-АСАР МАЙХНЫ ҮНЭ 100-200 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ-
.jpg)
“Дүнжингарав” худалдааны төвд нар дээр гарсан үед хүрээд очиход хацар нь байдгаараа улайж, халууцаж, бүгчимдсэндээ гадуурхаа тайлж шидээд дээгүүрээ нүцгэн зогсоо залуус угтаж байна. Хаа нэг харагдах хөгшид сүүдэр бараадаж, хүүхдүүд сүүн зайрмагны үүдэнд дугаарлаж зогсоо харагдах. Асар, майхан худалдааж байгаа лангуу асуувал хажууханд зогсож байсан ширэвгэр сахалтай, хижээл насны эр “Чигээрээ явж байгаад баруун эргээрэй” гэв. Өнөө хижээл насны эрийн хэлсэнчлэн “Дүнжингарав”-ын өндөр өндөр лангуун дундуур “хэрэн” явсаар аяны хэрэгсэл, асар, майхныг ойролцоогоор 500 метр орчим газар “уул”, “овоо” шиг өрсөн хэсэгт ирлээ.
.jpg)

Худалдаачид ч шилдэг шидээвэр гэсэн болгоноо үзүүлэн болгож, олны нүдэнд ил босгож орхижээ. Гэсэн ч хажуугаар нь зөрөх үйлчлүүлэгчид “Арай л үнэтэй юм аа”, “Өө, ийм үнэтэй юм бол очиж өмнөх газраас авъя” гэсэн яриа өрнүүлсээр л хажуугаар нь зөрж одох. Хил, гаалийн асуудал өнөөг хүртэл асуудалтай байгаа энэ үе асар, майхны худалдаачдад хүртэл нөлөөлж, нийлүүлэлт нь багасжээ.
“ХОЁР ХҮНИЙ МАЙХАН 300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ”
“Дүнжингарав”-ын асар, майхны тасагт “од” болж байгаа нэг лангуу байна. Дөхөөд очвол тэр газар сүүлийн найман жил дараалан асар, майхан худалдаалж байгаа Б.Эрдэнийнх гэнэ.
Б.Эрдэнэ ч өөрөө “Энэ жил ч манайд асар, майхны тоо, загвар бага байна. Хил, гаалийн асуудлаас болоод оруулж ирдэг асар, майхан маань доод талд нь 100 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Хаа сайгүй л юмны үнэ хэцүүдэж байгаа энэ цагт худалдан авагчид ч бухимдалтай байна шүү дээ.
Өнгө загварын хувьд ч сонголт бага. Хоёр хүний майхан 300 мянган төгрөг, дөрвөн хүнийх 450 мянга, 5-6 хүнийх 1-1.8 сая төгрөг гэхээр ямар ч үйлчлүүлэгч бухимдахгүй байх вэ дээ” хэмээн учирлаж байлаа.

Б.Эрдэнийн хажууханд 30 орчим насны намхан, сортой үстэй эмэгтэй мөн л асар, майхан зарж зогсох. Тэгээд “240х200 см харьцаатай, хоёр өнгийн сонголттой майхан 320 мянга, 300х250 см харьцаатай хар майхан 380 мянган төгрөгийн үнэтэй байна” гээд л чанга чанга хашхирч байна. Очоод хэсэг хажууд нь зогсоход “Энэ сарын эхэнд БНХАУ-аас бараа захиалсан чинь ирдэггүй ээ. Наадмаас өмнө ирэх юм уу, үгүй юм уу, сайн мэдэхгүй юм. Хүмүүс ч их аяны хэрэгсэл, майхан сураглах юм. Даанч манайд зарах барааны загвар, сонголт тиймхэн л байна. Манайд даавуун берзентен материалаар хоёр талаас нь хэрж оёсон, төмөр тулгуур багатай, чанар сайтай ганц майхан байгаа. Эгч нь чамд бол 1.2 саяар өгчихье” гэх аж.
-ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИД МАТЕРИАЛЫН ХОМСТОЛД ОРЖЭЭ-
“Дүнжингарав” худалдааны төвд гар аргаар оёсон асар, майхнаа худалдаалж байх асар цөөн. Тэдний нэг “Монгол майхан”. “Монгол майхан”-ыг анх нь лангуун дээр нь зогсож байгаа Х.Отгоогийн аав, ээж хоёр нь ажиллуулж эхэлж л дээ. Гэсэн ч, аав, ээжийнхээ бизнесийг өвлөсөн тэрбээр хил, гаалийн асуудалтай холбоотой бараа, материалын хомстолд орсон гэнэ.
.jpg)
Байгаа жоохон материалаараа хүүхдийн болон том хүний мишок, 2-6 хүний багтаамжтай майхан урлаж, хүмүүсийн гарт хүргэдэг байна. Гэсэн ч хүмүүс лангуун дээр нь ирж, үнийг нь асуугаад л буцаад байх. Уг нь тэдний лангуунд хоёр хүний майхан 320 мянга, дөрвөн хүнийх 420 мянга, 5-6 хүний майхан 560 мянган төгрөгийн үнэтэй байх юм. Өөрөө тайлбарлахдаа уг нь “Миний бараа хямд л юм сан” гэж зогсох.
-ҮНДЭСНИЙ ЗАГВАРТАЙ АСАР 1.2-2.9 САЯЫН ҮНЭТЭЙ БАЙНА-

.jpg)
Зай ихтэй, өнгө, үзэмжтэй үндэсний загварын асар моданд оржээ. Бараг асар, майхан сурагласан хүн бүр л үндэсний загвартайгаас нь асууж байх. Овор, жин багатайн дээр бат, бөх байдаг үндэсний загвартай асрын үнэ доод тал нь л 1.2 сая төгрөгөөс эхэлж байна.
Асар, майхан үйлдвэрлэхэд хэрэгтэй бараа, материалын хомстолын улмаас олонх асар, майхны үнэ доод тал нь 100-200 мянган төгрөгөөр нэмэгджээ. Үнэ нь өссөний дээр загварын сонголтгүй байгаа учир худалдан авагчид төдийлөн ойшоохгүй байх аж.
Бүтэн өдрийн турш ажиглахад ердөө 2-3-хан хүн л асар, майхан худалдан авч байгаа харагдах аж.
Б.Хонгорзул
| СУРВАЛЖИЛГА: Асар, майхан 320 мянгаас 2.9 сая төгрөгийн үнэтэй байна |
|
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |