Засгийн газрын 2019 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 331 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийн Хужирт суманд “Эрэн хайх, аврах бүлэг” байгуулагдсан. Тэгвэл өнөөдөр тус бүлгийн шинэ байрны шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.
"Эрэн хайх, аврах бүлэг"-ийн шинэ байр нь 281 метр квадрат талбайтай 2 давхар барилга байх бөгөөд 8 өрөө, автомашины хоёр граштайгаас гадна сургалтын танхим, хоолны заал, аврагчдын амрах өрөөтэй байх юм.
Сумдад ажиллаж байгаа алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, сумын удирдлагаас анхаарч, холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаагын нэг нь "Эрэн хайх, аврах бүлэг"-ийн шинэ байр гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь "Эрэн хайх, аврах бүлэг" шинэ байртай болно |
|