Эдийн засагч Г.Ганзоригтой валютын ханшийн өсөлтийн талаар цөөн хором ярилцлаа.
-Валютын ханш аажмаар чангарсаар буй.Ханшийн өсөлтөд голлох нөлөө үзүүлж буй ямар хүчин зүйлүүд байна вэ?
-Ханшийн өсөлт одоогоор гайгүй байгаа. Төвбанкны ам.долларын нийлүүлэлт сүүлийн хэдэн долоон хоногт маш сайн байлаа. Валютын ханш тогтворжсон нь ч харагдаж байна. Энэ бол сайн хэрэг. Мөн гадаад худалдааны тэнцэл сар бүр сайжирч байна. Ерөнхийдөө эерэг мэдээнүүд гарсаар л байна. Түүнчлэн манай улсын түүхий эдийн гол худалдан авагч болох БНХАУ-ын эдийн засаг сэргэж байна. Гэхдээурт хугацааны дүр зураг сайнгүй хэвээр. Манай улсын томоохон бонд төлөлтүүд хаяанд ирж байна. Мөн маш өндөр алдагдалтай улсын төсөв батлагдсан нь ханшид дарамт болно.
-Ялангуяа Монгол банкнаас зарласан юанийн албан ёсны ханш өнөөдрийн байдлаар 417.58 төгрөгтэй тэнцээд байна. Наймаачид алдагдал хүлээхгүйн тулд барааныхаа үнийг тодорхой хэмжээгээр нэмсэн. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?
-Олон улсын зах зээлд мөнгө хэвлэх дайн болж байна гэхэд хилсдэхгүй. АНУ гэхэд ДНБ-нийхээ 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зах зээлдээ нэмж оруулаад байна. Харин энэ үед БНХАУ ДНБ-ний таван хувьтай тэнцэх хэмжээний мөнгө нэмж хийгээд эдийн засаг нь сэргэлээ. Тэгэхээр олон улсын зах зээлд юань чангарч, ам.доллар суларч байна. Үүнтэй холбоотойгоор манай улсад юань, австрали доллар, швейцар франкийн ханш огцом чангарч байна. Энэ байдал цаашид ч үргэлжлэх боломжтой. Өөрөөр хэлбэл төгрөг ам.долларын ханш дотоодын зах зээлээс хамаардаг. Харин төгрөг бусад валюттай давхар кросс ханшаар бодогддог. Тэгэхээр олон улсын захаас давхар хамаарна гэсэн үг.
-Цар тахлаас үүдэн эдийн засаг хүндэрсэн энэ үед валютын ханшийн өсөлт иргэдийн амьдралд ямар сөрөг нөлөө үзүүлж байна вэ?
-Манай улсын импорт ДНБ-ний 60-70 хувьтай тэнцдэг. Гэтэл олон улсын худалдан авалт бүхэн гадаад валютаар хийгдэнэ. Төдий чинээгээр иргэдийн авч, хэрэглэж буй барааны үнэ өснө гэсэн үг. Үүнээс гадна бизнесүүдийн зардалд том нөлөө үзүүлдэг. Ингэснээр тухайн компаниудын гаргаж буй бүтээгдэхүүний үнэ өснө эс бөгөөс ашиг буурах, цаашлаад ажлын байргүй болгоход хүрнэ. Мөн валютын ханш чангараад байвал зээлийн хүүг өсгөх суурь шалтгаан болдог.
-Валютын ханшийг тогтворжуулах ямар гарц байна вэ?
-Валютын ханшийг урт хугацаандтогтворжуулна гэвэл төлбөрийн тэнцэл дээр анхаарч ажиллана. Нэгдүгээрт, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнд мэдээж зээлжих зэрэглэл сайжруулах, гаднын хөрөнгө оруулагчдыг хамгаалах, капиталын чөлөөт урсгалыг дэмжих зэрэг орно. Хоёрдугаарт, худалдааны тарифыг эргэн харах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл импортоор орж ирдэг заримбүтээгдэхүүний татварыг нэмж, валютын урсгалыг нэмэгдүүлэн, бүтээгдэхүүний татварыг чөлөөлөх хэрэгтэй. Гуравдугаарт, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тодруулбал, олон улсын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг бий болгон экспортыг нэмэгдүүлэх юм. Нөгөө талаас импортыг орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх юм. Харин богино хугацаанд гэвэл Төвбанкнаас валютын ханшийн огцом савлагааг үгүй хийхийн тулд интервенци хийдэг. Гэхдээ энэ нь хэмжээ хязгаартай зүйл. Яаж ч валют нийлүүлээд суурь хүчин зүйлээсээ холдоно гэж үгүй. Бас энэ их хэмжээний улсын төсвийн алдагдал ханшид шууд дарамт болно. Зах зээлд эргэлдэж буй төгрөгийн хэмжээг огцом нэмэгдүүлэх эрсдэлтэй.
| Г.Ганзориг: Валютын ханшийн чангарал зээлийн хүүг өсгөх шалтгаан болдог |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |