ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-Д Б.СҮХБАТ,Т.ТҮМЭНЖАРГАЛ
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 43 тамирчин барилдлаа. Манай улсаас ОУХМ Бямбасүрэнгийн Сүхбат, Түвшинтөрийн Түмэнжаргал нар өрсөлдсөн юм. ОУХМ Б.Сүхбат “С” хэсгийн нэгдүгээр тойрогт амаргүй, хүчтэй өрсөлдөгч Украины Artem LESIUK-тай таарсан. Түүнтэй үнэхээр сайн барилдасан хэдий ч эцсийн мөчид ялагдал хүлээсэн. Т.Түмэнжаргал “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Узбекистаны Bakhrom BOTUROV-тай таарч ялалт авсан. Хоёрдугаар тойрогт дэлхийн аварга болсон Азербайжаны Ahmad YUSIFOV-т ялагдсан.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-Д Ё.БАСХҮҮ ШАГНАЛТ V БАЙР
.jpg)
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 48 тамирчин өрсөлдсөн. Манай улсаас МУГТ Ёндонпэрэнлэйн Басхүү, залуу тамирчин Өлзийбаярын Бямбасүрэн, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Баянмөнхийн Нармандах нар барилдлаа. Ө.Бямбасүрэн “А”хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Тайванийн Chong-You LIN-ийг ялсан. Гуравдугаар тойрогт дэлхийн аварга Японы Takeshi TAKEOKA-д хожигдсон. Ө.Бямбасүрэн өсөх ирээдүйтэй маш сайн жүдочин болохоор хүү байна.
МУГТ Ё.Басхүү “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Унгарын Bence PONGRACZ-ыг ялсан.Гуравдугаар тойрогт ОХУ-ын шилдэг бөх Ramazan ABDULAEV-ыг буулган авсан юм. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Испанийн David GARCIA TORNE-д хожигдсон. Дагах тойргийн барилдаанд Тажикстаны шилдэг тамирчин Nurali EMOMALI-г буулган авсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн аварга Японы залуу аварга Takeshi TAKEOKA-д ялагдаж шагналт V байрт орлоо.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-Д О.УРАНБАЯР
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 50 бөх барилдсан. Манай улсаас тус жинд ОУХМ Одгэрэлийн Уранбаяр хүч сорьсон. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Испанийн Anton SHUHALIEIEV-ыг ялсан. Хоёрдугаар тойрогт АНЭУ-ын Makhmadbek MAKHMADBEKOV-т ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-Д О.ШИНЭБАЯР
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 48 тамирчин өрсөлдсөн. Манай улсаас ОУХМ Оюунчимэгийн Шинэбаяр барилдлаа. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Словенийн залуу тамирчин Nace HERKOVIC-д ялагдсан.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ-Д Б.ХҮДЭРЧУЛУУН
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд 56 тамирчин өрсөлдсөн. Манай улсаас Баярцэнгэлийн Хүдэрчулуун барилдлаа. Тэрбээр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Польшийн Piotr KUCZERA-д хожигдсон.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-Д Б.ГОНЧИГСҮРЭН, О.ЦЭЦЭНЦЭНГЭЛ
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 41 тамирчин өрсөлдсөн. Манай улсаас ОУХМ Батхуягийн Гончигсүрэн, ОУХМ О.Цэцэнцэнгэл нар барилдлаа. Б.Гончигсүрэн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Словакийн Marius FIZEL-ийг ялсан. Хоёрдугаар тойрогт Нидерландын Jur SPIJKERS-т гурван торгуулиар ялагдсан. Шүүгч маш хурдан, богинохон хугацаанд торгууль өгсөн нь үнэхээр харамсалтай байлаа. ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл “С”хэсгийн нэгдүгээр тойрогт дэлхийн аварга Гүржийн Guram TUSHISHVILI-д ялагдсан.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-Д Б.БААСАНХҮҮ ШАГНАЛТ V БАЙР
.jpg)
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 38 тамирчин өрсөлдлөө. Манай улсаас МУГТ Бавуудоржийн Баасанхүү, ОУХМ Жамсрангийн Анударь нар барилдсан. Ж.Анударь “А”хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Бразилын Clarice RIBEIRO-той таарч ялагдсан. МУГТ Б.Баасанхүү “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Казахстаны Galiya TYNBAYEVA-г ялсан. Гуравдугаар тойрогт АНУ-ын Maria Celia LABORDE-д буулган авсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Германы Sarah ISCHT-ийг ялсан. Хагас шигшээ, шөвгийн дөрөвт, дэлхийн аварга болсон Японы Wakana KOGA-д үнэлгээ алдаж хожигдсон. Дэлхийн аваргын хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын Shirine BOUKLI-д шүүгчийн өгсөн гурван торгуулиар ялагдсан. Хэрэв шүүгчид шударга шүүсэн бол Б.Баасанхүү ялалт авахаар байлаа. Түүний хийсэн мэхэнд шүүгчид үнэлгээ өгөөгүй юм.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-Д Б.УРАНЗАЯА ШАГНАЛТ V БАЙР
.jpg)
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 37 тамирчин өрсөлдсөн. Манай улсаас ОУХМ Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ, залуу тамирчин Баянмөнхийн Уранзаяа, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Бишрэлтийн Хорлоодой нар барилдлаа.
Б.Уранзаяа “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Канадын Evelyn BEATON-той буулган авсан. Гуравдугаар тойрогт Унгарын шлдэг жүдочин PUPP Reka-г ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Испанийн Ariane TORO SOLER-т үнэлгээ алдаагүй ч гурван торгуулиар ялагдал хүлээсэн юм. Дагах тойргийн барилдаанд Азербайжаны Gultaj MAMMADALIYEVA-г ялсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдааныг Испанийн Ayumi LEIVA SANCHEZ-т даралтаар хожигдсон. Б.Уранзаяа барилдааны эхэнд үнэлгээ авах хэт яарсан шийдвэр гаргаж, жийж давуулж шидэх мэхийг дутуу хийсэн нь ялагдал хүлээх үндэс боллоо.
М.Нандин-Эрдэнэ “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын HWANG Suryeon-ийг ялсан. Гуравдугаар тойрогт Германы Mascha BALLHAUS-т хожигдсон.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-Д Т.АРИУНЗАЯА, Л.СОСОРБАРАМ
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 42 тамирчин өрсөлдсөн. Тус жинд манай улсаас ОУХМ Тэрбишийн Ариунзаяа, ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам нар барилдлаа. Т.Ариунзаяа “В” хэсгийн нэгдгээр тойрогт Финландын Pihla SALONEN-д ялагдсан. Л.Сосорбарам “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Бразилын Jessica LIMA-д ялагдаж тэмцээнээ өндөрлөсөн.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-Д Л.ЭНХРИЙЛЭН ХҮРЭЛ, Б.ГАНХАЙЧ VII БАЙР
.jpg)
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 48 тамирчин өрсөлдлөө. Манай улсаас МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн, ОУХМ Болдын Ганхайч нар барилдсан. МУГТ Л.Энхрийлэн “С” хэсгийг тэргүүлэн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Испанийн Ariela SANCHEZ BENITEZ-ийг ялсан. Гуравдугаар тойрогт Косовогийн Laura FAZLIU-г ялсан юм. Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Израилийн Kerem PRIMO-д юко үнэлгээ алдаж, хожигдсон. Дагах тойргийн барилдаанд олимп, дэлхийн аварга, Францын Clarisse AGBEGNENOU-ыг ялсан. Финалын барилдаанд Нидерландын Joanne VAN LIESHOUT-ыг ялж ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртсэн.
.jpg)
ОУХМ Б.Ганхайч “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Германы Friederike STOLZE-г ялсан. Гуравдугаар тойрогт Хорватын Nina SIMIC-ийг буулган авсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга Японы Haruka KAJU-д, дагах тойргийн барилдаанд Чехийн Renata ZACHOVA-д ялагдаж, VII байрт орсон.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-Д Д.НОМИНЗУЛ
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 34 тамирчин өрсөлдсөн. Манай улсаас ОУХМ Дамбадаржаагийн Номинзул барилдлаа. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Узбекистаны залуу тамирчин Umida NIGMATOVA-д ялагдаж, цааш барилдах эрхгүй болсон.
| “ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА |
|
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |