МАН-ын өнөөгийн хувь заяа халуун савны дотор шиг хэврэг байна. Тэд сонгууль дөхсөн энэ үед хазгай гишгэх юм бол хагарчихаар эмзэг байгаа гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудлыг дэлгэж өөрсддөө гал дуудсан бол сонгуулийн чимээнээр эрх баригчид хазаараа татаж, сонсголуудаа сарниулах ажилдаа орсон сурагтай.
Үндсэндээ Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэргээ мартагнуулж, намынхаа нэрийг цэвэрлэх ажилдаа орсон нь илт байна. Чуулганы хуралдаандаа суухгүй тойргоо усалж яваа Г.Занданшатарын “ангийхан” сонгуулийн сурталчилгаагаа хийх гээд юун сонсгол хийх манатай манаргаж явна. Тиймдээ ч хаврын чуулганаар товолсон хэдэн сонсголынхоо товыг хойшлуулж, зармыг нь хийхгүй гэх тохироонд хүрээд байгаа гэнэ. Тодруулбал, өнгөрсөн өвлөөс хойш дуулиан дагуулсан ногоон автобусны сонсголыг саринуулах ажил Их хурал дээр эрчимтэй өрнөж байгаа гэх.
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хороог намрын чуулганы төгсгөлд байгуулсан. Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томилж, ажлын хэсэгт УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар багтсан.
Ногоон автобусны сонсголыг эрх баригчид сайндаа ч санаачлаад хийхээр тохирчихсон юм биш. Өнгөрсөн өвлөөс хойш сөрөг хүчин гэгдэх АН-ын гишүүд ногоон автобусаар Төрийн ордонд акц өрнүүлж, МАН-ын 12, АН-ын 13 гишүүн гарын үсэг зурснаар сонсгол хийх тогтоолын төсөл батлагдсан. Тиймээс ногоон автобусны сонсголоор тогтоол батлахаас өөр аргагүй байдалд орсон нь энэ. Гэхдээ сонсголын товыг хэзээ зарлах нь эрх баригчдын шийдэх асуудал болоод байна.
Яг тогтоолын төслөө батлаад хийдэг дээрээ тулахад ногоон автобусны дуулианд МАН-ын гишүүд тэр дундаа нийслэлийн сонгуульд горилох хэд хэдэн улстөрчид дуудагдах учир ийн сонсголыг хийхгүй байх гаргалгааг хайж эхэлсэн гэх яриа Саарал ордноор гарах болов. Тиймээс эмийн сонсголоор автобусны дуулианыг мартагнуулж, товыг нь хойшлуулах арга хэмжээ авахаар арга зохиож эхэлсэн бололтой.
Ногоон автобусны сонсголоор шаардлагатай нотлох баримтуудыг шинжээчид олж авч чадахгүй байх гэдэг шпиг Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ өгч байлаа. Тэрбээр “Бид холбогдох газруудад хүсэлтээ гаргасан. Шинжээчид материалуудаа хэр бүрдүүлэх вэ гэдэг нь хараахан тодорхой болоогүй байна. Ногоон автобусны хэрэг хуулийн байгууллагад шилжсэн байгаа шүү дээ. Үүнтэй уялдаад зарим шаардлагатай баримт материалыг хуулийн байгууллага хянаж байхыг үгүйсгэхгүй” хэмээн мэдээлж байсан удаатай.
Тэгвэл 800 автобусны 318 тэрбум төгрөгийн тендерт “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хууль бусаар шалгаруулж, улмаар тал үнээр нь “хуучин автобус” оруулж ирсэн гэх сонсголд дуудагдах албан тушаалтнуудыг товч дурдъя.
Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар: Түүнийг ногоон автобусны хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн хэмээн прокурорын байгууллагаас мэдэгдсэн. Тэрбээр “Ногоон автобусыг би хүлээж аваагүй, хэрэгт холбоогүй” гэж өөрийгөө өмгөөлж байгаа. Түүнчлэн “Би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа. Эхний хорин автобусыг хүлээн авах үед нь хууль бусаар үүрэг даалгавар өгсөн гэж үзэж байгаа. Энэ нь тодорхой нотлох баримтгүй юм. Хэн нэгнийг буруутгах ёстой гээд намайг л болгож байх шиг байна. Би өөрийгөө гэм буруугүй гэдгээ нотолно” хэмээн мэдэгдэж байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: Нийслэлийн Засаг даргаар ажиллаж бйах хугацаанд нийтийн тээврийн парк шинэчлэлд ногоон, улаан автобус оруулж ирсэн түүнийг сонсголд гэрчээр дуудна гэдгийг Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ баталж байлаа. Түүний хувьд ногоон автобусны хэрэгт холбоогүй хэмээн мэдүүлж байгаа. Гэвч автобусны дуулианаар албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Хотын даргаас бууснаас хойш улс төрөөс сург тасарсан түүнийг нийслэлийн сонгуульд намаа тэргүүлж оролцохоор бэлтгэлээ хийж байгаа гэх нь бий.
Нийслэлийн нэгдүгээр орлогч асан Ж.Сандагсүрэн: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Д.Сумъяабазарын нэгдүгээр орлогчоор тус тус ажиллаж байсан тэрбээр ногоон автобусны хэрээр яллагдагчаар татагдан шалгуулж буй. Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга асан Ч.Сайханбаяр: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн. Улмаар 2022 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар томилогдсон. Хотын дарга Д.Сумъяабазар, нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хоёрын хэн хэн нь Сонгинохайрханых. Тэгэхээр Ч.Сайханбаярт энэ албан тушаалд томилогдох төвөггүй байсан биз.
НЗДТГ-ын хуулийн ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ: 2014-2016 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга, 2016-2019 онд Су.Батболдыг Хотын дарга байх үед Ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан. Улмаар 2021 оны арваннэгдүгээр сарын 25-нд Хотын дарга Д.Сумъяабазар Д.Мөнх-Эрдэнийг өөрийнхөө Хуулийн ахлах зөвлөхөөр томилж байв.
Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар: Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, Тээврийн цагдаагийн албаны дэд даргаар тус тус ажиллаж байсан. Улмаар 2022 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар томилогдсон. С.Жавхлантбаатар нь “хулхи ногоон”-ыг оруулж ирсэн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуягтай хамтарсан компанитай, халаас нэгтэй. Тодруулбал, С.Жавнхлантбаатарын төрсөн дүү С.Жавхлантуяа нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуягийн хүү Г.Намнансүрэнтэй 2016 оноос хойш “Илчит хүлэг тур” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн. Тиймдээ ч “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг анхнаасаа “хулхи ногоон”-ы тендерт шалгарахын тулд С.Жавхлантбаатарыг Нийтийн тээврийн газрын даргаар томилуулах “лобби”-г Ж.Сүхбаатар нартай хийсэн гэх. Сонирхуулахад, “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж буй “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, С.Жавхлантбаатар нар нэг айлын хүргэн буюу базууд юм билээ.
НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ганболдын Мишээлт: 2016-2018 онд УУХҮЯ-нд Хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан мэргэжилтэн, 2018-2021 онд УУХҮЯ-нд шинжээчээр тус тус ажиллаж байсан. Улмаар 2021 оны арваннэгдүгээр сард НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилогдсон нэгэн. Өөрөөр хэлбэл, Г.Мишээлт нь Д.Сумъяабазарыг дагаж энэ албан тушаалд ирсэн.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван: Тэр Ж.Сүхбаатарыг “Улаанбаатар эрдэм” их сургуульд багшилж байх үед шавь нь байсан. УИХ-ын гишүүн болсных нь дараа зөвлөхөөр ажиллаж байгаад Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаар томилогдсон нэгэн. Товчхондоо, "хулхи ногоон"-ы хуйвалдаанд багш шавь, дарга цэргийн барилдлагатай Ж.Сүхбаатар, Г.Энхтайван хоёр хамтран оролцжээ.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал: Өмнө нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн даргаар ажиллаж байсан.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Ш.Баярсүх: Тэр “хулхи ногоон”-ы тендер шалгаруулалт яг эхэлж байх үед буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 2-нд НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдын томилгоогоор НХААГ-ын мэргэжилтнээр томилогдсон.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Амарбаясгалангийн Нарангэрэл
ННТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтийн хэлтсийн дарга Батмөнхийн Баярмаа: Өмнө нь Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст Тэтгэмжийн байцаагчаар ажиллаж байсан. Улмаар 2022 оны хоёрдугаар сарын 1-нд энэ албан тушаалд томилогдсон.
ННТГ-ын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Бадам-Одсэрийн Дөлгөөн: 2016 оноос хойш ННТГ-т ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019 оны аравдугаар сард Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга болж дэвшсэн.
ННТГ-ын Техник, технологийн хэлтсийн дарга Баатарын Мөнхболд:
ННТГ-ын Техникийн хяналтын үзлэгийн инженер Баттогтохын Алтаншагай: Өмнө нь “Зорчигч тээвэр гурав”-ын засварын инженерээр ажиллаж байсан.
ННТГ-ын Техник технологийн хэлтсийн цахилгаан хангамж хариусан инженер Дуньхүүгийн Цогтбадрах
Нийслэлийн тээврийн газрын Тээврийн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Однасангийн Хонгорзул: 2019 арваннэгдүгээр сараас хойш Нийслэлийн тээврийн газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа. Түүний аав Ч.Однасан нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Нийслэлийн нийтлэгч үйлчилгээний газрын орлогч даргаар тус тус ажиллаж байсан. Одоо ШӨХТГ-ын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргаар ажилладаг.
Нийслэлийн тээврийн газрын Хөрөнгө оруулалт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Лхагважавын Солонго
Нийтийн тээврийн хяналын улсын байцаагч Очирсүрэнгийн Сүхбаатар
Хотын стандарт хяналтын газрын Авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Цэндийн Хадбаатар: Өмнө нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Тээврийн хяналтын Улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан.
Хотын стандарт хяналтын газрын Тээврийн хяналтын улсын байцаагч Удмаагийн Энхтөр: Өмнө нь Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд Улсын байцаагчаар ажиллаж байсан.
Зорчигч тээврийн нэгтгэлийн Техникийн хэлтсийн дарга Оросоогийн Лувсандагва
“Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг:
“Тэнүүн-Огоо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Жамсрангийн Эрдэнэбат
“Хулхи ногоон”-ы нийлүүлэгчид буюу БНСУ-ын “Дэү” компаниас Пак Чол Су, Ким Ки Ёл гэх хоёр албан тушаалтан, “Эктэ” компаниас Лий Жунг Суб, Ким Киа баум гэх хоёр албан тушаалтан тус тус яллагдагчаар татагдаж, шүүхэд шилжиж буй. Тэднээс “Дэү” компанийн дэд захирал гэх Ким Ки Ёл нь 2023 оны аравдугаар сарын 1-нд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуягтай хамт хэвлэлийн хурал хийж, уучлал гуйсан байдаг.
МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ |
|
2024-10-15 17:06:17
2024-10-15 16:05:50
2024-10-15 15:50:39
2024-10-15 15:47:20
2024-10-15 15:02:29
2024-10-15 14:29:29
2024-10-15 14:14:30
2024-10-15 13:08:29
2024-10-15 13:03:21
2024-10-15 12:54:58
2024-10-15 12:40:16
2024-10-15 12:25:20
2024-10-15 12:19:20
2024-10-15 11:28:29
2024-10-15 11:01:41
2024-10-15 10:38:01
2024-10-15 10:00:00
2024-10-15 09:58:41
2024-10-15 09:39:34
2024-10-15 08:51:23
2024-10-15 07:40:05
2024-10-15 07:22:59
2024-10-15 07:00:19
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-14 17:31:13
2024-10-14 15:58:28
2024-10-14 15:47:40
2024-10-14 15:25:23
2024-10-14 15:15:00
2024-10-14 15:08:07
2024-10-14 15:07:05
2024-10-14 14:32:34
2024-10-14 14:03:57
2024-10-14 13:59:03
2024-10-14 13:25:56
2024-10-14 13:08:08
2024-10-14 13:04:51
2024-10-14 12:42:06
2024-10-14 12:39:04
2024-10-14 12:15:06
2024-10-14 11:45:32
2024-10-14 11:23:25
2024-10-14 11:16:02
2024-10-14 11:13:47
2024-10-14 11:10:22
2024-10-14 11:00:00
2024-10-14 10:58:55
2024-10-14 10:58:50
2024-10-14 10:47:34
2024-10-14 10:41:32
2024-10-14 10:40:13
2024-10-14 10:32:17
2024-10-14 10:30:00
2024-10-14 10:28:54
2024-10-14 10:26:52
2024-10-14 10:21:00
2024-10-14 10:18:26
2024-10-14 10:15:27
2024-10-14 10:12:03
2024-10-14 10:07:17
2024-10-14 09:56:14
2024-10-14 09:48:15
2024-10-14 09:38:23
2024-10-14 09:25:05
2024-10-14 09:12:46
2024-10-14 08:39:28
2024-10-14 08:00:00
2024-10-14 07:28:17
2024-10-14 07:00:22
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |