Тусгаарлалтын үед бүх зүйл өөрчлөгдсөнөөр танд давчидсан, яахаа мэдэхээ байх мэдрэмж төрж байж мэднэ. Тийм үед дараах долоон зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.
Зохиолчдын мөрөөддөг тусгаарлалттай энэхүү үйл явдал адилгүй. Тусгаарлалтын үеийн ихэнх зөвлөмж таныг “Бүтээлч байдлаа бүү алд, харин ч өсгө” хэмээн зөвлөсөн байдаг. Тийм хэдий ч тахлын үед бидний сэтгэц болон мэдрэмжид өгч буй ачааллыг дутуу үнэлж болохгүй. Цар тахлын энэ үе бидний бүтээх чадварт нөлөөлж буй нь үнэн бөгөөд энэхүү нөлөө нь хамгийн багадаа богино хугацаанд мэдрэгдэж байна. Анхаарал төвлөрөхөд хэцүү болж, идэвхжүүлэлт буурч, бүхий л зүйл тээртэй санагдаж байж мэднэ. Үүнд дасан зохицоход цаг хугацаа шаардлагтай. Алсын зайнаас ажиллах шинэ хэмнэл болон тусгаарлалтын үед бид өөртөө болон бусдад зөөлөн хандаж, бодит зорилго, шаардлага тавих хэрэгтэй.
Сэтгэцийн эрүүл мэнд болон амгалан байхын хамгийн чухал суурь бол нойроо чухалчлах болон зөв нойрны хэмнэлтэй байх. Жишээлбэл, унтахаас өмнө хөх өнгийн гэрлээс зайлсхийж, унтах болон сэрэх цагаа нарийвчлан тогтоох нь зүйтэй. Сайн идэж, алкохолын түвшинг хяналттай байх нь стрессээс урт хугацаанд сэргийлэхэд тустай. Мөн дасгал хийх нь стрессийн түвшинг бууруулж, сэтгэл хөдлөлөө зохицуулж, сайн нойртой хоноход тустай.

Стрессээ бууруулах өөр нэгэн тустай арга бол өөрийг тань стрессдүүлдэг түлхүүр бодлуудаа тодорхойлох. Стрессдэхэд үүсдэг биеийн хэлэмжээ судалж, ямар үед давчдаж, цухалдаж байна гэдгээ олоод удирдах гэж хичээх хэрэгтэй.
Бидний бодлууд, (Миний анхаарал яагаад төвлөрөхгүй байна вэ) Мэдрэмжүүд, (уур уцаар, санаа зовнил, уйтгар гуниг) биеийн мэдрэхүй (түгшүүр, ходоод, унтууцах, чичрэх) болон үйлдэл (сүүлийн үеийн коронавирусийн статистик мэдээллийг шалгах) зэрэг нь сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг бий болгодог. Өөрийн тань цухалдуулж буй зүйлсийг нэг бүрчлэн тодорхойлж биед тань үзүүлж буй шинж тэмдгээ идэвхтэйгээр бууруулах хэрэгтэй. Жишээлбэл, амьсгалын дасгал хийж болно. Дөрөв хүртэл тоолж амьсгаа аваад дөрвөн секунд бариад, ахиад дөрвөн секунд гаргаж, дөрвөн секунд барина. Үр дүнд нь та өөрийгөө хянах чадвартай болох боломжтой.
Энэ нь уур уцаараа барихад тусалж, шинэ бодит байдалд хурдан дасахад тань тусална. Ажлын болон ажлын бус цагийн заагийг нарийн тодорхойлж, толгойдоо ч ажиллах, амрах цагаа нарийн тодорхойлоорой. Ажлаас бус үедээ цар тахалтай холбоогүй, өөрийг тань аз жаргалтай болгодог зүйл хийгээрэй. Ажлынхаа дундуур цагийн менежменттэй завсарлага авах нь бодлоо цэгцлэх боломжийг танд олгоно.
Бидний хянаж чадахгүй цар тахлын үед нэгэнтэйгээ харилцаа тогтоох нь чухал. Энэхүү цаг үед хүчтэй бодол орж ирсэн ч “би чадахгүй, энэ хэтэрхий хэцүү” гэх мэт сөрөг бодлууд орж ирэх нь олонтаа. Энэ цаг үе бид өөрсдийн хамгийн сайнаар байж чадахгүй үе учир нэг нэгэндээ сайхан харьцаж, туслалцаа авч байгаарай.

Ихэнх интровертуудэд хүртэл харилцаа холбоо хэрэгтэй байдаг. Харилцаа бүх хүний сэтгэц болон биеийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Энэ үед маш олон ажлын газрууд виртуал хэлбэрээр харилцаж буй билээ. Зөвхөн ажлын орчинтойгоо харьцахаас гадна онлайн кофе клуб, онлайн номын клуб зэрэг шинэ клубд элсэх нь бусад хүний оршихуйг мэдэрч, тусгаарлалтад буй ч ганцаардах мэдрэмжийг авах шаардлагагүй болно. Мөн энэ хэцүү цаг үед ганцаардаж буй нэгэн рүү залгаж мэнд мэдээрэй.
Өдөр бүр өөрийнхөө удирдаж чадах зүйлсэд анхаарал хандуулаарай. Ухаалаг байхыг хичээж, бясалгал хийх нь нэн тустай. Дэлхий нийтээр стрессдсэн цагийг туулж буй учир судалгааны байгууллагуудын туршлага, зөвлөгөөг харж, судлаарай. Гэхдээ сэтгэцийн эрүүл мэндээ амар амгалан байлгах, хэрэгтэй цагт нь бусдад найдаж, тусламж авч, өөрсдийгөө болон эргэн тойрноо хамгаалах нь чухал шүү.
| Хөл хорионы УЙТ ӨДРҮҮДИЙГ түвэггүй туулах арга зааж өгье |
|
Олимпын хартид нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо
2026-02-05 07:10:00
Н.БАТЛАВ: Бөх болох гараагаа дэлхийн аварга М.Пунцаг багшийн шавь болж эхлүүлсэн
2026-02-05 07:00:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2026-02-05 07:00:00
ТЭР ТУУЛСАН НАМТРААРАА Ч, ТӨРӨЛ САДНЫХАА ТҮРИЙВЧЭЭР Ч Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХҮН
2026-02-05 07:00:00
НАМТРАА ХУУРАМЧААР БИЧСЭН УИХ-ЫН ДЭД ДАРГА Х.БУЛГАНТУЯАГИЙН БУДЛИАНТАЙ ТҮҮХ
2026-02-05 07:00:00
2026-02-05 07:00:00
ХУВЬЦААНЫ ГОЛ ТОГЛОГЧ БУЮУ ХОГИЙН ЦЭГИЙН ТЭРБУМТАН А.ЧУЛУУН
2026-02-05 07:00:00
Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай зэрэг нутгаар цасаар шуурч, хүйтэрнэ
2026-02-04 17:50:23
КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САНГИЙН 2026 ОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
2026-02-04 11:44:52
ОУОХ-ны 145 дахь удаагийн чуулган Милан хотод эхэллээ
2026-02-04 11:14:33
Манай тамирчдын олимпын ёслолын хувцсыг Миланы загварын тайзнаа үзүүлнэ
2026-02-04 10:43:59
Боксын “ЗАМЫН-ҮҮД ЦОМ–2026” тэмцээн эхэллээ
2026-02-04 09:13:43
"Д.Сүхбаатарын мэргэн бууч"-ийн урт бууны аваргууд өнөөдөр тодорно
2026-02-04 08:59:28
2026-02-04 07:05:00
“БАГА ДЭЛХИЙН АВАРГА” ХЭМЭЭХ “ПАРИС-2026 ИХ ДУУЛГА”-Д 528 ЖҮДОЧИД ӨРСӨЛДӨНӨ
2026-02-04 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-02-04 07:00:00
А.АМАР САЙДЫН АЧ ХҮҮ Ч.НЭРГҮЙ: 56 НАСАНДАА ХЭЛМЭГДЭЖ, ХАРЬ ГАЗАР АМИА АЛДСАН ӨВӨӨ МИНЬ НААДМЫН ӨГЛӨӨ ЦААЗЫН ЯЛ СОНССОН ГЭДЭГ
2026-02-04 07:00:00
Н.ШҮРЭНЦЭЦЭГ: МОРИН ХУУРЧ ӨВӨӨ, ШАНЗ ХӨГЖИМЧИН ЭМЭЭГЭЭ ДАГАЖ УРЛАГТ ДУРТАЙ БОЛСОН ДОО
2026-02-04 07:00:00
Б.ЦОГ ГЕНАРАЛЫГ ЦЭРГҮҮДИЙН ҮСИЙГ ХУСАХ, ХЭЭРИЙН ШОРОНД ХОРИХ ШИЙДВЭР ГАРГАХАД НЬ МӨН Ч ИХ АЙЖ БИЛЭЭ
2026-02-04 07:00:00
ДООРОВЫН НУТГИЙН УУЛЫН АЯЛГУУГ СОНСООД ИРЛЭЭ
2026-02-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |