УИХ-ын сонгуулийн Х тойрогт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 1994 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташегаар томилогдож, улс төрд орсноосоо хойш албан тушаал ахисаар УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдож, төрийн албанд тарсалтгүй 30 гаруй жил сууж байгаа юм.
Түүнийг “М Си Эс” группын “Энержи ресурс”-ийг төр төлөөлж суудаг гишүүдийн нэг гэдгээр нь олон нийт илүүтэй мэднэ. Өөрөөр хэлбэл, Монголын толгой баячуудын бүлэглэлд багтдаг “М Си Эс” группээс угшилтай, тус группыг төрд төлөөлдөг, эрх ашгийг нь хамгаалдаг, хамаарал бүхий гишүүдийн нэг гэсэн үг.
Гадаад харилцааны яамын мэргэжилтнээс Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх болж дэвшсэн тэрбээр 2016 оноос хойш УИХ-д сонгогдож, найман жил хууль тогтоох дээд байгууллагад суусан. УИХ-ын гишүүнээр суух хугацаандаа “давхар дээл”-тэй сайдын суудалд хүртэл сууж амжсан удаатай. Сайдын суудлаас буумагцаа Хууль зүйн байнгын хороог даргалсан гээд Монголын төрөөс авлагатай юм шиг түшээдийн суудалд эрхэлсэн нэгэн. Улс төрд хөл тавьснаасаа хойш гурван Засгийн газарт багтаж ажиллахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд, Гадаад харилцааны сайдаар томилогдож байлаа.
Д.ЦОГТБААТАРЫН ОФФШОРЫН ДУУЛИАН
(1).jpg)
Түүнийг төр сууж, түмэн олныг төлөөлсөн гэхээсээ илүү хувийн бизнесээ цэцэглүүлж, оффшор хөрөнгөтнүүдийн эгнээнд багтах хүртлээ баяжсан гэхэд болно. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Сү.Батболд нар гадаадад оффшор данстай гэх мэдээлэл 2016 онд задарч байв. Улмаар Д.Цогтбаатар, Сү.Батболд нар зэрэгцэж суугаад, яаран сандран хэвлэлийн хурал хийсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг уул уурхайн ашигт малтмалын, тэр дундаа алт, нүүрсний 187 ширхэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Бату майнинг” ХХК-тай холбоотой гэх мэдээлэл цацагдаж байв. Харин Д.Цогтбаатар “Австрали найз маань Монголд хамтарч бизнес хийе гэж ярьж байсан. Гадаадын хөрөнгө оруулалттай “Бату майнинг” компани биднийг урьсан. Монголдоо хөрөнгө оруулалт татъя гэж бодсон. Түүнээс биш оффшор данстай нь ямар ч холбоогүй” гэх тайлбар хийгээд өнгөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 187 тусгай зөвшөөрөлтэй “Бату майнинг” ХХК-тай хамтарч, уул уурхайн, тэр тусмаа нүүрсний бизнес эхлүүлэх гэж байв. Өдгөө “Бату майнинг” ХХК-ийг оффшор бүс буюу Их Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй “Batu Mining Limited” компани эзэмшдэг. Харин гүйцэтгэх захирлаар нь Сазонов Дмитрий Сергеевич гэгч ажилладаг. 2017 оны нэгдсэн бүртгэлээр “Бату майнинг” ХХК Монгол Улсад алт, нүүрс, газрын ховор элементийн 124 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгааг АТГ-ын дарга асан Х.Энхжаргал УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд нэгтгэж танилцуулсан байдаг.
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААГ ДЭЛХИЙД ШИВШИГЛЭСЭН Д.ЦОГТБААТАРЫН ТОМИЛГОО

Бадарчин явсан газар газар балагтай, батгана суусан газар өттэй гэгчээр Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайдаар суух хугацаандаа Монгол Улсын гадаад харилцааны нэр хүндийг шороотой хутгасан гээд хэлчихэд буруудахгүй. Өөрөөр хэлбэл, Гадаад харилцааны сайд болмогцоо хэд хэдэн томилгоо хийж, Монгол Улсыг гаднын улсад төлөөлөх эрх авсан дипломат албан тушаалтнууд нь хар тамхины хэрэгт холбогдсон явдал удаа дараа гарч байлаа.
Д.Цогтбаатар гадаад харилцааны сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хүмүүсээ дипломат албанд ногоон гэрлээр томилсон. Тодруулбал, Гадаад харилцааны сайд байхдаа Д.Цогтбаатар туслахаараа ажиллаж байсан Б.Мөнхтүшигийг Лондон дахь (Англи) ЭСЯ-нд атташегаар, одоогийн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн туслах Ц.Даваасүрэнг Италийн Ром хот дахь ЭСЯ-нд атташегаар, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн туслахаараа ажиллаж байсан Н.Жавхланг Канад улсын Оттава дахь ЭСЯ-нд атташегаар тус тус томилж байсан.
Тэр байтугай дипломат албан тэнцэхээргүй, туршлагагүй хүмүүсийг ч тухайн үед дипломат албанд томилсон удаатай. Тухайлбал, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хувийн жолооч Ц.Сумъяадоржийг Шанхай дахь ЭКГ-т аж ахуйн эрхлэгч-жолоочоор томилсон байдаг. Ц.Сумъяадорж өмнө нь Вашингтон дахь ЭСЯ-нд мөн жолоочоор ажиллаж байсан бөгөөд дипломат албанд нэг ч өдөр ажиллаж үзээгүй нэгэн гэх дуулиан дэгдээж байлаа.
Д.ЦОГТБААТАРЫН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ДИПЛОМАТУУДЫГ ХААЦАЙЛЖ ҮЛДСЭН ТҮҮХ
Д.Цогтбаатарын Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх хугацаанд монголын дипломат албаныхан албаны машинтайгаа сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл тээвэрлэж, хил давуулах гэж байгаад баригдсан гэх дуулиан дэгдэж байлаа.
Тодруулбал, 2019 оны тавдугаар сарын 3-ны Германы Дрезден хотын шалган нэвтрүүлэх постоор хоёр монгол иргэн 70 кг хар тамхи нэвтрүүлэх гэж байгаад баригдсан талаар тус улсын хэвлэлээс мэдээлж байв. Уг хэрэгт холбогдсон хоёр иргэн нь Туркийн Станбул хот дахь Ерөнхий консулын газрын дэд консул Бат-Эрдэнийн Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар байсан нь тогтоогдсон. Тухайн үед Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэрэгт холбогдсон дипломат ажилтнуудын нэрсийг “Хувь хүний нууц” гэх шалтгаанаар нууцлах гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн.
Ноцтой нь, хар тамхины хэрэгт холбогдсон дипломат төлөөлөгч нар Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатарын ойрын хүмүүс байсан бөгөөд тэр байтгугай Д.Цогтбаатарын төрийн албанд хөтлөн оруулсан “цэргүүд” байлаа.
Өөрөөр хэлбэл, хар тамхи тээвэрлэж явсан гэх жолооч С.Эрдэнэбаяр нь 2009 онд Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн дарга болоход нь түүний жолоочоор ажилд орсон гэх намтартай. Цаашлаад С.Эрдэнэбаярын албан тушаал ахисан баримт нь ч Д.Цогтбаатартай салшгүй холбоотой байдаг. Тодруулбал, Д.Цогтбаатар Төрийн нарийн бичгийн дарга болмогцоо өөрөө тушаал гаргаж 2010 оны долдугаар сарын 28-нд С.Эрдэнэбаярыг Канад Улсад жолоочоор томилсон байдаг. Үүнээс хойш Гадаад харилцааны яаманд байх хугацаандаа гурван ч улс руу С.Эрдэнэбаярыг жолоочоор томилж, эцэст нь 2019 онд Германд хар тамхи хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан удаатай. Хачирхалтай нь, түүний ил үйлдлийг Д.Цогтбаатар өөрийн биеэр хайцаалж хамгаалж байсан түүхтэй.
Мөн 2009 онд хар Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа хар тамхины хэрэгтэй холбоотой Гадаад явдлын яамны бичгийг “Маш нууц” гэх тамга дор 10 жил хав дарсан баримт ч ил болж байлаа. Тухайн бичигт мөн л түүний жолоочоор ажиллаж байсан С.Эрдэнэбаяртай холбоотой хэрэг байсан гэдэг.
Ингээд харахаар Д.Цогтбаатар гадаад харилцааны яаманд байх хугацаандаа Монгол Улсын нэр хүндийг шороотой хутгаж, хамаарал бүхий хар тамхины “наймаачдаа” хаацайлж байсан бараан түүхтэй болж таарлаа.
Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн түшээдээр суухдаа Төрийн өмчит компаниудыг дахин байгуулахыг эсэргүүцсэн хуулийн төслөө удаа дараа зүтгүүлээд энэ парламентын босгыг давуулж чадаагүй. Угтаа бол түүний зүтгүүлж байсан хуулийн төслийн ард хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийн том эрх ашиг байсан гэж хардах хүн ч олон байна. Угтаа бол УИХ-ын гишүүд дундаа хамгийн олон хувийн компанитай улс төрд суух хугацаанд өөрийн бизнесээ цэцэглүүлсэн нэгэн.
Зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй “Линкс поверкоре” ХХК, “Түмэнгаз” ХХК, “Аргиба инвестмент” ХХК, “Нано энержи” ХХК, “Састэйнабилити Ийст эйжия” ХХК ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “ББ Дент” ХХК, “И Клиник” ХХК, “Иксиллион” ХХК, “Эко баттерэй” ХХК, “Нано коүтинг монголиа” ХХК, “Дархан хөгжил Би Ти Пи” ХХК зэрэг компанид хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлсэн байдаг. Нэг ёсондоо түүнд монголын бизнесийн салбарт хөл тавиагүй салбар үлдээгүй гээд хэлчихэд хол зөрөхгүй биз ээ.
| ОФФШОРТ ХӨРӨНГӨТЭЙ ГЭГДЭХ, ОЛОН УЛСАД МОНГОЛЫГ “ШИВШИГЛЭСЭН” Д.ЦОГТБААТАРЫН ТААГҮЙ БАРИМТУУД |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |