Олон улсад ураны эрэлт огцом нэмэгдэж, зах зээлд алт, зэс, голлох түүхий эдүүдээс илүү байр суурь эзэлж байгаа энэ үед Монголд хоёр ч том ураны орд илрээд байгаа гэнэ. Гэсэн ч уул уурхай, цаашлаад эрчим хүчний асуудлыг ч шийдэхэд чухал нөлөө үзүүлж болох ураны хоёр ордыг нууцалж, нийтэд ил болгохгүй байгааг эх сурвалж мэдээлж байна.
Геологич, албаны хүмүүсийн илрүүлж, олон нийтэд мэдээлэхгүй байгаа хоёр шинэ ордын нэг нь Сэлэнгэ аймгаас илэрчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймагт орших Элсний нөөц гэх газраас илрүүлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар тус ордын таамаг нөөцийг гаргаж, шинжилгээний ажил явуулж амжаагүй байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм.

Цөмийн энергийн комиссын мэдээллээр манай оронд Дорнод, Гурванбулаг, Улаан, Нэмэр, Мардайн гол, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Энгэр ар, Далт гэх нийт 13 ордын 192 мянга гаруй тонн баталгаажсан ураны нөөц байгаа. Таамаг нөөц нь 1.3 сая тонн. Манай орны баталгаажсан ураны нөөц л гэхэд дэлхийн нийт ураны нөөцийн хоёр хувийг эзэлдэг бөгөөд Монгол Улс ураны нөөц хэмжээгээрээ дэлхийд 10-т жагсдаг аж.
Монгол Улсад 2009-2013 оны үед ураны хайгуул, шинжлэлийн төсөл, хөтөлбөр ид “цэцэглэж”, “Камеко”, “Арева”, “Денисен майнз” зэрэг дэлхийн ураны гол тоглогчдын хөрөнгө оруулсан төсөл идэвхтэй хэрэгжиж байв. Нэг жилд 20-30 сая ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжиж байсан гэдэг. Тухайлбал, гаднын хөрөнгө оруулалтаар Дулаан-Уул, Зөөвч-Овоо ордыг нээн илрүүлсэн. Улмаар Эрдэс баялгийн зөвлөлөөс Дулаан-Уул ордыг 6000 орчим тонн, Зөөвч-Овоо ордыг 57 мянган тонн ураны нөөцтэй гэж баталж байв. Тус хоёр орд нь нэгнээсээ ердөө 30 км зайд оршдог бөгөөд дээр дурдсан хоёр орд болон ойролцоох хайгуулын талбайг нь нийлүүлбэл 100 мянган тонн ураны нөөц байж болохуйц таамаг гарч байжээ. Гэсэн ч Монголд хэрэгждэг ураны төсөл, хөтөлбөрүүд хайгуул, шинжилгээний үеэ давсан ч олборлохтоо тулаад ирэхээр гацаанд орчихдог гэнэ. Одоогоор Монголд ураны салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гуравханн компани байгаа нь Францын хөрөнгө оруулалттай “Бадрах Энержи” ХХК, Чехийн хөрөнгө оруулалттай “Гурвансайхан” ХКК, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эмээлт майнз” ХХК. юм байна. Тус гурван компани Монголын Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт гэсэн гурван ураны ордод технологийн туршилтын ажиллагаа явуулж байгаа. Туршилтын ажиллагаа дуусмагц ордуудын нөөцийг тогтоож, ТЭЗҮ-д тодотгол хийнэ.

Засгийн газрын түвшинд яригдаж байгаа өөр нэг төсөл нь “Гурван сайхан”. “Гурвансайхан” ХХК нь өмнө нь Канадын хөрөнгө оруулалттай байсан Дундговь аймагт орших Хайрхан, Хараат гэх хоёр ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа юм байна. Мөн 2014-2015 онд нөөцийг тогтоож, ТЭЗҮ боловсруулсан “Халзан бүрэгтэй” төсөл байгаа ч нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас ураны хайгуулын ажил нь гацаанд орчихоод байгаа аж.
Манай оронд уран хайгуул, нөөц тогтоох төсөл хэрэгжүүлж байсан Францын “Орано групп” л гэхэд 250 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Тухайн үед Монгол Улсад уран хайгуулын 100 орчим лиценз байсан гэх албан бус мэдээлэл байдаг. Гэсэн ч манай орны ураны салбар ирээдүй хэмээн харж, хөрөнгө оруулсан гуравдагч хөршүүд эцэст нь төслөө зогсоож, Монголыг орхих шийдвэр гаргаж байсан юм.

Тэгвэл одоо олон улсаас манай Засгийн газарт ураны салбарт хамтарч ажиллах, хөрөнгө оруулах санал, хүсэлт олноороо ирж байгаа гэнэ. Манай орны зөвхөн баталгаажсан ураны нөөц нь л гэхэд дэлхийн цөмийн эрчим хүчний нэг жилийн хэрэгцээг хангах боломжтой аж. Хэрэв одоогийн Засгийн газар ураны нөөцөө ашиглахаар шийдэж, олборлолт эхлүүлбэл дэлхийн ураны салбарын гол тоглогчид оролцох хүлээлт бий. Одоогийн Засгийн газарт биш юм аа гэхэд дараа дараагийн Засгийн газарт гадаадын том том группуудтэй хамтарч ажиллах, хөрөнгө оруулалт авах, цаашлаад уул уурхай, эрчим хүчний салбарын асуудлаа шийдэх бүрэн боломжтой байгаа аж.

Уран нь байгальд оршиж байгаа цацраг идэвхт, хүнд элемент. Цацраг идэвхт задрал байнга явагдаж, цаашаагаа олон төрлийн бүтээгдэхүүн цөм цувран үүсэж байдаг. Тэр бүтээгдэхүүний дийлэнх нь цацраг идэвхгүй, зарим цөөн нь цацраг идэвхтэй. Жишээ нь, ради хэмээх гамма цацраг идэвхтэй цөмийн задралаар радон хэмээх альфа цацраг идэвхитэй хий үүсдэг. Энэ хоёр элементийн цацраг идэвхийн ачаар ураны ордыг илрүүлэх радиометрийн арга үндэслэнэ. Дээр нь үүссэн богино настай буюу цацраг идэхгүй хүнд металлууд үүсдэг. Уран задарч явсаар байгаад хамгийн сүүлд хар тугалга болоод дуусдаг. Байгаль дээр хар тугалга элбэг тохиолддог нь ийм учиртай. Уран гэдэг элемент их хөгшин, ховордож байгаа бодис юм. Байгаль дээр ураны гурван төрөл зүйл нь оршдог. Уран-238 дийлэнх нь байдаг бол уран-234 маш бага, одоо цөмийн түлшээр ашиглаж буй уран-235 нь 0.72 процентын агууламжтай.
Ураныг илэрсэн газраас нь эхлээд хэд хэдэн төрлөөр ангилдаг. Тухайлбал, манай оронд илэрсэн Зөөв-Овоо ордынх элсэнд тунасанд ордог бөгөөд энэ төрлийн ураныг олборлосны дараагаар ураны хүдрийг шингэн төлөвт оруулж, элснээс нь салган авдаг аж.

Ураныг түлш, эрчим хүчинд ашиглахаар гадна цацраг идэвхт хэсгийг нь ялгаж, цацраг идэвхгүй изотопоор нь цөмийн төхөөрөмжүүдийн цацрагийг хамгаалах контейнер, сансрын хөлөг, цэргийн машины хуяг, их бууны сумны зэв зэргийг үйлдвэрлэдэг. Мөн хар тугалган хамгаалалтаас ураны хамгаалалт хамаагүй овор хэмжээ багатай, бат бөх болдог. Металл уранаар хийсэн радиографийн 100 Ки идэвхжилтэй ириди-192 гамма цацрагийн үүсгүүрийн контейнер 17кг бол хартугалгаар хийсэн ийм контейнер нь 50 гаран кг болдог. Металлын шинж чанараар нь бүх төрлийн инженерийн хэрэгцээнд ашиглаж болох аж. Хүн төрөлхтөн ураныг энхийн зорилгоор ашиглах нь зүйтэй гэж судлаачид үздэг. Дэлхийд эрчим хүчинд хэрэглэж байгаа нүүрс, нефтийн нөөц хэдэн зуун жилээс хэтрэхгүй шавхагдах тул цөмийн эрчим хүчнийг ашиглах технологийг сайжруулан хэрэглэх нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын дулаарлаас хамгаалах, сэргийлэх цор ганц арга болж байгаа аж.

| МОНГОЛД ДЭЛХИЙН УРАНЫ ГОЛ ТОГЛОГЧДЫН “ХОРХОЙ”-Г ХҮРГЭСЭН ХОЁР ТОМ ОРД ИЛЭРСЭН Ч НУУЦАЛЖ БАЙГАА ГЭВ ҮҮ |
|
Улаанбаатар Төмөр замын хэмжээнд 164 вагон буюу 10080 тонн АИ-92 автобензин байна
2025-12-30 10:53:47
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК 2025 онд Улсын төсөвт 264.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-30 10:41:59
Паралимпын хороо 2025 оны шилдэгүүдээ тодрууллаа
2025-12-30 07:12:00
Монгол шагайн харвааны “Шведийн Цом-2025” тэмцээн болжээ
2025-12-30 07:05:00
ӨМГӨӨЛӨГЧ М.ХУВЦАГААН: Ээжийнхээ амийг хөнөөсөн хүүг өмгөөлж, цаазын ялаас мулталсан ч хүү хорих ангид өлсөөд, турж үхсэн
2025-12-30 07:04:02
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-30 07:00:00
А.АМАР САЙДЫН АЧ ХҮҮ Ч.НЭРГҮЙ: 56 НАСАНДАА ХЭЛМЭГДЭЖ, ХАРЬ ГАЗАР АМИА АЛДСАН ӨВӨӨ МИНЬ НААДМЫН ӨГЛӨӨ ЦААЗЫН ЯЛ СОНССОН ГЭДЭГ
2025-12-30 07:00:00
З.ЧИНГҮҮН буюу YAMAKASI: BTS ХАМТЛАГИЙНХНЫГ ДАГАЖ БҮЖИГЛЭДЭГ БАЙСАН ХҮҮХЭД СОЛОНГОСЫН ТАЙЗАН ДЭЭР ХАМТ БҮЖИГЛЭЖ БАЙГААГАА МЭДРЭХ ҮНЭХЭЭР САЙХАН БАЙСАН
2025-12-30 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2025-12-30 07:00:00
ДООРОВЫН НУТГИЙН УУЛЫН АЯЛГУУГ СОНСООД ИРЛЭЭ
2025-12-30 07:00:00
УЛСЫН АРСЛАН Б.ОРХОНБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО
2025-12-29 23:40:22
УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа
2025-12-29 16:12:31
Г.Отгонжаргал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулав
2025-12-29 15:10:09
Ч.Отгонбаатар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо
2025-12-29 14:55:49
С.Мөнхзул Монгол Улсын гавьяат тамирчин болов
2025-12-29 14:31:06
Хоошорюү С.Бямбасүрэн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэв
2025-12-29 14:14:58
Спортын тайлбарлагч С.Шижирбат “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2025-12-29 14:06:19
“Бишрэлт Хоромхон” клуб “U11” насны аваргын цомыг өргөв
2025-12-29 13:50:30
2025-12-29 13:39:35
"Эрдэнэс тавантолгой" ХК 268.8 мянган тонн нүүрс арилжаалжээ
2025-12-29 13:13:01
ЗУРВАС: ХЭЗЭЭ Ч БИЕЛЭЭГҮЙ АРВАНХОЁРДУГААР САРЫН АМЛАЛТ
2025-12-29 11:40:42
Б.Энх-Оргил Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ
2025-12-29 11:05:41
ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн цомын барилдаанд зодоглох бөхчүүд
2025-12-29 10:40:00
“Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруултад урьж байна
2025-12-29 10:15:36
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-29 08:00:00
Б.Мөнгөнзул шатрын дэлхийн аваргыг 7.0 оноотойгоор тэргүүлж явна
2025-12-29 07:05:00
"ОЮУНЛАГ ЭРГЭЛТ МЕДИА ГРУПП"-ИЙН ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2025-12-29 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2025-12-29 07:00:00
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2025-12-29 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-12-29 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2025-12-29 07:00:00
МОДОН ЧАРГААР ЦЭЦЭРЛЭГТЭЭ ИРДЭГ РЭНЧИНЛХҮМБИЙН “УЛААН ХАЦАРТНУУД”
2025-12-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |