Чанга хашхирч, чарлаж явдаг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын суудал донсолгоотой байгаа. Хууль хяналтын байгууллагынханд хоёр жил ээрэгдэж, хөрш айлынх нь хаусыг мөрдөгчид нэгжих үеэр “Хууль бусаар намайг шалгалаа, би бөөс, хуурсаа бүгдийг нь шалгуулсан. Одоо гэмгүй залуучуудын гэрийг нэгжиж байна. Би эндээс гарахгүй” гээд оройжин дөвчигнөсөн. Тэгээд тэмцэгчийн дүрээр эргэж ирээд, өөрийг нь захиалсан этгээдтэй хатуу үзнэ гэдгээ ч илэрхийлсэн. Гэхдээ тэр одоо чимээгүй байна, гарцаагүй баримтын өмнө унасан уу, гэм хор нь илэрсэн үү, сураг алга. Ямартай ч бүрэн эрхийнх нь хугацаа бүх мөсөн дуусаж ч мэдэх эргэлзээтэй, эгзэгтэй мөчид байна, тэр.
Өнгөрсөн жилээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар уран, усан цахилгаан станцын төслүүдийг шүлс үсчүүлэн шүүмжлэх болсон. Монголыг хөгжүүлэх том төсөл яригдаад эхэлмэгц л “эх оронч”-ийн дүрд хувираад гараад ирдэг нь түүний гэм биш зан. Түрийвчээ түнтийлгэдэг технологи нь гээд хэлчихэд ч хилсдүүлсэн болохгүй. Өөрөөр бол, том төслүүдийг жадлан эсэргүүцэж, жагсаалаар сүрдүүлж, төрийг айлгаж түрийвчээ түнтийлгээд сурчихсан хүн.
Тэгвэл “эх оронч” дүрээр халхавчилсан С.Ганбаатарын үнэн төрхийг хууль хяналтынхан илчилж, ноцтой баримтуудыг илрүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Өөрөөр бол, С.Ганбаатар “эх оронч”-ийн дүрээрээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, хууль бусаар хөрөнгөжиж, хөрөнгөө нуун дарагдуулж, Монголын үйлдвэрчний эвлэлийн хөрөнгийг хувьдаа шамшигдуулсан нь баримтаар илрээд байгаа гэнэ. Ийм ч учраас тэр чимээгүй байж мэдэх юм.

С.Ганбаатарын хувьд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хоёрхон компанитай гэж мэдүүлсэн байдаг. Гэвч эхнэр Б.Тунгалагийнхаа нэр дээр үйл ажиллагаа явуулдаг 29 орчим компани, ТББ бүртгүүлжээ. Тухайлбал, аялал жуулчлалын чиглэлээр 2005 онд байгуулсан “Андискауред Монголиа” ХХК-ийг эхнэр Б.Тунгалагтайгаа хамтран эзэмшдэг ч, хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй байх жишээтэй. Цаашлаад гадаад худалдаа, бизнесийн зөвөлгөө өгөх чиглэлээр байгуулсан “Дархан ургах наран зүг” ХХК, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Альпс ПНҮ”, “Ворлд плас файв”, “Монгол малын бэлчээрийн менежмент” ХХК, “Боорчи баатар” ХХК, “Адвант трейд” ХХК зэрэг компаниа эхнэр Б.Тунгалагийнхаа нэрээр удирддаг байна. Гэвч эхнэрийнхээ нэр дээрх бүртгэлтэй 20 гаруй компани, ТББ-ын алийг нь ч тэр хөрөнгө орлоготоо дурдаагүй бөгөөд хөрөнгөө нуун дарагдуулсан ноцтой баримтын сэжүүр эндээс олджээ. Одоогийн байдлаар хууль хяналтын байгууллагаас С.Ганбаатар, Б.Тунгалаг нар дээр нэр дурдагдсан 29 компани, аж ахуйн нэгжид хэрхэн оролцоотой ажиллаж, амьдрач байсныг нь дэлгэрүүлэн шалгаж байгаа ажээ.

Тойрог сэлгэж, тохой нийлүүлсэн гишүүдээсээ удаа дараа урваж, улс төрийн нам, эвсэл болгоныг дамжиж яваа түүнээс юу хүлээх вэ, иргэд

С.Ганбаатар МҮЭХ-ны газраас завшсан байж болзошгүй хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Тодруулбал, тэрбээр МҮЭХ-ны газрыг “МДТОФ” ХХК-д хууль бусаар шилжүүлж, их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх мэдээлэл түүнийг олон жил сүүдэр шиг нь дагаж байгаа. Үүнийг нь ч хууль хяналтын байгууллагаас шалгаж, сэжүүр олжээ. МҮЭХ-нд Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13.5 га газар бүртгэлтэй байдаг байлаа. Гэтэл С.Ганбаатар “МДТОФ” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Энхцогттой “Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ” гэгчийг байгуулж, МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийн 13.5 га талбай бүхий газрыг шилжүүлээд өгчихсөн. Ингэхдээ МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч асан Х.Амгаланбаатараар төлөөлүүлэн гарын үсэг зуруулсан байдаг юм билээ. Үнэн хэрэгтээ, С.Ганбаатарын даалгавраар Х.Амгаланбаатар МҮЭХ-ны газрыг зарсан гэсэн үг.
“МДТОФ” ХХК-тай гэрээ байгуулах ажлыг Л.Цогбадрах гэгч гардан зохион байгуулжээ. Л.Цогбадрах нь 2007-2014 онд МҮЭХ-д Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ. Тэрбээр УИХ-ын гишүүн С.Ганбаатартай “халаас” нэгтэй ч байж болзошгүй баримт бий гэнэ. Тэд МҮЭХ-ноос хамт ажиллаж, ойр дотны хүрээллийнхэн болжээ. Тодруулбал, Л.Цогбадрахын хүү Ууганбаяр нь С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай “Дархан ургах наран зүг” ХХК-ийг хамтран эзэмшдэг ажээ. Уг компани нь 2010 онд ашгийн төлөө байгуулагджээ. Хамгийн хоржоонтой нь, С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нь Л.Цогбадрахын эзэмшлийн “Ус био инженеринг” ХХК-д байгаль орчны инженерээр ажилладаг гэх бүртгэлтэй бөгөөд таван жилийн өмнөөс нийгмийн даатгал төлж байгаа гэнэ.

Хотын А бүсэд байрлалтай, МҮЭХ-ны газрыг зарсныхаа хариуд “Үйлдвэрчин” орон сууцны хороолол, зочид буудал барьж өгсөн түүхтэй. Тодруулбал, үүний нэг нь “Union building” барилга. Энэ барилгад МҮЭХ эзэн суусан гэхээс илүүтэй С.Ганбаатар болон түүний эхнэр Б.Тунгалаг нар эзэн сууж байсан. Уг барилгыг ашиглалтад орсны дараа С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагийн нэр дээр бүртгэлтэй байдаг “Адвант трейд” ХХК үйл ажиллагаа явуулж байсан нь баримттайгаа бий. Өөрөөр хэлбэл, газрын наймаанд нэр холбогдсон даруйдаа С.Ганбаатар эхнэрийнхээ компанийг МҮЭХ-ны эзэмшлийн байгууламжаас шилжүүлсэн ч үйл ажиллагаа явуулж байсан баримт нь үлджээ. С.Ганбаатар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гутлаа чирсэн “гуйлгачин” мэт харагдаж, хоёрхон компанитай, компаниуд нь цагаан цаас шиг харагддаг ч эхнэр Б.Тунгалагынхаа нэр дээр 20 гаруй ХХК, ТББ нээчихээд, төрийн тендер, төсөл хөтөлбөрөөс ингэж хөлжиж суудаг нэгэнт тодорхой болжээ.
Тодруулбал, “Union building” барилгын А блокын гурван давхрын 304 тоотын 100 гаруй мкв талбайг С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг түрээсэлж, компанийнхаа үйл ажиллагааг явуулж байсан ч нэг ч төгрөгийн түрээс төлдөггүй байжээ.
Эцэст нь, УИХ-ын гишүүн С.Ганбаатар хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан, эхнэрийнхээ нэр дээрх компани, аж ахуйн нэгжийг хуулийн дагуу мэдүүлээгүй ноцтой зөрчил хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна. Үүнээс гадна, “Альфа” зочид буудлын захирал Н.Энхманлайгаар дамжуулан МҮЭХ-ны эзэмшлийн зочид буудлаас орлого олж, хувийн эзэмшлийн аж ахуй нэгжүүүдээрээ дамжуулан татвараас зайлсхийж, мөнгө угааж, хувьдаа завшсан байж болзошгүй ноцтой хэргийн сэжүүрийг хууль хяналтынхан атгаад авчээ.
Үргэлжлэл бий.
| УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАРЫН НУУСАН 29 КОМПАНИЙГ ИЛРҮҮЛЖ, МҮЭХ-НЫ ГАЗРЫГ ЗАРЖ ХӨЛЖСӨН НОЦТОЙ БАРИМТЫГ ШАЛГАЖ БАЙНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |