Хөл хорионы үед цахим орчинд өөрийн болон гэр бүлийн сэтгэлзүйн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулах талаар СЭМҮТ-ийн Сэтгэл зүйч Б.Мөнхзаяагаас тодрууллаа.
-Цар тахалтай холбоотойгоор иргэдийн дунд сэтгэл зүйн ямар өөрчлөлт гараад байгаа вэ?
-Манай улсад коронавируст халдвар гарсантай холбоотой хөл хорионы дэглэм тогтоосноос хойш ард иргэд гэртээ цагийг өнгөрүүлж байгаа. Цар тахалтай холбоотой иргэдийн дунд санаа зовох, айж түгших, эргэлзэх, уурлаж бухимдах зэрэг сэтгэл зүйн байдлууд ажиглагдаж байна. Эдгээр сэтгэл хөдлөл нь өөрийгөө хамгаалах сэтгэл зүйн хэвийн хариу урвал юм. Тодорхой цаг хугацааны дараа цар тахлын байдал хяналтад орж, өдөр тутмын амьдралын хэвийн горимд орох үед эдгээр сэтгэл зүйн байдлууд аяндаа арилна.
-Хөл хориотой холбоотойгоор иргэдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Ямар шинэ дадал хэвшилтэй болж байна вэ?
-Хөл хориотой холбоотой өдрийн ихэнх цагийг гэртээ өнгөрүүлж байгаа иргэдэд зохистой хоолны дэг алдагдаж, хэтрүүлж идэх, хөдөлгөөний хомсдолд орох, цахим орчинд олон цагийг өнгөрөөх, нойрны хэмнэл алдагдах гэх мэт өдөр тутмын амьдралын хэв маягт зарим өөрчлөлт орж байна. Нөгөө талаас бид гараа тогтмол угаах, халдвар хамгааллын дэглэм сахих, хүн хоорондын зай барих, сургалт, ажлын үйл ажиллагааг цахимаар явуулах зэрэг олон зүйлд дасан зохицож, шинэ дадал хэвшил, зан үйлийг хэвшүүлэх хэрэгцээ шаардлага гарч байна.
-Сүүлийн үед иргэд халдвар авсан иргэнийг гадуурхах тохиолдол гарах боллоо. Сэтгэл зүйн энэ байдлаас иргэд хэрхэн ангижрах ёстой вэ?
-Бид хэн нэгэнд гомдоллож, шүүмжлэхээсээ илүү энэ цаг үеийг хэрхэн асуудал багатай, үр ашигтай, зөв зохистой өнгөрүүлэх вэ гэдэг дээр анхаарах ёстой болов уу. Магадгүй бид өмнө нь сайхан амрах юм сан, гэр бүлийнхэнтэйгээ хамт байх юм сан, хайртай дотны хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрөөх юм сан гэж боддог байсан байж болно шүү дээ. Эсвэл хийхийг хүссэн зүйл дээр нь цаг гардаггүй байсан ч байж болно. Хожим бид энэ цагийг үеийг дурсан ярих ч байж болно шүү дээ.
Миний харж байгаагаар хүмүүс сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд ямар чухал болох, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах ёстой гэдэг тал дээр тодорхой ойлголттой байдаг. Мэргэжилтнүүд ч хангалттай мэдээ мэдээлэл, зөвлөмж зөвлөгөө хүргэж байна. Харин одоо эдгээр зөвлөмж, зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж, хэвшүүлж, дадал, зан үйл болгох асуудал л чухал байна. Хөдөлгөөн чухал гэж мэддэг, ярьдаг бус өдөрт тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг, уйдаж байна гэж цахим орчинд цаг өнгөрөөхөөс илүү хоёр цагийг англи хэлний хичээл зарцуулдаг байх хэрэгтэй.
-Хөл хориотой холбоотойгоор иргэд ихэвчлэн утас, компьютер, зурагт зэрэг дэлгэц харах нь ихэссэн. Мөн цахим сүлжээний олон мэдээлэл дунд төөрөгдөөд байх шиг. Үүнийг хэрхэн тэнцвэржүүлэх талаар зөвлөгөө өгөхгүй юү?
-Компьютер, гар утас, таблет зэрэгт зарцуулж буй цагаа нэг тооцоод үзээрэй. Хүссэн ч эс хүссэн ч цахим орчинд өнгөрөөж байгаа энэ үед илүү ухаалгаар, үр бүтээлтэй өнгөрөөх тал дээр анхаарах хэрэгтэй. Сэтгэл санаа зовоосон, таагүй мэдрэмжээ ойр дотны хэн нэгэнтэй хуваалцах. Баталгаагүй, шинжлэх ухааны үндэслэл, нотолгоогүй, эх сурвалж нь тодорхой бус мэдээллийг бусадтай хуваалцахдаа сайтар эргэцүүлж бодох хэрэгтэй. Тэдгээрийг уншиж, үзсэн хүмүүст хэрхэн нөлөөлж болохыг бодож үзсэний үндсэн дээр хуваалцах эсэхээ шийдээрэй. Нөгөө талаас сошиал сүлжээнд гарч буй зарим баталгаагүй мэдээлэлд иргэд маш шүүлтүүртэй хандах хэрэгтэй. Ганц хоёр баталгаат сувгаас хэрэгцээтэй мэдээллээ авах гэх мэт. Үүн дээр мөн хувь хүн, албан байгууллага, хэвлэл мэдээллийн ажилтнууд аливаа зүйлсийг нийтэд хүргэхдээ массын болон нийтийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж болохыг харгалзаж мэдээллээ түгээдэг байгаасай гэж хувь болон мэргэжлийн хүний зүгээс хүсэж байна.
Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхэд, багачуудын үзэж буй зүйлийн агуулга, нэгдэж, дагаж буй групп, пэйж хуудсуудын агуулга, үйл ажиллагааны чиглэлд нь хяналт тавих. Цахим орчинд өртөж болох сөрөг зүйлсийн талаар хэлж, ярьж эрсдлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хүүхдүүддээ цэх, дэлгэцнээс 50-70 см зайтай суух, дэлгэцийг бага зэрэг дээрээс харах, хөлийн улаар бүтэн гишгэх гэх мэт компьютерийн ард зөв суух, компьютер хэрэглэх соёлд сургах нь зүйтэй.
-Тэгвэл бага насны хүүхдийг дэлгэцийн донтолтоос хэрхэн сэргийлж, хэрэглээнд нь хязгаарлалт тавих талаар зөвлөхгүй юү?
-2-5 насны хүүхдэд өдөрт нэг цагаас хэтрүүлэхгүй, хоёр хүртэлх насны хүүхдэд дэлгэц огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Гэхдээ нэг цагийн турш үргэлжлүүлэн хэрэглүүлж болохгүй. Дунд нь 2-3 удаагийн завсарлагатай хэрэглүүлснээр хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийн хамгаалах боломжтой болдог. Харин 5-15 насны хүүхэд насны хүүхэд дэлгэцийн хэрэглээг өдөрт хоёроос багагүй цагийг хэрэглэх нь зохистой гэсэн цагийн заалт байдаг. Түүнчлэн эцэг, эхчүүд өөрсдөө цахим орчны зөв, зохистой хэрэглээгээр хүүхдүүддээ үлгэр дууриалал болж, илүү гэр бүлийн амьд харилцаа үүсгэх нь чухал. Орой бүр 22 цаг гэхэд интернэт болон тоног төхөөрөмжүүдээ унтрааж, хүүхдүүдээ оронд нь оруулж, үлгэр уншиж өгөх зэрэг аргаар унтаж амрахад нь туслах хэрэгтэй.
| Б.МӨНХЗАЯА: Гомдоллож, шүүмжлэхээсээ илүү цагийг хэрхэн зөв зохистой өнгөрүүлэх вэ гэдэгт анхаарах ёстой |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |