Дархан-Уул аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” нь төрөлхийн болон олдмол хэлбэрийн бие махбодийн хөгжлийн онцлогтой хүмүүст хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал, урлаг засал, сэтгэл заслын сургалт явуулж эхэллээ. Мөн бага насны хүүхдийн хоцрогдол арилгах портеж хөтөлбөр зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлдэг байна.
Үүнээс гадна нумтай болон өндөрлөгөөтэй улавч хийх, таяг, тэргэнцрийн тохируулгыг хийдэг бичил үйлдвэрлэлийг ч явуулдаг аж. Тус төвөөр аймгийн хэмжээнд бүртгэлтэй таван мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ихэнх нь үйлчлүүлдэг байна.
Энд мэргэжлийн баг хамт олноос гадна шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг нэмж суурилуулчихвал хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй хүн ажлын байраар хангагдан, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх боломж ч байгааг төвийн ажилтнууд гадаадын төлөөлөгчдөд танилцууллаа.

“GUBA” Group “Holdings Inc USA” компанийн төлөөлөгч, Төлөөлөгчийн зөвлөлийн дарга, мөн “King Charles III Charitable Fund UK” байгууллагын засаглал ба үйл ажиллагааны удирдагч Йвонн Абба болон “CaraDem” байгууллагын гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч, Ирландын Иргэдийн мэдээллийн зөвлөлийн дарга Кэтрин Хини нар Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэйчүүдийн энтрепренерүүдийн форумд оролцохоор ирэх үеэрээ Дархан-Уул аймагт ажиллан “Ахмадын хөгжлийн төв”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Тэд засаглал, хүмүүнлэгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, бизнесийн үйл ажиллагаа болон засаглалын стандартуудыг сайжруулах чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөрүүдийг амжилттай удирдсан олон арван туршлагатай аж. Тиймээс дээрх төвүүдийн үйл ажиллагааг илүү сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн хэрэгцээг дэмжих чиглэлд аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзан, нээлттэй ярилцан хамтран ажииллахад бэлэн байна гэлээ.
| “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-тэй хамтран ажиллаж эхэллээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |