• Өнөөдөр 2024-05-12

ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА

2022-11-05,   8941

"Цэцэрлэг,дэлгүүр,талбайд хүмүүс "Эмч ээ" гэж баясан дуулах юм

Цэхлэж харин эмч та хүмүүст цэнгэлээр бялахсан харцаа илгээх юм

Эмгэн буурлууд таныг тэврээд "Эвий хүү минь" гэцгээх юм

Гарынхаа тэнхээг та минь мэдрээд, энэрэлт сайхан харцаа илгээх юм

Үхлийн бараан үүлэн дундуур цагаан сум шиг зүсэн орж

Үзлийн муухай өвчнийг хөөгөөд та, цэлмэг тэнгэрт нарыг авчирлаа” хэмээн “Энэрэлт сайхан харц”, “Сайн байна уу, Сочи”, “Гандан уулын цэцэг”, “Халхын сайхан хүүхнүүд”, “Залуу нас сайхан” зэрэг дуугаараа бусдын зүрх, сэтгэлийг жаргааж, уран бүтээлээрээ өөрийгөө мөнхөлж чадсан авьяастан бол Түнжээгийн Рэнцэнханд юм. Монголын орчин цагийн эстрадын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан “Баянмонгол” чуулгын дуучин, СТА Т.Рэнцэнхандын охин Н.Баясгалантай ээжийнх нь талаар ярилцлаа.

-Таны ээжийг орос хэлний багш мэргэжилтэй гэж уншсан. Харин дуучин болж, олон түмэнд танигдаж эхэлсэн түүх нь юунаас эхлэлтэй вэ?

    -Ээж минь 20 дугаар сургуулийг төгсөөд одоогийн МУБИС-ийг орос хэлний багш мэргэжлээр сурч, дүүргэсэн байдаг. Сургуулиа төгсөөд Төмөр замын техникум болон Хөдөө аж ахуйн дээд сургуульд орос хэлний багшаар ажиллаж байлаа. Түүний дараа Төмөр замын 20 дугаар сургуульд хичээлийн эрхлэгч, багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. УГЗ, хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг гуай ээжийг  минь урлагт оруулсан гэж ярьдаг. Ээж минь түүнд их талархаж, бахархаж ярьдаг байсныг би санадаг юм. Ээжтэйгээ яагаад дуучин болсон, урлагт хэрхэн орсон тухай нь дотночилж ярьж байгаагүй болохоор түүндээ харамсдаг юм. Ээжийгээ биднийг орхиод явчихна гэж санаагүй байтал гэнэт бурхан болчихсон.

 -Ээж нь эцэг, эхээс хэдүүлээ вэ. Гэрийнхэнд нь урлагийн авьяастай хүн байсан уу?

      -Ээж минь эцэг, эхээс долуулаа. Хоёр эрэгтэй, дөрвөн эмэгтэй дүүтэй байсан. Одоо гурван дүү нь бий. Ээж минь гэрийнхнээсээ ганцаараа урлагийн авьяастай байсан. Ээжийн нэг дүүг урлагийн хүн болоогүй ч сайхан дуулдаг гэж ярьцгаадаг байсан. Тэднээс өөр удам дамжсан авьяастай хүн байхгүй. Өвөө минь Төмөр замд шуудан түгээгч, эмээ төмөр замын дарга нарын хувцсыг оёдог оёдолчин байсан юм билээ. Оёдлын цехээсээ тэтгэвэртээ гарсан гэж ярьдаг. Тийм учраас би ээжийгээ Төмөр замтай, Төмөр замын сургуультай салшгүй холбоотой байсан гэж боддог. Би мөн төмөр замын салбарт ажиллаж байгаа.

-Та ээжийнхээ дуулахыг харж, сонсож өссөн. Тухайн үедээ ээж шигээ дуучин болно гэж мөрөөддөг байв уу?

         -Би ээжийнхээ дуулахыг үзэх, сонсох дуртай хамгийн үнэнч фен нь байсан. Гэхдээ ээж шигээ дуучин болно гэж бодож байгаагүй. Яагаад гэвэл, дуучдыг хүндэлдэг, авьяасыг нь дээдэлдэг байсан болохоор зүрхшээдэг байсан байх. Тийм болохоор эгч бид хоёр урлагт ороогүй. Харин одоо хүүхдүүддээ "Эмээ нь ингэж дуулдаг, ийм дуучин байсан шүү” гэж дууг нь сонсгож, ээжтэйгээ өнгөрүүлсэн сайхан дурсамжаасаа хуваалцахыг хичээдэг.

-Хүмүүс олны танил дуучид, бүжигчдийн өмссөн хувцас болоод биеэ авч яваа байдал, ааш занг нь дуурайдаг байсан гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр таны ээж өөртөө хэр анхаардаг байсан бэ?

     -Ээж минь их амгалан дөлгөөн зантай, нийтэц эмэгтэй байсан. Юунд ч яарч сандардаггүй. Тэгсэн мөртлөө бүгдийг амжуулдаг байлаа. Ээж минь амьдралынхаа төлөө, бидний төлөө бүхнээс илүү зүтгэсэн учир өөртөө төдийлөн анхаардаггүй байсан. Орсон, гарсан хүмүүст хоол ундтай, яриа хөөрөөтэй сайхан эмэгтэй байлаа. Бас хөгжилтэй, хамт олонтой хүн байсан гэж боддог.

-Та ээжийнхээ аль дууг нь онцолж, хамгийн түрүүнд сонгож сонсдог вэ. Ээжийнхээ дуулсан дууг сонсоно гэдэг юутай ч зүйрлэшгүй нандин байсан биз дээ?

    -Харин тийм ээ. Хэдий ээж минь миний дэргэд байхгүй ч гэлээ ээжийгээ санахаар, эсвэл ямар нэг дуу сонсмоор санагдсан үедээ ээжийнхээ дуулсан “Сайн байна уу, Сочи”-г сонсдог. Энэ дууг сонсохоор сэтгэл тайтгардаг мөртлөө заримдаа ээжийг минь бүр илүү санагдуулдаг. Ээжтэй минь салшгүй холбоотой дуу, уран бүтээлүүдийг сонсож, баясах юутай ч зүйрлэшгүй сайхан байдаг даа. Би ээжийнхээ амьдралынх нь сүүлийн жилүүдэд "Сайна байна уу,Сочи"-г дуулаад өг гэж гуйдаг байсан. Тэгэхээр ээж минь "Одоо хөгширчихсөн болохоор хоолой гарахгүй болж дээ" гээд дуулж өгөх сонирхолгүй болчихсон байсан. Харин сүүлийн үед ээжийн минь дуулсан дуунуудыг хүмүүс олон нийтийн сүлжээнд байршуулдаг болчихсон байна лээ. Ээжийг минь хүндэлдэг, дууг нь сонсох дуртай хүмүүс надтай холбогдож,  ээжийн минь зураг, дүрс, бичлэгийг явуулдаг. Тэдэнд баярладаг шүү гэдгээ танай энэхүү ярилцлагаараа дамжуулж хэлмээр байна. 

- Ээж нь "Сайн байна, Сочи" дуугаа ямар нэгэн уралдаан тэмцээнд дуулж байсан уу?

        -Оросын Сочи хотод олон улсын дуучдын тэмцээн болсон юм билээ. Ээж минь оюутан байхдаа тус тэмцээнд "Сайна байна, Сочи" дуугаараа оролцож, шагналт байрт шалгарч  байсан гэдэг. Тухайн үед Оросын алдартай дуучид ээжийг хөтлөөд гүйдэг байсан гэж ярьдаг байсан шүү. Тэгэхээр бусдын хайрыг татсан сайхан дуучин байсан нь гарцаагүй дээ. 

-Та аавынхаа талаар дурсаж болох уу?

      -Аав минь намайг тав, зургаан настай байхад биднээс тусдаа амьдарсан. Төмөр замчин байсан. Улаанбаатар хотын Төмөр замд ажиллаж байхдаа ээжтэй танилцсан юм билээ. Түүнээс хойш Зүүнхараагийн өртөөнд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тиймээс ээж минь эгч бид хоёрыг хүний дайтай хүн өсгөхийн тулд багшлахаас гадна нууцаар өөр ажил хийдэг байсан. Ер нь бидний төлөө ганцаараа зүтгэж, байдгаараа чардайсан гэж боддог. 

-Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ. Багадаа ээжийнхээ тоглолтыг хэр үздэг байв?

        -Би хүүхэд насаа “Баянмонгол” чуулгын дуучидтай хамт өнгөрүүлсэн гэж боддог. “Баянмонгол” чуулгын бүх  тоглолтыг үздэг, орон нутаг руу  томилолтоор дагаж явдаг байлаа. Ахмад уран бүтээлчидтэй ойр өссөн гэхэд боло. Тухайн үеийн ахмад дуучдын зам нь дардан байгаагүй. Бүгд гэр бүл, ахуй амдралаа хойш тавьж, урлагт өөрийгөө бүрэн зориулсан, сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэр утгаараа амьдралаа алдаж, зовлон, жаргал үзэж, туулсан хүмүүс байсан гэж боддог.  

-Ээжийнхээ тоглолтыг байнга үздэг байсан гэлээ. Ээжийгээ тайзан дээр дуулахыг нь харахад ямар мэдрэмж төрдөг байв?

      -"Баянмонгол" чуулгын дуучид тайзан дээр гарах дараалалтай байдаг байлаа. Ээж минь наймт, ест Гэрэлт-Од гуай дуулаад тоглолт дуусдаг байсан юм. Тэгээд ээжийнхээ гарч ирэхийг тэсэн ядан хүлээж байгаад дуулахаар нь хүмүүс алгаа ташиж баяр хүргэхээс гадна ахин дахин дуулуулаасай гэсэндээ би өөрөө алгаа чанга ташдаг байсан. Тэгээд ойрхон суусан хүмүүстээ "Энэ миний ээж шүү дээ" гэж гайхуулж, онгирдог байсан. Тэр л миний хүүхэд насны хамгийн жаргалтай мөч байж дээ.

-Таны ээж ямар шалтгааны улмаас бурхан болсон бэ. Ээжтэйгээ олон жилийг хамт өнгөрүүлж чадсан уу?

      -Ээж минь 2015 онд нойр булчирхайн өвчний улмаас бурхан болсон. Би айлын бага охин учраас ээжтэйгээ ойр, дотно амьдарсан. Гэхдээ түүнээс ч олон жил амьдарч болох байсан юм шиг санагдаж, харамсах үе бий. 

-Таны хүүхдүүдээс дуулах сонирхолтой, авьяастай хүүхэд бий юү?

      -Би дөрвөн хүүхэдтэй. Хоёр том нь дуулдаггүй юм. Дүү нар нь бага учир дуулах сонирхолтой эсэхийг нь мэдээгүй байна. Ээжийнхээ дуулсан дуунуудаар цомог гаргах бодолтой байсан. Би Улаанбаатарт ажиллаж байхдаа МҮОНРТ-ийн фондноос ээжийнхээ дөрвөн бичлэгийг хуулбарлаж авч байсан.

-"Монгол тулгатны 100" дуунд ээжийнх нь "Энэрэлт сайхан харц" дууг онцолж, дуулуулсан байдаг шүү дээ. Тэр таны ээжийн хамгийн сүүлийн үеийн бичлэг үү?

       -Ээж минь "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлэгт ороогүй ч гэлээ "Монгол тулгатны 100" хэмээн нэвтрүүлэгт уригдаж, "Энэрэлт сайхан харц" дуугаа дуулсан байдаг. Энэ нь  ээжийн минь хамгийн сүүлийн нэвтрүүлэг байсан юм. Монголчууд ээжийн минь дуулсан "Энэрэлт сайхан харц"  дуунд илүү дуртай юм билээ. 

 

       

 


ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 32
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-05 19:23:47
    С.Товуудорж:: Хүн ер эцэг эхийнхээ намтрыг сайн мэдмээр юм байна. Т.Рэнцэнханд 1964 онд МУИС-ийн орос хэл уран зохиолын ангид орж 1969 онд төгссөн юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-04 09:14:52
    Л.Дашцэрэн: Маш гоё дуулдаг.тэр үкийн ОД байсаан...Энэ сайхан дуучны дуугаар өвчилж явлаа..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-03 21:50:15
    Л.Хишигдүүрэн: Төмөр замын техникум гэж байхад манай ангийнхан Угтаал цайдамд намрын ажилд багштайгаа явж байлаа.үнэхээр сайхан сэтгэлтэй илэн далангүй яриа хөөрөөтэй чин сэтгэлээсээ амьдралын тухай ярьж өгдөг байсан нь одоо ч сэтгэлд тодхон бна.Орой болохоор гоё дуунууд багштайгаа дуулж бүгд жаргалтай сайхан бжээ.Үр хүүхдүүдэд нь азжаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-03 20:08:06
    Д.Батбаатар: Миний хайртай багш минь! Сайхан сэтгэлтэй, цоглог эмэгтэй байсан шүү! Охид нь сайн яваа байхаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-03 20:05:56
    С, Амарсайхан: Чадалтай хоолойтой сайхан дуучин байсан шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-03 16:31:09
    Мөнхөө: Сайхан хоолойтой гоё дуулдаг мундаг дуучин г байсан шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-03 13:36:42
    С.Лхагва: Бид найзууд байсан юм.Маш хүнлэг ухаантай эмэгтэй байлаа.Биднээс хэдэн насаар эгч байсан болохоор түүнээс суралцах юм их байсан.Хандаа багшийгаа тэтгэвэрт гартал их л ойрхон байсан.Сайхан хүн байсан.Баясаа охинд нь баярлалаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-03 12:34:37
    ОЮУН: Сайхан дуулдаг дуучин байсан одоо ч дууг ийн млнсох дуртай охин нь энжтэйгээ их адилхаг юм өна ээжийнхээ дууны сийдийг гаргаарай амжилт хүсэё
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-03 05:57:52
    ЧЭнхцэцэг найзминь үнэхээр сайхан дуулдаг : Хүнлэг сайхан сэтгэллтэй дайчин ажилсаг дсайхан бүсгүй байсандаа Охинд баяр хүргэё Ажилд нь. амжилт. эрүүл энх. Сайхан бүхнийг хүсвьё
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 22:36:10
    Зочин: Сайхан дурсамж сэргээсэн охинд нь баярлалаа орос хэлний багш байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 22:28:45
    Алтаа.: Сайхан дуулдаг дуучин байсан шүү.1973 оны өвөл мэргэжил дээшлүүлэхээр Эрхүү хотод очиход нь ЗХУ(СССР -т) монгол оюутан Орост илгээсний50 жилийн ойн баярын концертонд Галхүү дуучинтай хамт орос дуу дуулж бид дуучинтайгаа хамт бэлтгэл хийж байсан хүүхэд нас минь дурсагдаж байна.Охидууд,зээ нарт нь эрүүл энх,аз жаргал хүсэеэ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 22:24:40
    Зочин: Тэр үеийн ОД байсан . Үнэхээр л гоё дуулж байсан даа. Охин нь ээжийгээ дурсан санаж гоё ярилцлага өгч баярлалаа. Сэтгэлд дотно хүн маань байсан юм шиг санагдаж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 22:24:37
    Зочин: Тэр үеийн ОД байсан . Үнэхээр л гоё дуулж байсан даа. Охин нь ээжийгээ дурсан санаж гоё ярилцлага өгч баярлалаа. Сэтгэлд дотно хүн маань байсан юм шиг санагдаж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 21:55:05
    С.Одхүү: Багш маань Сайхан сэтгэлтэй,үргэлжид инээмсэглэж явдаг халуун дулаан энергитэй хүн байсан даа. За дуулах үедээ бол бие сэтгэл нь дуутайгаа хөвөөд явчихдаг тийм л агуу дуучин байсан гэж хүндлэж явдаг. Нөгөө талаар маш мундаг үлгэр жишээч удирдагч байсан. Төмөр замын 20-р сургуульд орос хэлний багш, ХИЧЭЭЛИЙН ЭРХЛЭГЧ хийж байлаа. Ямар ч хүнийг элдэв үгээр хэлдэггүй, цуг сууж байгаад л энгийн яриагаар, тухайн хүндээ ойлгуулаад инээлгээд л гаргадаг ИЙМ Л САЙН ЗӨВЛӨГЧ асан. Баясаагийн хүү нь миний шавь хөөрхөн бий. Ээжийнхээ түүхээс дурсан ярьж түмэнд хүргэж байгаа дүүдээ талархал илэрхийлье. Багшийнхаа талаар бичээд байвал маш их зүйлийг өгүүлэх....
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 21:04:01
    В.БОЛОРМАА: Сайхан ухаалаг багшийнхаа охинд болон үрсэд нь сайн сайхан бүхнийг хүсье. Оюутан байхад эмэгтэй хүн яаж бие авч явах зоригтой дайчин ажиллаж, амьдрах талаар надад дотно зөвлөж байсан мундаг эрхэмсэг эмэгтэй байсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 20:42:03
    Ж.Байгалмаа: ТЗ-ын техникумд багшлаж байх үеэс л нөхөрлөж явсан найз минь миний эгч шиг л байлаа. Баясаагийнхаа ээжээ дурсаж ярьсан ярилцлагыг уншиж найзыгаа их дурсаж, ярьж зөвлөж байсан сайхан дурсамжууд сэргэлээ. Найз минь их шудрага, тусархаг, зөв хүн байсан нь сэтгэлд их дотно байж билээ. Танаараа бахархаж тандаа талархаж байдаг шүү. Таны үр хүүхдүүдэд эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 20:24:09
    Гаажидын Сарантуяа: Сайхан багштайгаа төмөр замын техникумд ороод илүү их дотно найз шавь 2 болж байсан. Бага дүү Т. Өлзийжаргалтай 6-р 10 жилийн нэг ангид сурч байсан тул эртний танилууд байсан. Хүний ялгаж харьцдаггүй. Ил шулуун цагаахан, маш их түшигтэй тийм сайхан ээж багш найз байсан шүү. Сайхан охид зээ нар нь өнө мөнхөд жаргал цэнгэлтэй сайхан байхыг ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 19:56:39
    Г. Энхтуяа: Төмөр замын техникумд сурч байхдаа намрын ургац хураалтанд явж ажлаараа шалгарсан эрэгтэй 1 оюутан, эмэгтэй 1 оюутан, 1 багш БХКЗЭ-ийн 60 жилийн ойд бэлэг болгон их хуралд илгээх гарын үсэг зурах социалист уралдаан явагдаж Ренцэнханд багш, АЗ ангийн оюутан Ганбат, С ангийн оюутан миний бие их хурал очих илгээлтэнд гарын үсэг зурж билээ. Угтаалын өндөр ургацын ажилд миний бие будаа буулгагчаар ажиллаж байлаа. Эрэгтэй оюутны тоо цөөн учир будаа буулгагч болсон хэрэг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 19:42:07
    Маналсүрэн. : Тухайн үе дээ Цэцгээ. Ренчинханд 2 ииг их сонсдог байсан шүү. Их сайхан дуулана. Бас тэр 2 Орос дуу их сайхан дуулдаг. Ренчинхандын төрсөн дүү Жаргалсайхантай хамт сурдаг байлаа Жагаа маань Орос тун дажгүй байсан. Дуучны маань охин байдаг юм байна. Эхиинхээ тухай сайхан дурсамж өгүүлжээ. Баяр хүргэе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 17:15:07
    Мэнд: Ийм эрт бурхан болсон юм уу? Хөөрхий дөө. Тэр үеийн од болсон дуучин бсан. Их сургуулийн 4 оюутан, цэцэгээ нарын дуу одоо ч сэтгэлд сайхан дурсамжтай бнаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 16:40:43
    Зочин: Үнэхээр сайн дуучин Сэтгэлд уяатай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 14:14:21
    жак: Нүдэндээ галтай хүн байсаан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 14:08:56
    Аяа: Сайхан багш минь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 14:04:47
    Ц.Энхбаяр: 60, 70-аад онд жинхэнэ "Од" болж байлаа Рэнцэнханд. Тэр үед орос хэл чухалд тооцогдож байсан тул түүний дуулсан орос дуунууд одоогийнхоор хит болдог байж дээ. 20-р сургуулийн орос хэлний багш, хүүгийн маань ангийг дааж төгссөн багш нь байсан. Шаардлага өндөртэй, ангийнхан хүүхдүүдээс хэн ямар мэргэжил эзэмшвэл зохих вэ гэдгийг нь хүртэл тодорхойлоод өгчихдөг мундаг сурган хүмүүжүүлэгч байсан даа. Нэгэн дурсамж байдаг юм. Хүү маань нэг хэсэг хип хоп гээд баахан дуу хуур болж гүйж билээ. Рэнцэнханд багш эцэг эх бидний дуудаад, хүүд маань тэр зохихгүй ээ гэдгийг ойлгуулж, ирээдүйн мэргэжлийн сонголтод нь их нөлөөлж өгсөн. Багшийнх нь тавьсан суурь мэдлэг ОХУ-д сурахад нь их дөхөм болсон гэж хүү маань багшаа дурсаж явдаг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 14:04:28
    Содном ичинноров: Энэ сайхан дуучинг би тайзнаас харж байлаа. Эрдүү сайхан хоолойтой сайхан дуучин байсан даа. Дуу хоолойгоороо мөнхөрсөн сайхан хувь тавилантай хүн шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 13:43:06
    Ундраа: Хайрт багш минь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 13:11:31
    ШОюун: Төмөр замын техникумд байхад манай анги даасан багш байсан тэгэхэд багш маань 26 27 той залуухан байсан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 13:06:46
    Заяа : Төмөр замын сургуулийн орос хэлний багш байсан үед дуугийн нь сонсох гээд ангийнхаа охидуудтай хамт сургуулийнхаа урлаг заланд их очиж байдаг байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 11:18:59
    Ядамсүрэн: УБТЗ-ын техникум гэж байхад манай ангид орос хэлний багш байлаа. Сүүлийн цагт хичээл ордог төгсгөлд нь багш дуулдаг дагаад бид дуулдаг сайн, сайхан багшаа дурсахад таатай бна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 09:59:00
    Сурагч: Сайн багш сайхан эмэгтэй байсан Ямар ч муухан эрэгтэй багш нараас илүү сурагчидтайгаа тулж ажилладаг биднийг маш сайн ойлгож ярилцдаг Багш минь байсан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 09:55:51
    Мягмарсүрэн: Талийгч маань их хүнлэг сайхан эгч байсан шүү. Үргэлж дурсаж дууг нь сонсож явдаг даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 09:22:36
    Насанжаргал : Сайхан дуучны охинд баяр хүргэе. Алсдаа дуучин болоорой. Ээж нь сайхан намбалаг эмэгтэй байсан шүү
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188