• Өнөөдөр 2024-04-17

Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг Германы Бундестагийн гишүүн Манфред Грундийг хүлээн авч уулзжээ

2022-06-29,   219

          Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Н.Энхболд нар өнөөдөр ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн бүлгийн дэд дарга, ноён Манфред Грундийг хүлээн авч уулзлаа. 
 
          Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг ноён Манфред Грундийг тавтай зочлохыг хүслээ.Талууд Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцсон. Тухайлбал, ноён Манфред Грунд ХБНГУ манай улсад хэрэгжүүлэх Хөгжлийн албан ёсны тусламж, хамтын ажиллагаагаа сэргээж буй талаар мэдээлэл өгөөд энэ нь Монгол Улсад Германы талаас төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх болно гэв.  

      Мөн уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайдын ХБНГУ-д хийх айлчлалын талаар болон Монголын залуучуудыг Германд мэргэжлийн боловсрол, мэргэшсэн боловсрол, хосолсон мэргэжлээр суралцуулж, өндөр мэргэшилтэй, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх үйл ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх талаар санал солилцов. Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн гишүүн Н.Энхболд ХБНГУ нь Монгол Улсын Европ дахь хамгийн гол түншийн нэг гэдгийг тэмдэглээд, улс төрийн нөхцөл байдлын хувьд бүхий л талын дэмжлэг, туслалцааг үзүүлж, гүүр болж ажилладагт ноён Манфред Грундэд талархал илэрхийлэв.

     Уулзалтад Конрад Аденауэрийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Виктор Франк байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг Германы Бундестагийн гишүүн Манфред Грундийг хүлээн авч уулзжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188