-Ипотекийн зээлийн хүүг бууруулж зургаан хувь болгоно гэсэн. Арилжааны банкуудадтайгаа зөвшилцсөн юм уу. Эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй юү?
-Итотекийн зээлийн хүүг бууруулах талаар Сангийн яаманд мэдээлэл, танилцуулга ирээгүй байна. Энэ талаар ажлын хэсэг ажиллаж байгаа байх. Эцсийн шийдвэр гараагүй байгаа.
-Ирэх сард манайх саарал жагсаалтаас гарна гэж байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байгаа бол?
-Саарал жагсаалтаас гарах бүх даалгавраа тавдугаар сард хамгаалж, зургадугаар сард ФАТФ хүлээгээд авчихсан. Одоо газар дээр нь ирж шалгалт хийх ажил үлдээд байна. Цар тахал гарсантай холбоотой Монголд ирж чадахгүй байсан. Ингээд бид санаачилга гарган эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах талаар удаан хугацааны яриа хэлэлцээр хийсэн. АНУ, Англи Улсын Сангийн яам, БНХАУ-ын Ардын банк, Евро-Азийн санхүүгийн тагнуул буюу мөнгө угаахтай тэмцэх байгууллагаас төлөөлөл ирэхээр болсон.
-Манай улсыг дотооддоо бонд гаргахаас гадна гаднын улсаас бонд гаргах гэж байгаа гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Засгийн газар тал бүрээс нь ярьж байна. Дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах бодолтой байгаа. Нэг жилд бондын өрөнд 500 сая ам.доллар, дараа жил нь тэрбум ам.доллар түүний дараа жил 800 сая ам.доллар, 600 сая ам.долларын өр манай улс төлнө. Байнгын өр төлөх нь санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй. Нэг жилд 400 сая, дараагийн жилд нэг тэрбум ам.доллар гэж харилцан ялгаатай томоохон дүнтэй төлбөрүүдийг жигдлэх чиглэлээр тодорхой яриа хэлцэл хийж байгаа.
-Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд дотооддоо бонд гаргах талаар ярьж байгаа. Банкуудад зарахгүйгээр хөрөнгийн бирж дээрээс гаргана гэсэн. Энэ ажил ямар шатандаа явж байна?
-Блокчейн технологиор олон нийтэд санал болгоно. Арилжааны банкуудаас зээл авахгүй. Учир нь, арилжааны банкнаас зээл авахаар иргэд, аж ахуйн нэгжид олгох зээл буучихдаг. Ингээд эдийн засаг агшдаг. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд очдог зээлээс авахгүй.
-Төсвийн орлого одоогийн байдлаар хэдий хэмжээгээр тасраад байна. Оны эцэст үүнийг нөхөх боломж байна уу?
-Төсвийн тодотгол хийж байхад Монголын эдийн засаг V хэлбэртэй байна гэж хэлсэн. Одоо ч ийм хэлбэртэй байгаа. Бид цар тахал эхлэх үед анхнаасаа V хэлбэртэй гэж тооцоод үүнд үндэслэн төсвийн тодотголоо хийсэн. Авсан бүх арга хэмжээ нийцсэн. Төсвийн орлого нэмэгдэж байгаа. Өдөрт 2000 гаруй машин нүүрс хилээр гарч байна.
| Ч.Хүрэлбаатар: Ирэх сард ФАТФ-ын төлөөлөгчид Монголд ирнэ |
|
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |