“Суусрын гүйдэл салхин шанхаар наадан сэвэлзээд
Суурь хөлгөн асрын шашир дарцаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэгс ургаа юу” хэмээн Ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Пүрэвдорж найрагчийн мөрүүдийг уншихаар наадмын өдрүүд эрхгүй санаанд бууна. Тэр дундаа сумын наадмын гэгэлгэн өдрүүд нүднээ тодорно.
Багадаа сумын наадмын сайхныг үл мэдэж явжээ. Харин одоо бол наадам дөхөхөөр сэтгэлийн минь нэгээхэн буланд үүрээ зассан наадмын гэгээн дурсамжууд бодол санаанд багтаж ядна. Хэчнээн сайхан байсан юм бэ, сумын наадам. Наадмын өглөө нарны өнгө илүүтэй тод, хурц тусах шиг санагддаг. Нар мандахаас өмнө манай хашаагаар дүүрэн уралдааны морьд. Аав, ах, аавын дүү, мөн нутгийн уяач ах гээд наадамд сойхоор сарын өмнөөс уясан хүлгүүдээ урьд шөнө нь авчирч, хашаанд уясан нь тэр. Шөнөжин морь тургилах чимээтэй наадмын урд шөнө, маргааш ямар нэгэн баярт үйл явдал болж байгаа гэхээр л сэтгэл тогтож ядан хононо. Одоо бодоход, тэр шөнө юм бүр л сайхан байдаг байж. Том тэргэл сар тоонон дээр хоймор голлож тусаад, хоёр дүүгийнхээ голоор унтаж байгаа над дээр эгц тусна. Сарны гэрэлд би морьд тургилахыг сонсож хэвтээд нэг л мэдэхэд унтаад өгсөн байдаг сан. Өглөө харин сэрэхэд нар хэдийн мандаж, дүү бид цувран босно. Нойр жаахан дутуу ч ямар нэгэн баярт өдөр бол юун нойр манатай догдлон босно. Тэгээд л урд өдөр нь зэхэж тавьсан дээлээ өмсөөд, наадмын талбай руу гэр бүлээрээ явна. Наадмын талбай руу алхахад их хүндтэй арга хэмжээн дээр уригдсан мэт мэдрэмж төрнө. Надад лав наадамчин олон тэгж л санагддаг байв.
Багадаа ийм наадмыг, ийм наадмын урьд шөнийг олон ч үзэж.
Санаанаас гардаггүй нь ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадам буюу морин жилийн наадам юм. Би дунд ангид орж, бага үеэ бодоход юмсыг арай өөрөөр эргэцүүлж боддог нас байв. Тийм болохоор ч тэр үү санаанд хамгийн тод үлдсэн байдаг юм. Тэр зун манайх Завхан аймгийн Сантмаргац сумын төвийн хойд энгэрт зуссан юм. Сумын төвд биш, хөдөө зуссан анхны наадам л даа. Манай гэрээс сумын төв чулуун гэр мэт харагдаж, наадамчдын цуваа тийш чиглэнэ. Анх удаа холоос сумын төв рүүгээ наадам үзэхээр явж байгаа, урьд сарны гэрэлд морины чимээ сонсон хэвтэх наадмаас огт өөр болохоор яагаад ч юм нэг шинэлэг, содон байв.
Угаас би шинэ, содон зүйлийг мартдаггүй, ихэд сонирхон, үргэлж давтагддаг, улиг зүйлд сонирхол тааруу хүүхэд байв. Сумын наадам руу явахын урд орой бол манай гадаа морьд тургилахгүй, аав, ах хэдийн урд өдөр нь сумын төв рүү хөдөлсөн болохоор харин ч би тэднийг явахад, гүвээ давахад нь харж зогсож, тэдний явсан замыг удаан ширтсэн юм. Тэр жил манайх хөдөө зусахад би тэр замыг харин ч нэг ханатал ширтсэн сэн. Салаалсан зам надад хамгийн уйтгартай зүйлийн нэг шиг санагддаг байв. Тэр дундаа төв рүү явсан аав, ээж хоёрыг удахаар зам ширтээд л суучихна. Бүрэнхий болохоор их уйтай. Тэгж байгаад машины гэрэл гарахаар, аав, ээж байна даа гэж горьдон, дүү нараа дуудахад, нөгөө гэрэл холуур өнгөрчихөөр ихэд гонсгор үлдэж, дүү нараа хуурсан мэт санагддаг байж билээ. Морин жилийн наадмын орой би урьдынхаараа зам ширтэж суусаар үдэш гэртээ орж, өглөө сумын төв рүү явсан юм.
Сумын төвийн наадамчид гэдэг Д.Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэгт гардаг шиг “Урт хар гэзгийг гурваар даран унжуулж, улбар шар дурдан алчуураар толгойгоо ороосон” охид, бүсгүйчүүд, “Шар бажгар дурдан бүсийг шавхийтэл ороогоод угалзтай шонтгор гутлыг дөрөөний дунд тасхийтэл жийсэн” идэр эрчүүд явна. Энэ дүрслэл цагаан сар, наадмаар ч бодогдоно. Зуны амралт эхэлснээс хойш уулзаагүй ангийнхантайгаа таарч, дотно найзууд охидтойгоо уулзан наадмын талбайд очлоо. Наадмын нээлтийн тоглолт их сонирхолтой. Манай ангийн хоёр ч хүү наадмыг эхлүүлж, морин хуур тоглодог болохоор ангийнхантайгаа тэднийг харж сууна. Тэр жилийн наадам “Хүрэн толгойн сүүдэр” дуугаар эхэлж, наадамчин олон асар тойрон биеэ зэхэн суух нь ихэд сүртэй харагддаг сан. Тэгээд дараа нь хоёр дүү минь бүжгэнд оролцож бэлэг аваад, би тэр хоёрын хувцас хунарт тусалж явсаар нээлт өндөрлөж, бөх эхэлж, морь уралдана.
Сумын наадам гэдэг нэг нутгийн, нэгнийгээ дандаа таних улс болохоор, юу өмссөн зүүсэн, хэний хүү, охин амралтаараа ирсэн, хэнтэй суухаар болсон гээд сонин сайхны чуулган мэт болно. Манай сумын наадмын талбай зай багатай. Хотын цэнгэлдэх хүрээлэнгийн жижиг хувилбар гэхэд болно. Тойрч суугаад, дунд бөх барилдаад, холбоо нуурын захаас морьд гараанаасаа гарна. Наадмын асар тойроод наймааны цэг. Хотоос ирсэн наймаачид машиныхаа ард авчирсан бараагаа дэлгэж, наадам мөртлөө үзэсгэлэн худалдаа мэт л болж өрнөнө.
Ах харин гарааны зурхайгаас эргэх морьдын нэгийг унана. Асрын гадна хотоос ирсэн наймаачид машины ард янз бүрийн амттан, эд бараа өрнө. Түүнийг сонирхсон ээж, дүү бид өдөржин наадмын дэнжээр хэсэж, морь ирэх сургаар голын эрэг рүү явна. Тэр бол морь барианы газар. Ах маань гуравт орж айрагдсан гээд ээж, аав бөөн баяр. Надад бол ах түрүүлж ирэхээс илүүтэй наадмын талбай тойроод гийнгоо дуулах нь сайхан санагдаж, тэр дуу одоо ч чихэнд сонсогдох шиг болдог. Нэг л тийм нэг уянгатай бөгөөд огшмоор ая бол гийнгоо. Аав минь “наадам” хэмээх киноны гол дүр шиг өөрийгөө төсөөлдөг байсан уу, үнэхээр ч наадмаар л нэг гангардаг байв уу. Ихэд бахдалтай байдаг байв. Ах бол харин хурдан морины сайн уяач. Жижиг биетэй болохоор нэлээд эрт морьж унаж эхэлсэн туршлагатай унаач хүү. Морь гараанаас гарсан л бол ахыг дагуулж харсаар бараа тасарна.
| СЭТГЭЛД ДОТНО СУМЫН НААДМЫН ГЭГЭЛГЭН ӨДРҮҮД |
|
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
Т.Энхжин “Астана-2026” дэлхийн аваргыг шөвгийн дөрөвт үлдлээ
2026-10-27 17:25:50
Чөлөөтийн эрэгтэй баг “Астана-2026” дэлхийн аваргыг зорилоо
2026-10-27 17:21:27
Ц.ГАНЗОРИГ: Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн талаар ор үндэслэлгүй мэдээллүүд хийж байна
2026-10-27 15:52:47
Имарт 345 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ
2026-10-27 15:20:53
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн – 2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
2026-10-27 15:18:50
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, АСРАН ХАМГААЛАГЧДАД НЬ ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ШАТАХУУН ӨГНӨ
2026-10-27 15:03:54
Хөх хоттой хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна
2026-10-27 15:02:25
Б.МӨНХТАМИР: Гуравдагч хөршөөс импортлох шатахуун, онгоцны түлшийг БНХАУ-аар дамжуулан оруулж ирнэ
2026-10-27 14:43:37
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 13:21:07
2026-10-27 13:13:41
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
NO BRAND ГУРАВ ДАХЬ САЛБАРАА ЦАЙЗАД НЭЭНЭ
2026-10-27 11:00:00
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |