Эдгэнэ ээ хүү чинь, итгэлээ битгий алдаарай Ж.Ганбаатар аа. Дуулсан дууг чинь жаргаж сонсдог ард түмэн чинь итгэл дүүрэн байна. Хажууд чинь ханагар сайхан найзууд чинь дуугаа дуулж, халуун сэтгэлээрээ түшиж явна. Халамжит сайхан хань чинь дэргэд чинь байна. Итгэлийн галаа алдаагүй цагт юу ч бөхөхгүй шүү. Очгэрэл хүүд ч мөн ард түмнийхээ өмнөөс аав, ээж, ах нар, хайртай хүмүүс чинь цөм халуун сэтгэлээрээ хамт байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Өөрийг чинь хайрласан хүн бүхэнд сэтгэлийн үгээ хэлэх сайхан цаг ирэх хүртэл, эмчилгээгээ сайн хийлгээрэй.
Хэчнээн сайхан үлгэр жишээ, эерэг сайхан нөхөрлөл та бүхний дунд байгааг монголчууд өнөөдөр бахархан харж сууна. Энэ гэгээн нөхөрлөлийн гэрэл хоёр жилийн өмнөөс асаж, хүнлэг сэтгэл, хүн чанар өнөөдөр ч давалгаалсаар байна. Тухайлбал, хоёр жилийн өмнө хүүг нь цусны цагаан эсийн хорт хавдрын оноштой, химийн тарианд өвдсөн гэхэд найзууд тань цахим орчинд SAVEOCHIKO гэх аяныг өрнүүлж, монголчууд ч харамгүй сэтгэлийн алгаа дэлгэж, итгэлийн шувуу нисгэсээр байсан. Үүний цагаан үрээр хүү тань хагалгаагаа амжилттай хийлгэж, “Эдгээд ирлээ” гэсэн чин сэтгэлийн баярт үгээ хуваалцан эх орондоо бууж байсан сайхан цаг саяхан. Тэгвэл өнөөдөр ч ялгаагүй тэр цаг мөч ойрхон байгаа шүү. Юу ч хувиран өөрчлөгдөөгүй. Сэтгэлийн дулаан аян өрнөдгөөрөө өрнөж, итгэлийн халуун тулга дүрэлзэдгээрээ дүрэлзэж байна. Үүнийг ч энэ цаг мөчид мэдрэн суугаа болов уу, та. Гэхдээ хэн хүнээс илүү хамаг бүхнээрээ харайлган яваа найзууд тань л хамгийн сайхан байна даа.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд л итгэл, сэтгэлээрээ нэгдэн, ижил хувцсаар жигдэрсэн хэдэн сайхан нөхөд чинь хайртай хүүд тань дэм болохоор Туркийн нисэх онгоцны буудал дээр инээд алдан бууж байгаа бичлэг бахархал төрүүлж байлаа. Итгэл өгсөн харцаар найзыгаа тэврээд, “Хамтдаа хүүгээ эдгээнэ ээ” гээд нуруун дээр нь зөөлөн цохиж байгаа агшин “Алзахгүй дээ, хүү тань аав нь ийм сайхан найз нартай юм чинь” гэх хангалуун бодлыг төрүүлсэн шүү.

Ийм халуун сэтгэл байхад, тийм их урам дэм байхад итгэл төгс хүүгээ эмчлүүлээд, эргээд тайзнаа
Баярлалаа, амьдралд хайрласан хүн бүхэнд
Баярлалаа хайрыг мэдрүүлсэн хэн бүхэнд... гээд дуулаарай. Тэр л таны найз нарынхаа, ард түмэндээ барьж буй халуун сэтгэлийн хариу шүү. Дахин хэлье, “ЭДГЭНЭ” гэсэн итгэлээ л юу ч халдахааргүй бат бөх цайз шиг бэхлээрэй. Хамгийн хайртай хүмүүс, дуунд дуртай түмэн чинь тэр л цайзыг тань тойруулан итгэл, сэтгэлээ өрөн суугаа шүү. Урмын сайхан үгсийн цуваа ч тасраагүй үргэлжилж байна. Монголчууд эзэн хичээвэл, заяа хичээнэ гэдэг. Энэ үгийг аав нь хичээвэл хүү нь алзахгүй ээ гэдэг үгтэй хамт даймаар байна. Эдгэнэ ээ хүү чинь, итгэлээ л битгий алдаарай. Эдгэнэ ээ, Очгэрэл ээ, эмчилгээгээ л сайн хийлгээрэй. Хүүгийн эмчилгээний зардлын аянд нэгдэж байгаа бүх хүнд баярлалаа. Хүүг эдгэтэл аянаа битгий зогсоогоорой. Хэрэв аянд нэгдээгүй хүмүүс байвал 5037190707 данс руу сэтгэлийн дэм өгч, аянд нэгдээрэй.
| ЭДГЭНЭ ЭЭ ХҮҮ ЧИНЬ, ИТГЭЛЭЭ БИТГИЙ АЛДААРАЙ, Ж.ГАНБААТАР АА |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |