• Өнөөдөр 2024-04-26

САНГИЙН ЗЭЭЛ, САЙДЫН СУУДЛААС ХОЦОРДОГГҮЙ С.ЧИНЗОРИГ

2023-05-25,   1946

      Ардын намд албан тушаалын авшигтай, сайдын сэнтийн даллагатай нэг хүн байдаг нь С.Чинзориг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар нэг удаа томилогдож найман жил, сайдаар хоёр удаа томилогдож гурван жил тухалсан. Өдгөө Эрүүл мэндийн сайдын сэнтийд заларч буй. Өмнө нь, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын орлогч, Төсвийн ерөнхий менежер, ЕТГ-ын дэд дарга, Сү.Батболдын зөвлөх гээд өчнөөн ч сэтэр зүүж явсан. Эхнэр Д.Алтанчимэг нь ГЕГ-ын Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалтай, давхар Улсын ахлах байцаагч статустай. Албан тушаалын авлагатай мэт аашлахын сацуу сан болгонд хуруу, хошуу дүрсэн хэрэгт холбогддог. ЖДҮХС-гийн дуулиан дунд нэр нь явж байлаа, БЗС-гийн зээлээс ч хоцроогүй нь ил боллоо. Тэгэх мөртөө хувийн бизнесгүй, хамгийн ядуу нь гэх имиж бүрдүүлдэг нэгэн. 
 
Тэгвэл түүнд холбогдох зарим ноцтой баримтыг танилцуулъя. 

С.ЧИНЗОРИГ ОХИН Ч.ДЭЛГЭРМААГИЙНХАА ХУРИМД ТӨРИЙН ТОМЧУУДЫГ УРИАД, БЗС-ГИЙН ЗЭЭЛИЙГ НЬ ТЭГЛҮҮЛСЭН ҮҮ

    С.Чинзоригийн охин Дэлгэрмаа нь 2010 онд АНУ-ын Виржинийн их сургуульд Бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцахаар БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авсан нь ил болсон. С.Чинзориг охин Ч.Дэлгэрмаагаа БЗС-гийн зээлээр АНУ-д сургаж байх үедээ буюу 2010-2012 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер, Ерөнхий сайд Сү.Батболдын Нийгмийн бодлогын зөвлөх гэх том албан тушаалыг хашиж байлаа. С.Чинзориг 2017 оны аравдугаар сард охин Ч.Дэлгэрмаагийнхаа хуримыг МАН-ын хүлээн авалт мэт нүсэр хийсэн бөгөөд тухайн үеийн УИХ-ын гишүүд, сайдууд гээд бүхий томчууд уригдаж очсон байдаг. Сонирхолтой нь, С.Чинзориг намынхаа бүхий л томчуудын урьж охиныхоо хуримыг нижгэр хийснээсээ ердөө тавхан хоногийн дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын сэнтийг охиноо хадамд гаргасан С.Чинзоригт бэлэглэсэн гэлтэй. Мөн энэхүү нүсэр хуримын дараа С.Чинзоригийн охин Ч.Дэлгэрмаагийн БЗС-гийн зээл тэглэгдэж, нэр нь сангаас “устгагдсан” байдаг.
Тайлбар: С.Чинзоригийн охин Ч.Дэлгэрмаагийн хурим, 2017 оны аравдугаар сарын 13

С.ЧИНЗОРИГИЙН ОХИН Ч.НОРОВДЭЛГЭР БЗС-ГИЙН ЗЭЭЛЭЭР АНУ-Д СУРАЛЦАЖ ИРЭЭД ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУУЛЬЧ БОЛЖЭЭ 

    Удаах охин Ч.Норовдэлгэр нь хамгийн өндөр төлбөртэй хувийн сургуулиудын нэг болох “Орчлон” ахлах сургуулийг 2012 онд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2016 онд Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Төгсмөгцөө ЗГХЭГ-т хуулийн мэргэжилтнээр ажилд орсон. Удалгүй 2016 оны УИХ-ын сонгуулиар С.Чинзориг гишүүн болж, улмаар  БШУ-ны  шинэ сайд Ж.Батсуурь хамгийн анхны тушаалаараа буюу 2016 оны наймдугаар сарын 19-нд С.Чинзоригийн охин Ч.Норовдэлгэрийг БЗС-гийн 32 мянган ам.долларын зээлээр АНУ-ын Pennsylvania Их сургуульд Эрх зүйн магистрт суралцуулах А/09 тоот тушаал гаргасан байдаг. Сонирхолтой нь, С.Чинзоригийн охин Ч.Норовдэлгэр нь АНУ-д суралцаад Монголд ирмэгцээ Хөгжлийн банканд хуульчаар ажиллаж эхэлжээ. Гэхдээ Ч.Норовдэлгэр англи хэл дээрх намтраа Чинзоригийн Норовдэлгэр биш Чинзоригтын Норовдэлгэр гэж бичдэг байх аж. 

С.ЧИНЗОРИГИЙН ОХИН Ч.ЦЭЦЭГДЭЛГЭР НЬ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ, ОХИН Ч.ДЭЛГЭРХАНД НЬ ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН ТӨСӨЛД АЖИЛЛАДАГ 

     С.Чинзоригийн Дэлгэрмаа, Норовдэлгэр гэх хоёр охин ийнхүү БЗС-гийн зээлээр АНУ-д суралцсан бол Ч.Цэцэгдэлгэр, Ч.Дэлгэрханд гэх хоёр охин нь Азийн хөгжлийн банк болон Швейцарын хөгжлийн агентлагаас Монголд хэрэгжүүлсэн төслүүдэд ажиллажээ. Тухайлбал, том охин Ч.Цэцэгдэлгэр нь Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурийн газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн L3388-МОН болон G0204-МОН төсөл"-ийг хэрэгжүүлэх багт ажиллажээ. Сонирхолтой нь, Азийн хөгжлийн банкны “L3388-МОН” төслийн хүрээнд С.Чинзоригийн тойрог буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 9.8 тэрбум төгрөгөөр шинэ цэвэрлэх байгууламж барьсан. С.Чинзоригийн тойрогт хэрэгжсэн төсөлд охин Ч.Цэцэгдэлгэр нь орж ажилласан нь санаандгүй тохиолдол байж таарахгүй. Сонирхуулахад, С.Чинзоригийн охин Ч.Цэцэгдэлгэр нь Азийн хөгжлийн банкны төсөлд ажиллаж эхлэхээсээ өмнө сошиал сүлжээнд “Солонгос явуулж өгнө” гэх зар байрлуулж, бусдаас 700 гаруй сая төгрөг залилсан хэрэгт холбогдож байв. 
 
     Харин удаах охин Ч.Дэлгэрханд нь Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилттэй "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл"-ийг хэрэгжүүлэх багт ажиллажээ. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэхүү төсөл нь С.Чинзоригийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах байх хугацаанд хэрэгжсэн байх юм. Аав нь Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхад охин нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг хэрэгжүүлэгчээр ажилласан нь мөн л давхцал байх л даа. 
     Түүнчлэн С.Чинзоригийн хүргэн буюу охин Ч.Дэлгэрмаагийнх нь нөхөр З.Мөнх-Оргил нь мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөлд ажилладаг бөгөөд хажуугаар нь С.Чинзоригийн “Соёмбо консалтинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг ажээ. 

С.ЧИНЗОРИГИЙН ТӨРСӨН ЭГЧ С.ОЮУНЦЭЦЭГ НЬ ЭМНЭЛЭГТЭЙ, ТӨРСӨН ДҮҮ С.СОЁЛЗУЛЫНХ НЬ НӨХӨР ББСБ-ТАЙ

    Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн төрсөн эгч С.Оюунцэцэг нь эмч бөгөөд “Соёл сод оюу” ХХК-ийг эзэмшдэг. “Соёл сод оюу” ХХК нь 2011 онд байгуулагдаж, 2012 оноос Нийгмийн халамжийн сангийн санхүүжилтээр Дархан хотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон ахмад настнуудад сэргээх засах эмчилгээ, өдрийн үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Мөн төрсөн эгч С.Оюунцэцэгийнх нь охин М.Мөнхзул нь эмч зүйч мэргэжилтэй бөгөөд “Эду мед чанар итгэмжлэлийн институт” ХХК-ийг энэ оны нэгдүгээр сард байгуулжээ. Тус компани нь ЭМЯ-тай хамтарч эрүүл мэндийн байгууллагуудын чанар, стандартыг үнэлж, магадлан итгэмжлэл олгох үйл ажиллагаа явуулж эхлээд буй ажээ. Эрүүл мэндийн сайдынх нь төрсөн эгч нь эмнэлэгтэй, сангаас санхүүжсэн түүхтэй байх нь, төрсөн эгчийнх нь охин нь эмнэлгүүдэд магадлан итгэмжлэл олгох компанитай байх нь Засгийн тэргүүн Л.Оюун-Эрдэнийн хэрэгжүүлж буй бодлоготой харшилж таарах нь ойлгомжтой. 
     Түүнчлэн, С.Чинзориг 2018 онд ЖДҮ-гийн дуулианд ч нэр холбогдож байв. Тухайн үед С.Чинзоригийг “Бээвэр” ХХК-д ЖДҮХС-гаас 300 сая төгрөгийн зээл олгуулсан гэх мэдээлэл тарсан. Гэхдээ С.Чинзориг уг мэдээллийг эрс няцааж, өөр рүү нь чиглэсэн улс төрийн дайралт гэх тайлбар хийгээд өнгөрч байв. Тухайн үед хамаарал бүхий этгээдүүдээрээ ЖДҮХС-гаас зээл авсан төрийн түшээд уг мөнгөө Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан угаасан гэх ноцтой зүйлс яригдсан. Судалж үзвэл, С.Чинзоригийн төрсөн дүү С.Соёлзулын нөхөр Б.Бат-Эрдэнэ нь 2018 онд “Бат ундран мандах” ХХК гэх Банк бус санхүүгийн байгууллага байгуулж, зээл олгож эхэлсэн байдаг ажээ. 
   
     Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Генсек Д.Амарбаясгалан нар төрийн сангуудыг тоносон, Хөгжлийн банкнаас хулгай хийсэн, нүүрсний хулгайд нэр холбогдсон намынхаа гишүүдийг шинэ, хуучин гэж ялгахгүйгээр ирэх сонгуульд оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Өвөрхангайгаас сонгогдсон түшээдээс Г.Ганболд нүүрсний хулгайд холбогдчихсон яваа. С.Чинзориг төрийн сангуудад дээрх байдлаар холбогдож буй. Ингэж харвал, Өвөрхангайн тойрог суларч байгаа бололтой. 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 


САНГИЙН ЗЭЭЛ, САЙДЫН СУУДЛААС ХОЦОРДОГГҮЙ С.ЧИНЗОРИГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-28 18:04:03
    Энхжаргал: Харваас зүгээр царайлсан өлөн хулгайч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-28 18:04:02
    Энхжаргал: Харваас зүгээр царайлсан өлөн хулгайч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-25 18:25:26
    irgen: Harahaas elbiisen ********.Togtohseren gj hudalch.hulgaich ebgen l said ruu zutguuleed.huviin kampani shig aashilj bn.EMY yaj said hiij chadah uom.Tetgeveriin zurui arilgana gd ajil hgeegui hund ih nemeed.30 aas deesh ajillasan hund baga nemsen ******** durak.24 ond MAN iin tugtseg evgediig zailuul.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-25 18:25:26
    irgen: Harahaas elbiisen ********.Togtohseren gj hudalch.hulgaich ebgen l said ruu zutguuleed.huviin kampani shig aashilj bn.EMY yaj said hiij chadah uom.Tetgeveriin zurui arilgana gd ajil hgeegui hund ih nemeed.30 aas deesh ajillasan hund baga nemsen ******** durak.24 ond MAN iin tugtseg evgediig zailuul.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-25 12:40:16
    Заяагүй хог: Улсаа сорж амьдардаг шимэгч хорхой юм даа.хурдхан зайлуул
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-25 10:17:03
    Nyamdorj: Zailaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188