"Буугаад өгчихмөөр үе байдаг ч бууж өгөх индэр хаана байдгийг би мэддэггүй. Нээрээ, бууж өглөө гээд хүн аль түвшинд очдог юм бол. Би шантарсан үедээ хэдхэн минут уйлаад л дахиад зүтгэдэг, алдаагаа эргэж хардаг. Уйлна гэдэг бууж өгч байгаа хэрэг биш, дахин босох цэнэгээ авч байна гэсэн үг..."
Тэргэнцэртэй сэлэмний улсын аварга Д.Цолмон хэлнэ. Тэр хэдхэн хоногийн өмнө Монголд анх удаа зохион байгуулагдсан тэргэнцэртэй туялзуур сэлэмний аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр эзэлж, дэлхийн тэмцээнд оролцох эрхээ өвөртөлсөн. Түүний амжилт ганц үүгээр дуусахгүй. “Тэргэнцэртэй гоо бүсгүй” тэмцээний анхны тэргүүн мисс, тэргэнцэртэй бүжгийн улсын аварга гээд өөрийн сонирхож, барьж авсан бүхнийхээ оргил руу тэмүүлэгч. Уншигч таны хэдийнэ танил энэ дайчин эмэгтэйг ярилцлагынхаа зочноор урьлаа.
-Сайн байна уу. Тэргэнцэртэй туялзуур сэлэмний улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Туялзуур сэлэмний улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон болохоор бага зэрэг айдастай байсан. Гэхдээ индэр дээр гараад тулалдсан бүх хүн ялагч байж чадсан. Мэдээж тэмцээн учир ялахын төлөө зүтгэх ч оролцоо хамгийн чухал.
Туялзуур сэлмээр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
Анх 2018 онд тэргэнцэртэй хүмүүст зориулсан туялзуур сэлэмний клуб байгуулагдаж байсан юм билээ. Би дараа жилээс нь хичээллэж эхэлсэн.
-Спортоор хичээллэхийн давуу тал олон байх?
-Туялзуур сэлмээр хичээллэхэд хурд хүч, хурц хараа, оюун бодол их чухал байдаг. Тэр дундаа тэргэнцэртэй бидэнд их сайн хөдөлгөөн болдог. Гурван минут тулалдахад л бүх биений хөлс гарна шүү дээ. Мөн өрсөлдөгчөө мэдрэх мэдрэмж чухал байдаг учир тэр хэрээр мэдрэхүй хөгжинө.

-Бэлтгэл,сургуулилалтаа хийхийн хажуугаар гэрийнхэндээ цаг гаргаж амждаг уу?
-Хоёр жил коронавирусээс үүдээд бэлтгэл завсардсан. 2021 оны туялзуур сэлэмний намрын сорил тэмцээнээс хойш бага зэрэг бэлтгэл хийсэн. Гэхдээ улсын аварга шалгаруулах тэмцээнд хангалттай сайн бэлдэж чадаагүй. Бэлтгэлээс гадна хүүгээ сургуульд нь хүргэж өгөөд тарах хүртэл нь таксинд явж, амралтын нэг өдрөөрөө юм оёдог. Хүүгийн хичээлийнх нь амралтаар л бэлтгэлдээ явах цаг гарна. Түүнээс дан тэмцээний бэлтгэл гээд явбал гэр бүл маань орхигдох гээд байдаг. Ерөөс олон ажлыг зэрэг амжуулахын тулд надад минут, секунт ч үнэтэй байдаг.
-Туялзуур сэлэмний дэлхийн тэмцээнд оролцох эрхээ авчихлаа. Одоо харин бэлтгэлдээ шаргуу явахгүй бол болохгүй байх?
-Тийм ээ. Ирэх долоо хоногоос бэлтгэлдээ орж эхэлнэ. 2014 онд анхны тэргэнцэртэй миссийн тэмцээн болоход анхнаасаа зөвлөөд өгөх хүн байсан бол өнөөдөр магадгүй илүү ихийг бүтээх байсан байх гэж боддог. Гэхдээ одоо хожимдоогүй. Туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн надад дахин нэг боломж олгож байгаа учир алдахыг хүсэхгүй байна. Туялзуур сэлэмний дэлхийн цомын төлөөх тэмцээнд амжилттай оролцохын тулд бэлтгэл сургуулилалтаа илүү хариуцлагатай хийх ёстой.
-Багадаа ямар хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байсан бэ?
-Их хөдөлгөөнтэй, бүжиглэх дуртай хүүхэд байсан болохоор урлагийн хүн болох байсан болов уу гэж боддог. Түүнээс гадна эрэгтэй хүүхдүүдтэй их найзалж, тэдэнтэй хамт зодолдож тоглох дуртай байсан. Тэгээд том болоод цэргийн хүн болно гээд сунгалтын дасгал хийнэ. Тухайн үед цэргийн хүн л зодолддог гэсэн ойлголттой байснаас тулааны спорт байдаг гэдгийг мэддэггүй байлаа.

-Бүжиглэх дуртай хүүхэд байсан гэлээ. Та мөн бүжгийн аварга шүү дээ?
-2013 онд анх удаа Wheelchair Faison should ны тайзан дээр бүжиглэж байсан юм. Дараа нь ч хэдэн нөлөөллийн ажлын арга хэмжээнд хэд хэд бүжиглэсэн. Эдгээрээс 2019 онд Ж.Номгонмаа багшийн дэглэсэн contemporary бүжгийг мэргэжлийн олон бүжигчинтэй хамт "Улаанбаатар" чуулгын тайзан дээр бүжиглэж байсан минь хамгийн сайхан дурсамж. Харин бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс цом авсан минь гайхамшигтай байсан. Анх Улсын аварга шалгаруулах тэмцээнд бүжиглэх санал ирэхэд, тоглолтод оролцох юм байна гэж бодсон. Тэгээд дараа нь тэмцээн гэдгийг мэдээд бэлтгэл хийх хугацаандаа маш сайн ярилцаж, шатаар дээш доош буухад хүртэл суралцсан. Магадгүй илүү их хугацаа байсан бол гүйцэтгэл сайтай илүү сайхан бүжиг гарч ирэх байсан байх. Гэхдээ Улсын аварга шалгаруулах тэмцээнд бүжиглэх боломж гарсанд үнэхээр их баярладаг. Тэмцээний дараа олон хүн хамтран бүжиглэгч бид хоёрт урам хайрлаж, алга ташсан. Монгол Улсын тугийг гардаж авахад өөрийн эрхгүй нулимс гарч, багаасаа мөрөөдсөн бүжгийн тэмцээнээсээ цом авах мөч үгээр хэлэмгүй байсан.

Хамгийн том өрсөлдөгч тань хэн бэ?
Өөрөө өөртэйгээ өрсөлддөг. Магадгүй зарим хүн өрсөлдөгчөө өөр зүйлээр хардаг байх.
-Бууж өгмөөр, больмоор санагдсан үедээ өөртөө юу гэж хэлдэг бол?
-Бууж өгмөөр үе байдаг ч бууж өгөх индэр хаана байдгийг би мэддэггүй. Нээрээ, бууж өглөө гээд хүн аль түвшинд очдог юм бол. Би шантарсан үедээ хэдхэн минут уйлаад л дахиад зүтгэдэг, алдаагаа эргэж хардаг. Уйлна гэдэг бууж өгөх биш харин дахин босох цэнэгээ авч байна гэсэн үг. Нөгөө талаар би үртэй хүн болохоор надад бууж өгөх эрх байхгүй. Хүүгээ "Ээж чинь хөгжлийн бэрхшээлтэй биш, мундаг" гэж хэлэхийг нь сонсохын төлөө хичээдэг. Мөн намайг үргэлж хайраар тэтгэж яваа аав, ээж, эгч, найз нөхдөдөө "Би бууж өглөө" гэж хэлэх эрх байхгүй ээ.

Таниар хүмүүс бахархаж, зөндөө сайхан урмын үг хэлж байсан байх. Тэдгээрээс таныг цэнэглэдэг, бүр мартагддаггүй үг бий юү?
Ээжийн минь “Ээжтэй хүн үхдэггүй юм аа, миний охин” гэж хэлсэн үг намайг хурцалдаг.
-Багадаа хүсэж, мөрөөдөж байсан зүйлээсээ биелүүлж чадаагүй зүйл бий болов уу?
-Багаасаа урлагт дуртай байсан болохоор алхдаг байсан бол урлагийн л хүн болох байсан болов уу. Бусадтай зэрэгцэж алхдаггүйгээрээ л ялгаатай байх. Түүнээс хийж бүтээнэ гэж зоригловол эрүүл хүнээс илүү их сэтгэл, чадвар гаргаж байж хүрэх газраа хүрэх байх гэж боддог.
Цаашдынхаа зорилго, мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцаач?
Туялзуур сэлэм, бүжгээрээ паралимпод орохыг хүсэж байна. Хамгийн том зорилго бол хүүгээ бовсролтой, хүмүүжилтэй сайн хүн болгох.
-Ярилцсанд баярлалаа.



| ТЭРГЭНЦЭРТЭЙ СЭЛЭМНИЙ УЛСЫН АВАРГА Д.ЦОЛМОН: Хүүгээ "Ээж минь хөгжлийн бэрхшээлтэй биш, мундаг" гэж хэлэхийг нь сонсохын төлөө хичээдэг |
|
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |