Улаанбаатар хотын замаар өдөр шөнөгүй автомашин холхидог байсан бол өдийд суррон, скүүтэрээр дүүрч байна. Машины гэрлийн гялбаанд харагдахгүй гэнэтхэн хажуугаар сүр хийн сурронтай хүүхдүүд уралдан давхилаа. Уг нь 18 нас хүрээгүй, А ангилалын жолооны үнэмлэхгүй бол суррон унахыг хориглох шийдвэр гарсан. Харин хотын зам дээр өдөр шөнөгүй замын цагдаа нар зогсоод суррон унаж давих хүүхдүүдийг хязгаарлаж чадахгүй байна.
Автозамын голоор машин сүлжин давхих сурронтой хүүхдүүд шөнийн 10:00 цагаас эхлэн Баянзүрх дүүрэг Дүнжингаравын урд хэсэг, Маршилын гүүр орчмоор улам нэмэгдчихдэг юм байна. Тэд давхар зураас давж, баруун зүүнгүй зөрж давхих нь юу ч биш хоорондоо уралдаж, гэрлэн дохион дээр зогсохгүй шахам чигээрээ давхина. Тэр байтугай хоёр гараа тавьж, дугуйгаа дээш нь өргөж, ганцхан дугуй дээрээ давхих нь бүүр ч эрсдэлтэй. Хамгаалалтын малгай, өмсгөл өмсөөгүй сурронтой хүүхдүүд хар хурдаараа хотын шөнө автозам дээр давхиж байна..jpg)

Сурроны хажуугаар скүүтэр цахилгаан дугуй ч шөнийн хязгаарлалтгүй явдаг юм байна. Цаашлаад скүүтэр, цахилгаан дугуйг шөнийн цагаар насанд хүрээгүй хүүхдүүдийн унаж яваатай олон таарлаа.
Гэтэл сурроноос болж амиа алдсан хүүхдийн тоо өнгөрсөн жил 17-д хүрсэн гэх харамсалтай нь тоон мэдээ бий. Ийн сурронтой давхиж яваад гэмтлийн эмнэлгийг зорих хүүхдийн тоо ч олширчээ.
“СУРРОНТОЙ ЯВЖ БАЙГААД МАШИНЫ УРДУУР ОРЧИХЛОО”

Шөнийн 23:30 цагийн орчимд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тасгийн хүлээн авах дээр хүрч очив. Хаалгаар ормогц архины эхүүн үнэр ханхийж, эмнэлэг үү, эрүүлжүүлэх үү гэж андуурмаар.
Яаралтай хүлээн авахын цахим бүртгэлийн хэсэгт орь дуу тавьсан, яарч тэвдсэн, цус нөжтэйгээ хутгалдсан хүмүүс дүүрэн байна. Түргэн тусламжийн машинаас тэргэн дээр толгой нь хагарсан залуухан хүүг эмч нар түрж гүйсээр бүртгэлийн хэсэгт хүлээлгэж өгөв. Араас осолд орсон хүүхдийн найз бололтой хар савхи өмссөн кассан малгай барьсан хүү “Эмчээ манай найзыг сурронтой явж байхад нь машин хажуугаас нь ороод ирсэн” гэв. Осолд орсон хүүг яаралтай рентгений өрөө рүү түрээд орчихлоо. Удалгүй найз нь гэрийнхэн рүү нь залгаж байгаа бололтой “Яаралтай хагалгаанд орох юм шиг байна” гэсээр тэд дараачийн тасаг рүү шилжиж байна. Гэмтлийн хүлээн авахынхан өдөрт дор хаяж 5-10 заримдаа түүнээс ч их ийм гэмтэл ирж байгааг хэмээн халаглана.
16-17 орчим насны хүүхдүүд хөл гараа гиписдүүлсэн хүүхдүүд эмнэлгийн коридорт цөөнгүй байна. Олонх нь суррон, скүүтэрээс бэртсэн гэх оноштой байна.
СОГТУУЧУУДААР ДҮҮРСЭН ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ТӨВ
.jpg)
Эмнэлгийн коридороор орь дуу тавих хүмүүстэй зэрэгцээд 70 орчим настай болов уу гэмээр толгойгоо цагаан бинтээр ороочихсон согтуу эмгэн хоолныхоо чадлаар “Миний гурван хайрцагтай юм хайчихваа, хулгайчуудаа” хэмээн орилж гарлаа. Үйлчлэгч бололтой цэнхэр хувцастай эмэгтэй “Та чимээгүй байгаарай. Толгой чинь өвдөнө” гэхэд эмгэн улам бүр агсамнаж, орилж гарах нь тэр. Хажууд нь зогсож байсан цагдаа энэлгийн ажилтанд “Та болгоомжтой байгаарай. Уг нь бид хүүхдүүдийг нь дуудчихсан. Шар хад орчимоос ирсэн эмээ юм” хэмээн анхуурууллаа.

Гэмтлийн хүлээн авахын үүдний сандал дээр тэс хөндлөнгөөрөө хэвтчихсэн согтуучууд ганц нэгээр тогтохгүй. Удалгүй гаднаас толгойныхоо цусыг гойжуулчихсан цамц, подволкгүй, цээж нүцгэн 30 гаран насны залуу гурван хүүхнээр түшүүлээд орж ирэв. Мөн л ухаанаа алдтал архи ууж, зодоон хийсэн нь илт байлаа. Хажууд нь яваа эмэгтэй эхнэр нь бололтой тас тэвэрчихээд “Надаас болоод чи зодуулчихлоо. Чи Хэрлэнтэй яах гэж найзладаг юм бэ. Тэрнээс чинь боллоо. Би чамд хайртай шүү дээ. Миний буруу” гээд уйлаад байх юм. Харин найзууд нь 203 дугаар өрөөнд орж, зураг авахуулахгүй бол болохгүй хэмээн ятгана. Гэтэл цус гойжуулж, нүдээ хөх няц болтол цохиулсан согтуу эр, “Зүгээрээ би харьмаар байна” хэмээн гөжүүдэлж, эмнэлгийн коридороор дахин дуу шуу болов.
Түргэний машин гадаа зогсохтой зэрэгцээд түрдэг орон дээр ухаангүй шахам залуу орж ирлээ. Эхнэр нь цахим бүртгэл дээр очиж “Цайзад 22:00 цагийн үед найзтайгаа архи уугаад сууж байна гэсэн юм. Гэтэл удаагүй найз нь ухаангүй болтол нь зодчихож, юмаар цохисон ч байж магадгүй” хэмээн сандарна.
Ийн ГССҮТ эмнэлэг үү, эрүүлжүүлэх үү гэмээр дүр зурагтай байна.
ХОРООЛЛЫН БААРНУУД “ЭЗГҮЙРЧ” ХҮҮХДИЙН 100 -Д ХОЛХИХ ЗАЛУУС

Хотын гудамж, шөнийн 12:00 цагаас хойш согтуучуур дүүрчээ. Харин III IV хороололд хөл хөдөлгөөн багатай байна. Хорооллын замаар ярайж байдаг ТҮЦ-үүд байхгүй болж, түргэн хоолны газруудын гадна ганц нэг залуус харагдана. Хорооллын “Өргөө” кино театрын автобусны буудлын хажууд нэг залуу шорлог борлуулж байгаа харагдлаа. Худалдагчаас нь “Шорлог хэр зарагдаж байна вэ” гэхэд “Ойрд орлого муу байна” хорооллын баарнууд хүн багатай болсон шүү дээ. Залуучууд чинь Хүүхдийн 100 руу хошуурдаг болсон сурагтай. Юмны үнэ өсөөд байхад хорооллоо тоохоо болчихоод байна” хэмээн дурамжхан байгаагаа илэрхийллээ.
Ийн бид хүүхдийн 100 орчимд очиход гадуур нь холхих залуус олон байна. Цэнгээний газруудаа дагаад “Street food” гэх хаягтай гудамжны хоолнууд ч энд их юм байна. Тамхи татаж, шүлсээ хаях гуйвсан залуучууд “Гараад хаачих вэ” гэх яриа өрнөж байгаа нь тод сонсогдоно. Нөгөө талд нь тойрч зогссон хэдэн залуус “Өдөөд байгаарай” хэмээн нэг нэгэн рүүгээ агсарахад хажууд байгаа залуус нь салгаж авч яваа харагдлаа. Ийн Хүүхдийн 100 гудамж, шөнийн цагаар агсам тавьсан залуусын дуу, баарны хөгжимний нүргээнтэй амс хийх чөлөөгүй байна.
Баарнаас гарсан залуусын олонх нь CU, GS гэх мэт сүлжээ дэлгүүр рүү цувж байгаа нь харагдлаа. Тэд баарнаас гармагцаа сүлжээ дэлгүүрүүдээс тор тороор нь архи, пиво авч, хаа нэг тийш үргэлжүүлэхээр явж байгаа нь илт байна.
Ийн Улаанбаатарын гудамж суррон, согтуучуудаар дүүрчээ.

| СУРРОН, СОГТУУЧУУДААР ДҮҮРЭН УЛААНБААТАРЫН ШӨНӨ |
|
ГАНДАНГИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН Г.САМПИЛНОРОВЫН НЭГ ӨДӨР
2026-04-24 08:04:28
Чөлөөт бөхийн “U15”, “U20” улсын аварга хоёр дахь өдөр эхэллээ
2026-04-24 08:02:49
Г.Монголжин "САНЬЯА-2026" элсний наадмаас хүрэл медаль хүртэв
2026-04-24 07:10:00
СУРРОН, СОГТУУЧУУДААР ДҮҮРЭН УЛААНБААТАРЫН ШӨНӨ
2026-04-24 07:00:00
132, 134 ДҮГЭЭР УСНЫ ХУДГААС ТЭМДЭГЛЭСЭН МИНЬ
2026-04-24 07:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-04-24 07:00:00
2026-04-24 07:00:00
ДЭЛБЭРЭЛТИЙН ДАРААХ ХАШХИРААН
2026-04-24 07:00:00
Х.НЯМБААТАР: Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
2026-04-23 11:44:27
ХОРИОД ЖИЛ НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАСАН А.БАЙГАЛЬМАНДАХ
2026-04-23 08:44:12
У.Нямхүү “Нүүдлийн мал аж ахуйн отор нүүдэл” симпозиумд илтгэл тавилаа
2026-04-23 08:31:32
"САНЬЯА-2026" элсний наадмын нээлт боллоо
2026-04-23 08:10:38
ИРГЭД ҮНИЙН ӨСӨЛТӨД “ӨРЦЛҮҮЛЖ”, ХҮНСНИЙ ЗАХУУД ХҮНГҮЙДЭЖ БАЙНА
2026-04-23 07:52:56
УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ЭРТ БОСДОГ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ
2026-04-23 07:08:37
Г.МЯГМАРРАГЧАА: ХАЛИУН БУГА АГНАСАН ЭТГЭЭДИЙГ СҮҮЛИЙНХЭЭ МАХЫГ БОГЦОНДОО ХИЙЖ БАЙХАД НЬ ОЧТОЛ ХУТГА БАРИАД, УЛАНГАСАН ДАЙРЧ БАЙЛАА
2026-04-23 07:00:00
ҮРТЭЙ, ҮНДЭСТЭЙ БОЛГОНЫГ ХАМГААЛАГЧДЫН ХАВАР
2026-04-23 07:00:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-04-23 07:00:00
2026-04-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |