Уншигч танд таавар таалгаж байгаа юм биш. Монголчууд бид гэнэн тэнэг, итгэмтгий зангаасаа болж залилуулаад, байраа зарж, байгаа бүхнээ шавхаж, бүр сүүлдээ үхэр малаа нядалж, царай зүсийг нь хараагүй хүндээ доллар болгон илгээж, өв залгамжлагч болно гэж итгэж суудаг юм уу? Эсвэл шуналаасаа болж их мөнгөний тоонд хууртаж, байгаа бүхнээ залилуулдаг уу?
Энэ асуултад юу гэж хариулахыг танд нээлттэй орхиё.
Харин одоо залилах гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна, цаашдаа яах талаар бодох цаг болсныг ар араасаа гарч байгаа, хүн итгэхийн аргагүй залилуулсан иргэдийн бодит явдлууд харуулсаар байна.
Иргэдийг сэртхийлгэж, айдаст автуулсан, энэ хирээрээ олон айлыг орох оронгүй, эргэлтийн хөрөнгөгүй болгосон залилангийн зартай хэргүүд ар араасаа шүүхээр шийдэгдсээр байгаа ч Монголчууд маань огт хашрахгүй өдийг хүрчээ.
Тэр үетэй харьцуулахад таван жилийн дотор залилангийн гэмт хэрэг огцом өсжээ. Дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа 4 томоохон хэргийн нэг нь залилангийн гэмт хэрэг байгаа бөгөөд технологи мэдэхгүй, сошиал орчныг сэтгэлийн хөөрлөөр нягтлахгүй ашигладаг монголоос дотоодын болон гадаадын залилагчдын бүлэглэл хөрөнгө мөнгө босгосоор л байна.
Нэг тоо бодоод үз дээ, 2018 онд Монгол Улсын хэмжээнд 5372 залилангийн гэмт хэрэг гарсан, гэтэл 2022 оны эхний хагас жилд 5523 залилангийн хэрэг бүртгэгджээ.
Бүтэн жилд гарч байсан тоо хэмжээ оны эхний хагас жилд гарчихсан байна гээд бодохоор залилагч нар ч арга нь нарийсаж, залилах гэмт хэрэг ч өсч, үүний цаана хохирлын хэмжээ ч нэмэгдэнэ.
2012 оноос хойш 10 жилийн хугацаанд Монгол Улсад залилах гэмт хэргийн улмаас 690,9 тэрбум төгрөг буюу одоогийн ханшаар 15 эмнэлэг барих мөнгийг залилагч нар луйвардаж, харин хохирогч нар нийт хохирлын 28 хувь буюу 193 тэрбум төгрөгийг барагдуулсан мэдээлэл байна.
Залилагч нар яагаад өөгшөөд, улам их болоод, ийм төрлийн гэмт хэрэг ихсээд байна вэ? гэсэн асуулт мэдээж эндээс урган гарна. Цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр байнга залилан хийдэг, төрөл бүрийн аргаар ял завшдаг, бүр жирэмсэлж ялаас мултардаг арга зальтай 300 гаруй залилагч этгээд бүртгэлтэй байдаг гэнэ.
Жилийн хугацаанд залилангаар хэрэгт холбогдсон 17 мянга гаруй иргэд байгаагийн хамгийн бага нь 13 настай, хамгийн өндөр нь 70 настай хүмүүс, тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд бөгөөд 90 гаруй хувь нь санаатайгаар, зохион байгуулалттайгаар, бүлэглэн залилангийн гэмт хэргийг үйлдэж байна гэсэн дүн шинжилгээг хийжээ.
Харин Монгол Улсаас өв залгамжлах залилан, романс залилан, сүлжээний залилан хийсэн 84 гадны иргэнийг эрэн сурвалжилж, 27 хүнийг интерполтой хамтран хайж байгаа юм байна.
Залилах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлээр шүүхээр шийдвэрлэдэг. 2012 оны Эрүүгийн хуулийн заалтад залилангийн гэмт хэрэг үйлдэж, бусдад 50 сая төгрөгөөс дээш хохирол учруулсан тохиолдолд 10-15 жилийн хорих ял оноодог байсан.
Иймд залилагч нар илүү болгоомжтой, энэ төрлийн хэрэг бага гардаг байсан байх. Харин Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар ялын бодлогыг сулруулж, үнийн дүн харгалзахгүй 2-8 жил болгосноор залилагчид 50 сая байна уу 5 тэрбум байна уу хохирлын хэмжээ ялгаагүйгээр хэргээ үйлдэж байна. Нэг талдаа иргэд гэнэн байдлаар хохирч байгаа ч нөгөө талдаа хууль эрх зүйн орчныг чангатгах шаардлагатай болж байгааг сануулж байгаа хэрэг юм.
Залилах гэмт хэрэг өөрөө хүний эд хөрөнгөнөөс гадна маш их хор хохирол, нийгмийн аюулыг дагуулдаг муу үр дагавартай.
Миний эргэн тойронд ч ах дүү хамаатан садны маань хүн залилуулчихсан, гэртээ ч харьж чадахгүй яваа тохиолдол бий. Хохирсон хүмүүсийг харахад маш хэцүү. Үгээр хэлэхийн аргагүй сэтгэл санааны маш хүнд дарамтад орсон байдаг. Зөвхөн мөнгөө ч биш давхар амьдралаараа хохирч байна. Хэн ч, хэзээ ч залилангийн хохирогч болох магадлалтай байдаг учраас үргэлж л нягталж байх хэрэгтэй.Залилах гэмт хэргийн гаралт өсөхөд нөлөөлж байгаа хэргүүд гэвэл орон сууц зарах, түрээслүүлэхтэй холбоотой гомдол ихэссэн, онлайн худалдаа, визний залилан түгээмэл гардаг болсон, мөн гадны бүлэглэлүүдийн зохион байгуулалттайгаар өв залгамжлал, романс залилангийн хэргүүд өссөн нь нөлөөлж байгаа юм. Ерөнхийдөө иргэд гэнэн томоогүй итгэмтгий, зангаасаа болж залилагчдын өгөөш болж байна.
Иймд үргэлж нягталж, залилагч үргэлж дүрээ хувиргаж, хохирогч хайсаар байгааг нэг хором ч мартаж болохгүй юм.
| Гэнэн “тэнэг” гэх үү? Шуналтай гэх үү? Аль нь вэ хө... |
|
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |