Хууль тогтоох дээд байгууллага УИХ-д 16 жил суусан улстөрчид эхнээсээ халаагаа өгч, үргэлжлүүлээд улс төрд залгамж халаагаа бэлддэг ужгирсан тогтолцоо манайд бий болж байна. Өөрөөр хэлбэл, ус төрд насаараа зүтгэсэн УИХ-ын гишүүд тэтгэвэртээ гарахдаа өөрсдийн угсаа залгамжлах үе удмаа бэлдээд буудаг, эсвэл Элчиин сайдын суудалтай буцдаг бичигдээгүй хууль Монголын төрд уламжлагдаж байна. Адаглаад 10 жил улс төрд зүтгэдэггүй юм гэхэд араасаа залгамж халаа бэлдэх, шинэ моод ч дэлгэрч байна. Угтаа бол Монголын төрд тэдэнд өртэй юм шиг аягладаг улстөрчидийн цуваа уртаас урт үргэлжилж байна.
Энэ удаагийн сонгуулиар улс төр дэх загамж халаа дахин үргэлжлэх юм. Аав нь насаараа УИХ-д сонгогдож, сайд, даргын суудалд тухалчихаад араасаа хүүхдүүдээ залгамжлуулахаар зүтгүүлж буй улстөрчдийн буухиаг эргэн сануулъя.
УИХ-ЫН ДАРГА АСАН Р.ГОНЧИГДОРЖИЙН ОХИН УЯНГАХИШИГ

Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч мэргэжлээр сурч төгссөн. Магистрын зэргийг Германы Бонн хотын их сургуульд хамгаалсан. Хуулийн компанид мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан. Үүний дараа “Шунхлай групп”-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлаар хоёр жил, Голомт банкны Хуулийн хэлтсийн захирлаар гурван жил ажилласан. Одоо “Инвескор Капитал” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа гэх. Түүний аав Р.Гончигдорж нь Монголын нэрт математикч, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтнээс гадна УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Ардчилсан намын даргын албыг хашиж ирсэн туршлагатай парламентч гэдгийг олон нийт мэднэ. Харин одоо Г.Уянгахишиг аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр УИХ-ын гишүүн болохоор хүч үзэж байгаа. Тэрбээр ХҮН намын жагсаалтын эхний 10 дугаарт эрэмбэлэгдээд байна. Өөрөөр хэлбэл, ХҮН намаас тойргоос нэр дэвшигчидээс таван суудал авахад түүнийг УИХ-д суух эрх бүрэн нээгдэх юм. Тиймдээ ч ХҮН намаас жагсаалтын дээгүүрт эрэмбэлэгдээд буй.
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.ЭНХБАЯРЫН ХҮҮ УИХ-ЫН ГИШҮҮН БАТШУГАР

Н.Энхбаярын хүү Э.Батшугар Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр томилогдож улстөрд орж ирсэн гэхэд болно. Тэрбээр одоо УИХ-ын гишүүн, Инноваци цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. Түүний хувьд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай, хуульч мэргэжилтэй юм. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж гишүүн болсон. Энэ удаагийн сонгуульд тэрбээр 11 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ШИНЭБАЯР АГСНЫ ХҮҮ БЯМБАСҮРЭН

УИХ-ын гишүүн, Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дарга асан Ц.Шинэбаярын хүү Бямбасүрэн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа. Түүний аав 2008-2012 онд Дорнод аймгаас сонгогдож, УИХ-ын гишүүн болж байжээ. Харин Бямбасүрэн АНУ-д ахлах сургуулиа дүүргэж, улмаар Англи, Австралийн Их сургуульд бакалавр, магистрт суралцан эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Эхнэр Ч.Ариунсэлэнгэ болон хүү, охиныхоо хамт Чойбалсан хотдоо аж төрж, 1996 онд аавынхаа үүсгэн байгуулсан “Найнги” компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч яваа аж.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Н.БАТБАЯРЫН ОХИН ЖАРГАЛАН
.jpg)
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын охин Жаргалан Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа. Тэрбээр Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. "Монгол түлхүүр" ХХК-ийн гүйцэтгэх захирал, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүний сонгуульт ажилтай. Түүнийг УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин гэдгээр нь олон нийт илүүтэй танина. Б.Жаргалангийн хувьд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсон. УИХ-ын сонгуульд Ардчилсан намын жагсаалтын эхний 20-т багтаж байна. Түүнийг жагсаалтад эмэгтэйчүүдээ төлөөлөн дээгүүрт эрэмбэлэгдэнэ гэх таамаг байсан ч эхний 10-т багтаагүй. Гэвч тэрбээр жагсаалтад чамлахааргүй дугаарт эрэмбэлэгдсэн учир УИХ-д суух магадлал өндөр байгаа юм.
| УЛС ТӨРИЙН ҮЕ ЗАЛГАМЖЛАГЧИД БУЮУ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН НЭР ДЭВШИГЧ ХҮҮХДҮҮД |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |