 
 
Нарсан ой эцсийн мөч хүртлээ монголчуудын уушгийг хамгаалж, “нас”-аа дуустал ургаж чадах болов уу эсвэл хүний гарын ая даахтай үгүйтэй болуутаа ачигдаж, машины тэвшин дээр бэхлүүлж, нийслэлчүүдийг баясгах ногоон байгууламж болох үүрэг аван Яармагийн хойд дэнжид “амь” тавих өдрөө хүлээн өдрөөс өдөрт өнгө зүс алдан гундаж байгаа модод шиг хаа нэгтээ бөхөлзөж байх болов уу гэх бодол биднийг Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу хөдөлгөлөө.
Энэ намаржин Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум” мод хөтөлбөр хэрэгжиж, төрийн албан хаагчдыг хаа саагүй тонголзуулж, мод тарих арга хэмжээ зохион байгуулсан. Энэ үеэр Эрдэнэт, Дарханы замд мод ачсан машинууд холхилдож, эхэлсэн билээ. Нарсан ойгоос ачигдаж, нийслэлд хүрсэн эл моднууд Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум" мод хөтөлбөрийн тоонд орох нь тодорхой.
	.jpg)
Уулын зулзаган модыг хуугаар нь хамж, машин машинаар Улаанбаатар руу зөөж, тээвэрлэдэг мэдээллийн мөрөөр бид Хүдэр суманд ажиллахаар аравдугаар сарын 31-нд очсон юм. Бидний авсан мэдээллээр Монголд модны суулгац тариад тэрийгээ арчиж тордоод 4-5 метр болгоод аль нэг хот, аймаг сумдын ногоон байгууламжид нэмэр болгож өгдөг. Түүгээрээ амьдрал ахуйгаа сайжруулж ашиг олдог аж ахуй нэгж, иргэн ёстой нэг ч байхгүй аж. Байгаа хэдэн компани нь суулгацаа хоёр метр хүрэхтэй үгүйтэй болонгуут шууд гаргаад зарчихдаг байна. Харин байгаль сүйтгэж, уулын ургаа модоор баяжиж, хөлжигсөд цөөнгүй байдаг гэнэ. Тэдний хууль зөрчсөн үйлдэл нь улам бүр ил цагаандаа гарч, мөнгө олох аргандаа гаршиж, улсаар нь хууран мэхэлдэг юм байна. Үүнийг батлах баримтын мөрөөр бид Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд очсон нь энэ. Бүр тодруулж хэлбэл, энэ нутгаас байгалиараа ургасан уулын модыг хэдэн мянгаар нь хуу хамаад явсан газар дээр ирлээ.
Зун, намаржин Хүдэр сумаас ойн зулзаган нарс модыг өдөр алгасахгүй том машинаар зөөж, тээвэрлэсэн гэнэ. Бидний зогсож байгаа автозамаас 500 метрийн цаана 1.5-5 метрийн өндөртэй нарс модыг Улаанбаатар хот руу шилжүүлэн суулгахаар ачаад явжээ. Өөрөөр хэлбэл, үржүүлгийн талбайгаас биш, ой модноос 2000 гаруй модыг сугалж, аваад явсан гэсэн үг. Сэлэнгэ аймгаас шилжүүлэн суулгах нэрийн дор мод зөөдөг таван компани байдаг юм байна. Тус таван компани 2021 оны хэмжээнд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ойгоос 2000 гаруй нарс, 100 ширхэг хус модыг нүүлгэн шилжүүлэхээр ачаад явсан гэнэ. Гэхдээ энэ бол зөвхөн цаасан дээрх тоо юм шүү. Яг амьдрал дээрээ тусгай зөвшөөрөл нэрийн дор хэчнээн мянган мод илүү ачиж явсныг хэн ч мэдэхгүй юм билээ. Ихэнхийг нь энэ намар буюу есдүгээр сарын 10-наас аравдугаар сарын 20 хүртэл тээвэрлэжээ. Биднийг очихоос арав хоногийн өмнө хамгийн сүүлчийн машин 50 ширхэг нарс модыг ачаад явсан байлаа. Гэхдээ зөвшөөрөлтэй гэх үгээр өөрсдийгөө хамгаалуулж, шинээр урган төлжиж, тэнгэр өөд тэмүүлэн ургаж байсан ойн төгөл дунд дураараа дургиж, хуульгүй юм шиг л аашилжээ. Ойн модны аль сортой, өнгөлөг гэснийг нь эхлээд хуу хамаад явжээ, тэд. Зарим компанийн ажилчид машин тэргээ эвдэхээс сэргийлсэн юм уу эсвэл залхуурсан уу хүний нүднээс чүү ай далд хэсгээс буюу ойн захаас хайр гамгүй ачаад явсан байлаа.
	.jpg)
Хүдэр сумаас мод шилжүүлэн суулгах зөвшөөрлийг Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас таван компанид олгожээ. Тодруулбал, “Тод газар”, “Энх ногоон газар” “Амьд төгөл” “Амьд газар” “Форест докторс” гэсэн таван компани. Эл таван компанид Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгохдоо хэд хэдэн үүргийг хүлээлгэжээ. Угтаа бол шилжүүлэн суулгалт хийх таван компани Сэлэнгэ аймгийн БОАЖ-ын газрын дарга З.Түвшинтөгсийн олгосон зөвшөөрлийн дагуу ажлаа гүйцэтгэх ёстой. Хүдэр сумын Ойн ангиас Шандын амнаас мод шилжүүлэн суулгах газрын байршлыг зааж өгчээ.
	.jpg)
Компаниуд зөвшөөрлийн бичиг дээрх үүргээ хэрхэн гүйцэтгэсэн бэ гэдгийг газар дээрээс нь сурвалжлахаар мод шилжүүлсэн гэх Шандын амыг зорив. Бид явсаар 2000 гаруй модыг шилжүүлэн суулгахаар авч явсан гэх Шандын амны хэсэгт ирлээ. Хүдэр сумын төвөөс баруун зүгт 25 километр зайд байдаг юм байна. Төв замаас салаад километр хүрэхгүй газар уулын ард хэсэгт ирэв. Энэ хэсэгт ойн цоорхой байдаг бөгөөд малын бэлчээрийн газар аж. Бидний зогсож байгаа газраас холгүйхэн хэд хэдэн айлын намаржаа харагдаж байлаа. Машин төвөггүйхэн очих энэ газраас 2000 гаруй мод булгалаад аваад явжээ. Ингэхдээ модны захаас буюу машин хүрэх хамгийн эхний газраас зулзаган моднуудыг сорчилж авсан байлаа. Мөн сийрэгжүүлэх шаардлагагүй ойн бүсээс модоо авсан байв.
	
Шандын амны энэ хэсэгт байгаа хэдэн модоо Улаанбаатарын зүг ачуулчихсан аятай нэг л гунигтай. Чихэлдэж ядах юмгүй, багтахгүйн зовлон байхгүй хэдэн зулзаган мод уулын энгэрт, энд, тэндгүй ухаж орхисон нүхтэй хаяа нийлүүлэн аж төрж байна. Газрыг гахайн хоншоороор сэндийчсэн юм шиг, хөрсийг нь орвонгоор нь эргүүлж, дөнгөж амь орж байгаа зулзаган моддыг мод ухах техникээрээ хядаж, авсан модныхоо ганц нэг нүхийг л бөглөжээ. Бөглөсөн нүхийг ажвал ногоон гацуурыг хайр найргүй хугачиж, шороотой нь хамт хийсэн байв. Модны хулгай ид мандаж явах үед л хөвчийн гүнд хөрөөн дуу тачигнаж, залуу чилгэр модыг хайр гамгүй буулгаж, ёрдойсон модны үндэс сэрийгээд үлддэг байсан. Яг л тийм хүйтэн сэтгэлээр мод шилжүүлэн суулгах зөвшөөрөлтэй компанийн ажилчид хандсан байлаа. Угтаа бол шилжүүлэн суулгах модоо ухаж авахдаа хажуу талын зулзаган модыг хядахыг зөвшөөрөөгүй л байлтай. Гэтэл энд нэг мод сугалж аваад, хажуу талд нь байгаа хэд хэдэн модыг тэр чигт нь хугалж, хяджээ. Өөрөөр хэлбэл, нэг мод аваад, нэгээр нь ухсан нүхээ бөглөсөн байна гэсэн үг. Харин заримыг нь бүр тэр чигээр нь орхиж, уулын энгэрийг ухсан нүхээр дүүргэсэн байлаа. Тусгай зөвшөөрөлтэй гэх нэрийн дор Хүдэр сумын зулзаган ой сүйдэж, шилжүүлэн суулгалт энэ хэрээр үргэлжилбэл сүйрэхэд ойртжээ. Зарим нь говийн элсэнд цөлд мод ургуулах гэж үйлээ үзэж, өдөр шөнөгүй зүтгэж байна. Тэд үнэхээр их хөдөлмөр, сэтгэл, итгэл өгөн байж мод тарьж, ургуулж, ойн бяцхан төгөл бий болгож байх. “Ухамсарт амьдралынхаа арав гаруй жилийг зөвхөн энэ жижигхэн төгөл бий болгоход зориулсан юм шүү” гээд духныхаа хөлсийг арчиж, зогсох өвгөнтэй таарч, ярилцаж байлаа. Гэтэл ашиг, нэр хүнд олох гэсэн эрхтэн дархтнууд нь байгалийн арай гэж эргэх дөрвөн улиралд цас, бороо, салхи шуургатайгаа хамжин байж ургуулсан модыг нь хээв нэг сугалж аваад Улаанбаатар хотын гудамжинд гундааж, үхүүлэх гэж дайсагнаж байх гэж дээ хэмээн бодогдож явлаа. Эрх мэдэлтнүүдийн мөнгө угаах арга заль далдын хүч байгалийг хайрлаж энэрэх биш бүр устгаж үгүй хийхийн дон шүглэж байгааг модоо суга татуулсан газрын хөрсний нүх гэрчилж байна. Мод сугалж авсан Шандын амны хэсэг малын бэлчээртэй залгаа учраас ухсан нүхэнд нь мал унах, гэмтэх асуудал цөөнгүй гарсан гэнэ. Энэ талаар эл хэсэгт намаржиж байсан малчид сумын Ойн ангид хэл хүргэж байсан аж.
	.jpg)
Дархан, Эрдэнэтийн замаар ургаа мод ачиж, давхилдаж явсан хэд хэдэн жолоочийн бичлэг цахим орчинд тархсан байдаг. Иргэдийн олонх нь “Энэ бол үржүүлгийн талбайгаас ачсан зулзаган мод байна. Хүний хийсэн ажлыг бүү харлуул. Юу гэж дээ, хэн уулын ургаа мод ачаад явж байх билээ дээ” гэцгээж байсан. Тэгвэл угтаа тэр моддыг Улаанбаатар хот руу Хүдэр сумын Шандын амны ойгоос ачаад явж байжээ. Бид энэ талаар цахим орчинд бичлэг нь гарсан жолоочтой холбогдож тодруулсан юм. Тэрбээр “Би том машинаар хувиараа ачаа ачдаг юм. Энэ жил “Тод газар” компанитай хамтран Хүдэр сумаас 10 гаруй удаа мод ачлаа. Засмал замаас холгүй хэсгээс л модоо ачаад ирдэг. Шөнө очдог болохоор газрыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Машин очих боломжтой хэсгээс л модоо ачдаг. Уулын гүн хэсэг рүү том машин очих боломжгүй учраас ямар газраас машинаа аваад ирэх нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ би мод ачдаггүй, тэнд нь ачаад өгөх хүмүүс байдаг. Тэр хүмүүс нь ачих модоо бэлдээд, газар дээрээ байж байдаг” гэлээ.
	
Сэлэнгэ аймгийн хэмжээд шилжүүлэн суулгалтыг Цагааннуур, Хүдэр сумаас хийх зөвшөөрөл олгожээ. Бид Хүдэр сумын Ойн ангийн инженер Т.Мөнхтуулаас шилжүүлэн суулгалттай холбоотойгоор дараах тодруулгыг авсан юм.
	.jpg)
Тэрбээр “Таван аж ахуйн нэгж зөвшөөрлийн дагуу Хүдэр сумаас мод шилжүүлэн суулгасан. Аймгаас ирсэн зөвшөөрлийн дагуу аж ахуйн нэгжүүд модоо бэлтгээд дууссан. 2021 оны хэмжээнд 2000 гаруй модыг Хүдэр сумаас шилжүүлэн авч явсан. Тухайлбал, “Тод газар” ХХК нь өмнөх жилүүдэд шилжүүлэн суулгалт хийж байгаагүй бөгөөд энэ жил 1000 ширхэг нарс мод авсан. “Энх ногоон газар” ХХК 550 ширхэг, “Амьд төгөл” ХХК 150 ширхэг, “Амьд газар” ХХК 400 ширхэг “Форест докторс” ХХК 50 ширхэг нарс, хус шилжүүлэн зөөвөрлөсөн Түймрийн зурвас байгуулах, шигүү ургасан газрыг сийрэгжүүлэх үндэслэлээр газраа сонгож, шилжүүлэн суулгалт хийлгэсэн. Эл ажлыг сумын байгаль хамгаалагч хариуцаж, газар дээр нь хяналт тавьж ажилласан. Бид явцын хяналт, шалгалтыг мод шилжүүлэх хугацаанд хоёр удаа хийсэн. Зарим компаниуд авсан модныхоо нүхийг бөглөж дуусаагүй байгаа. Шандын ам өтгөрөлттэй учраас сийрүүлэх шаардлагатай гэж үзсэн. Сийрүүлэхийн ач холбогдол нь өсвөр модны ургах нөхцөл байдлыг сайжруулах, гурван зэрэгцээ модны голынх нь авч, ургах нөхцөл сайжирна гэсэн. Хэрэв сийрүүлэхгүй байвал модны урган орчин муудаж, амьдрах чадвар муудна гэсэн үг. Хүдэр сумын хэмжээнд Шанд, Сөдтэй, Малгайт уулын гүн хэсэг рүү сийрүүлэх шаардлагатай. Тэр хэсэг рүү машин явах боломжгүй учраас газар зааж өгөх боломжгүй байдаг. Энэ хэсэг нь үржүүлгийн талбай биш. Манай сум өнгөрсөн хавар үржүүлгийн талбай нээсэн. Одоогийн байдлаар үржүүлгийн талбайгаас нэг ч мод шилжүүлээгүй байгаа. Нөхөн сэргээлтэд гарахын тулд 2-3 жил шаардлагатай. Нарс модны экологийн үнэлгээ өндрөөсөө шалтгаалаад өөр өөр байдаг. Бид цаашид шилжүүлэн суулгалтын гэрээ байгуулахгүй байх талаар ярилцаж байгаа” гэлээ.
	
Холбогдох албаны хүний хэлж буйгаар зайлшгүй сийрүүлэх шаардлагатай газраас шилжүүлэн суулгалт хийсэн гэнэ. Харин бидний очсон газар бол ойн гүн хэсэг биш, модны зах, малын бэлчээрийн газар байсан юм. Мөн хяналт, шалгалтыг хоёр ч удаа хийсэн атлаа тэд модны захаас мод сугалж аваад явсныг мэдээгүй бололтой. Мэдсэн ч мэдээгүй өнгөрч, харсан ч хараагүй байх үүргийг цаанаас нь тэдэнд даалгаж өгсөн бололтой. Мөн зулзаган модыг хядаж, нэгийг нэгний амиар сольж байгааг тоосон ч шинжгүй байлаа. Уулын ар хэсэг, нар тусдаггүй хэсэгт, зөөлөн хөрсөнд ургасан ургаа мод Улаанбаатар хотод ирээд амьдарч, тэнгэр өөд тэмүүлэн ургаж чадахгүй гэдэг нь амьдрал дээр батлагдчихаад байгаа. Шимт бор хөрснөөс суга татуулсан мод хотын чулуутай шар элсэнд суулгаад байдаг. Уулын мод өдөр бүр өнгө зүсээ алдан гундаж, хоёр жил болоод л хатчихдаг. Бүх шим шүүсээ гадагш нь цацаж, голоосоо хатсаар үхчихдэг.
Иймд бид уулын зулзган нарсыг хайр найргүй булгалж, тасдан Улаанбаатар хотод авчирч буй компаниудын цаад эзэд, тэдэнд хэн зөвшөөрөл олгодог, өмнө нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад өдгөө гэнэт мод үржүүлгийн компани болон хувирсан зэрэг түүхийг дараагийн дугаартаа сурвалжлан хүргэх болно.
	
	
	
	

	
Үргэлжлэл бий.
| ТЭРБУМ МОД ТАРИХ АЯН ХҮДЭР СУМЫН ЗУЛЗГАН НАРСАН ОЙГ СҮЙДЭЛЖ ДУУСЛАА |  | 
 Эрүүгийн хоёр хэргийн таван объектод нэгжлэг хийжээ
			                  
             
                Эрүүгийн хоёр хэргийн таван объектод нэгжлэг хийжээ 
                
            
             2025-10-31 13:00:56
 Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 45 хувьтай үргэлжилж байна
			                  
             
                Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 45 хувьтай үргэлжилж байна 
                
            
             2025-10-31 12:50:06
 Агаарын чанарыг сайжруулах чиглэлд БНСУ-ын талтай санамж бичиг байгууллаа
			                  
             
                Агаарын чанарыг сайжруулах чиглэлд БНСУ-ын талтай санамж бичиг байгууллаа 
                
            
             2025-10-31 12:37:08
 Хилийн боомтуудын арван нэгдүгээр сард ажиллах цагийн хуваарь
			                  
             
                Хилийн боомтуудын арван нэгдүгээр сард ажиллах цагийн хуваарь 
                
            
             2025-10-31 12:28:12
 ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд ажил хаялтад оролцохгүй
			                  
             
                ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд ажил хаялтад оролцохгүй 
                
            
             2025-10-31 12:13:48
 Авто замын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож байна
			                  
             
                Авто замын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож байна 
                
            
             2025-10-31 11:57:03
 ХҮҮХДИЙГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ
			                  
             
                ХҮҮХДИЙГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ  
                
            
             2025-10-31 11:24:24
 Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 10 МВт-ын нарны цахилгаан станц барих судалгааны ажил үргэлжилж байна
			                  
             
                Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 10 МВт-ын нарны цахилгаан станц барих судалгааны ажил үргэлжилж байна 
                
            
             2025-10-31 11:07:28
 “Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгуулав
			                  
             
                “Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгуулав 
                
            
             2025-10-31 11:00:31
 Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав
			                  
             
                Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав 
                
            
             2025-10-31 10:57:50
 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13548 боллоо
			                  
             
                Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13548 боллоо 
                
            
             2025-10-31 10:43:39
 Нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа
			                  
             
                Нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа 
                
            
             2025-10-31 10:38:07
 “БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТЕРМИНАЛ БАЙГУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
			                  
             
                “БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТЕРМИНАЛ БАЙГУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ 
                
            
             2025-10-31 10:37:10
 "Оюутолгой" төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо
			                  
             
                "Оюутолгой" төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо 
                
            
             2025-10-31 10:16:40
 Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.2 магнитуд хүчтэй газар хөдөлжээ
			                  
             
                Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.2 магнитуд хүчтэй газар хөдөлжээ 
                
            
             2025-10-31 09:59:32
 АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал
			                  
             
                АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 
                
            
             2025-10-31 09:56:21
 Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ
			                  
             
                Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ 
                
            
             2025-10-31 09:54:46
2025-10-31 09:48:10
 Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
			                  
             
                Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 
                
            
             2025-10-31 09:39:38
 Азийн наадмаас жюү жицү-гийн төрөлд О.Живамэдмаань мөнгөн медаль хүртэв
			                  
             
                Азийн наадмаас жюү жицү-гийн төрөлд О.Живамэдмаань мөнгөн медаль хүртэв 
                
            
             2025-10-31 08:36:46
 Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ
			                  
             
                Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ 
                
            
             2025-10-31 08:31:13
 ХАМТРАН АМЬДРАГЧАА ХӨНӨӨЖ, ЦОГЦСЫГ НЬ ШҮҮГЭЭНД НУУСАН ХЭРГИЙН МӨРӨӨР
			                  
             
                 ХАМТРАН АМЬДРАГЧАА ХӨНӨӨЖ, ЦОГЦСЫГ НЬ ШҮҮГЭЭНД НУУСАН ХЭРГИЙН МӨРӨӨР 
                
            
             2025-10-31 07:00:42
 Д.БАТБАЯР: БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ АСУУДАЛ ДЭЭР ТӨСӨВ ГАЦАЖ, ЗАСГИЙН ГАЗАР, САНГИЙН ЯАМНЫ АЖЛЫГ ТӨСВИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮД ХИЙЖ БАЙНА
			                  
             
                Д.БАТБАЯР: БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ АСУУДАЛ ДЭЭР ТӨСӨВ ГАЦАЖ, ЗАСГИЙН ГАЗАР, САНГИЙН ЯАМНЫ АЖЛЫГ ТӨСВИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮД ХИЙЖ БАЙНА 
                
            
             2025-10-31 07:00:00
 ЗАМЫН-ҮҮД СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.АНХБАЯР ЭМНЭЛЭГТЭЭ 33 САЯЫН PRUIS АВЧ ӨГЧИХӨӨД, ӨӨРТӨӨ 600 САЯАР ХОЁР LC300 АВЧЭЭ
			                  
             
                ЗАМЫН-ҮҮД СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.АНХБАЯР ЭМНЭЛЭГТЭЭ 33 САЯЫН PRUIS АВЧ ӨГЧИХӨӨД, ӨӨРТӨӨ 600 САЯАР ХОЁР LC300 АВЧЭЭ 
                
            
             2025-10-31 07:00:00
 БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
			                  
             
                БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ 
                
            
             2025-10-31 07:00:00
 Г.ШИЖИРБОЛД: “СЕВИЛИЙН ҮСЧИН” ДУУРИЙН АЛЬМАВИВА ГҮНГИЙН АЛИА ХОШИН, АЛИВААГ ХӨНГӨНӨӨР ХҮЛЭЭН АВДАГ ЧАНАР НАДТАЙ ТӨСТЭЙ
			                  
             
                Г.ШИЖИРБОЛД: “СЕВИЛИЙН ҮСЧИН” ДУУРИЙН АЛЬМАВИВА ГҮНГИЙН АЛИА ХОШИН, АЛИВААГ ХӨНГӨНӨӨР ХҮЛЭЭН АВДАГ ЧАНАР НАДТАЙ ТӨСТЭЙ 
                
            
             2025-10-31 07:00:00
 М.МӨНХЖАРГАЛ: Дэлхий аварга цолыг Монголын таеквондогчдоос хамгийн анх хүртэж байлаа
			                  
             
                М.МӨНХЖАРГАЛ: Дэлхий аварга цолыг Монголын таеквондогчдоос хамгийн анх хүртэж байлаа 
                
            
             2025-10-31 07:00:00
 S&P АГЕНТЛАГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨСВИЙН БОДЛОГЫГ ЭЕРГЭЭР ҮНЭЛЖ, ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВ
			                  
             
                S&P АГЕНТЛАГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨСВИЙН БОДЛОГЫГ ЭЕРГЭЭР ҮНЭЛЖ, ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВ  
                
            
             2025-10-30 18:31:49
2025-10-30 16:02:28
 С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй
			                  
             
                С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй 
                
            
             2025-10-30 13:45:35
 Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлжээ
			                  
             
                Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлжээ 
                
            
             2025-10-30 12:43:11
 Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
			                  
             
                Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ 
                
            
             2025-10-30 11:27:11
 УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ
			                  
             
                УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ  
                
            
             2025-10-30 11:03:12
 Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна
			                  
             
                Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна 
                
            
             2025-10-30 11:02:51
2025-10-30 11:00:00
 Х.Нямбаатар: Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно
			                  
             
                Х.Нямбаатар: Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно 
                
            
             2025-10-30 10:06:48
 Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой
			                  
             
                Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой 
                
            
             2025-10-30 09:52:40
 Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ
			                  
             
                Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ 
                
            
             2025-10-30 09:45:14
 ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ
			                  
             
                ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ  
                
            
             2025-10-30 09:05:59
 СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
			                  
             
                СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР 
                
            
             2025-10-30 08:56:05
 Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Мөнхжин хүрэл медаль авлаа
			                  
             
                Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Мөнхжин хүрэл медаль авлаа 
                
            
             2025-10-30 08:52:34
 Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Буянтогтох мөнгөн медаль хүртэв
			                  
             
                Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Буянтогтох мөнгөн медаль хүртэв 
                
            
             2025-10-30 08:43:12
 Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
			                  
             
                Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ 
                
            
             2025-10-30 08:34:37
 Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв
			                  
             
                Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв 
                
            
             2025-10-30 08:26:19
 Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар  “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана
			                  
             
                Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар  “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана 
                
            
             2025-10-30 07:30:00
 Б.Буянтогтох  “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно
			                  
             
                Б.Буянтогтох  “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно 
                
            
             2025-10-30 07:20:00
 Б.Хулан  “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана
			                  
             
                Б.Хулан  “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана 
                
            
             2025-10-30 07:10:00
 УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ
			                  
             
                УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ 
                
            
             2025-10-30 07:00:25
 МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”,  “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
			                  
             
                МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”,  “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ 
                
            
             2025-10-30 07:00:00
 ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
			                  
             
                ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА 
                
            
             2025-10-30 07:00:00
 ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД
			                  
             
                ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД 
                
            
             2025-10-30 07:00:00
 Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР
			                  
             
                Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР 
                
            
             2025-10-30 07:00:00
 Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа
			                  
             
                Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа 
                
            
             2025-10-30 07:00:00
 ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
			                  
             
                ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ 
                
            
             2025-10-30 06:00:00
 ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА
			                  
             
                ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА 
                
            
             2025-10-30 06:00:00
 
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                     | Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц | 
| 7509-1188 |