Төв аймгийн Заамар суманд өнгөрсөн 2024 оны баяр наадмын өдрүүдээр нэгийгээ тарвага хэмээн андууран буудаж, амийг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан байдаг. Эргэлт.мн мэдээллийн сайтын “Хавтаст хэрэг” буланд энэхүү хэргийн хавтаст хэргийг сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна.
Төв аймгийн Заамар сумын нэгдүгээр багийн нутаг Дунд ам гэх газарт 2024 оны долдугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Ө тарвага агнахаар сахиж байжээ. Түүний тарваганы дошин дээр хэвтэж байхад нь А.М буудаж, амийг нь хөнөөжээ.
Шүүгдэгч А.М мэдүүлэхдээ “...Би 2024 оны долдугаар сарын 12-нд Сэлэнгэ аймгийн Орхон сумаас Төв аймгийн Заамар сумын нутагт байх Ганбаа гэх айлаас 20 гаруй хоногийн өмнө тугалтай үнээ худалдаж авахаар гэрээсээ гарсан. Гарахдаа хүүгийнхээ нэр дээр байдаг машиныг унаж, хажуу айлын Баянмөнхийг хань татаж авч явсан. Бас гэрээсээ гарахдаа тарвага агнах зорилгоор 2019 онд худалдаж авсан zkk-600 маркын буугаа аваад явсан юм. Ингээд Ганбаа ахынд 22:00 цагт очоод, тэднийд унтсан. Маргааш өглөө нь худалдаж авсан үхрээ ачихаар болтол “Хагас сайн өдөр таарлаа. Өнөөдөр өгөхгүй” гэдэг юм. Тэгээд бид буцахаар болж, дараа сайн өдөр ирж авахаар боллоо. Долдугаар сарын 13-нд Ганбаа ахынхаас гараад тарвага харахаар Хоньчийн нуруу руу өгссөн. Машинтайгаа уулын энгэр рүү ороод явж байтал хойд хамрын баруун хатуу дэрсэн дотор нэг амьтан хөдлөх шиг болсон. Тэгээд зогсоод машин дотроосоо жолооны ард сууж байгаад бууны дурангаар харахад дэрсэн дотор хоёр хуруу хэмжээтэй тарваганы хар толгой цухуйгаад дээш гарч ирэхгүй цухалзаад далд ороод байсаэ. Би 30 орчим секунд харж байгаад тарвага хаширлаад дээшээ гарч ирэхгүй байгаа юм байна гээд буудсан. Машинаа асаагаад дошны зүүн талд явж ирээд зогсоод хартал дэрсэн дотор түрүүлгээ хараад хэвтчихсэн хүн байсан. Сандраад машинаасаа буугаад гүйж очоод эргүүлээд харуулахад яг зүүн нүдний доор нь буудсан, амьсгал хураасан байсан. Сандраад цагдаа, эмнэлэг дуудъя гээд машиндаа суугаад сүлжээ хайгаад зүүн талын овооны өндөр дээр гарсан. Гар утсанд сүлжээ орохгүй болохоор нь буцаж нөгөө хүн дээрээ очоод доороо дэвссэн байсан бор хүрэн дээлийг нь аваад дээр нь нөмрүүлсэн. Ингээд хамт явсан Баянмөнхийг буулгаад хажууд нь хараад байж бай гэж хэлээд шууд баруун талын хяр дээрх морьтой хүнтэй уулзаад “Би тарвага агнаж байгаад андуураад хүн буудчихлаа. Надад эмнэлэг, цагдаа дуудаж утсаар яриулж өгч тус болооч” гэхэд машинтай хүмүүсийг зааж өгсөн. Бас “Надад гар утас байхгүй байна, доошоо буувал сүлжээтэй утастай газраас цагдаад хэлж өгье” гэж хэлсэн. Тэгээд буцаад Баянмөнх рүүгээ очих гээд явтал урдаас гүйгээд ирсэн. Машинтай хүмүүсийг амдаж суугаад, үнэн учраа хэлээд цааш явах гэтэл Баянмөнх айгаад байна гээд буугаагүй. Бид нас барсан залуу руу алхаж очоод байтал машинтай хүмүүс ирсэн. Нэг залуу бууж ирээд “Манай найз байгаа юм. Чи түрүүнд намайг тарвага сахиад хэвтэж байхад хажуугаар тэвшээ тачигнуулаад явсан шүү дээ гэж хэлсэн. Ингээд би нэгэнт ийм юм болчихлоо. Би эндээ хүлээж байя хаашаа ч явахгүй, та хэд надад тусламж дуудаж өгөөч” гэсэн. Хэдэн цагийн дараа цагдаа, эмнэлгийнхэн ирж, би ар гэрийнхэндээ хэл дуулгахаар болж, баруун уулын овоо руу гарсан.
Гэрч Б.Баянмөнх мэдүүлэхдээ “Ахыг тарваганд явна гэхээр нь би машиндаа унтаад өгсөн. Унтаж байтал гэнэт буу дуугараад би сэрсэн, “Тарвага буудсан юм байх” гэж бодоод сэртэл М ах нэг дэрсний хажууд очиж зогсоод “Яанаа би хүн буудчихжээ” гээд орилоод л машинаас үсрээд буусан. Өндийгөөд хартал нээрээ дэрсний дунд хүн доошоо хараад хэвтэж байсан. Би айгаад маш их сандарсан. Энэ үед М бас маш их сандраад орилоод бахираад байсан. Эмнэлэг, цагдаа дуудна гээд хойд уулан дээр гараад сүлжээ байгаагүй, эргэж бууж ирээд нөгөө хүнээ дээлээр нь бүтээгээд намайг “Чи хажууд нь харж бай” гэхээр нь “Би айгаад байна, чадахгүй” гэтэл намайг загнаад “Байж бай чи. Би тусламж дуудна” гээд намайг хүчээр үлдээгээд явсан. Би айгаад шууд зам руу гүйсэн, ингээд зам руу явж байтал хар машинтай хүн хүрээд ирэхээр нь би болсон зүйлийг хэлсэн, тэр хүмүүс “Намайг суу гээд би машинд нь суугаад буцаад нөгөө хүний байгаа газар руу явах замд дээрээс нэг хүн алхаад ирж байсныг тосож аваад хэргийн газарт ирсэн.
Гэрч С мэдүүлэхдээ “Тэр өдөр дөрвүүлээ тарваганд явсан. Явж байгаад талийгаач Ө-г буугаад тарвага сахиад хэвтээд үлдсэн. Дараа нь нэгийгээ өөр газарт буулгаж үлдээсэн. Ч бид хоёр дурангаа гээгээд түүнийг олж авахаар явсан. Дурангаа хайж олоод буцаад баруун талын нурууг өгсөөд гарч ирэхэд өөдөөс цэнхэр өнгийн Портер машин гарч ирээд жолооч нь “Би хүн алчихлаа, цагдаа дуудаад өгөөч” гэсэн. Ингээд “Юу болсон юм бэ” гэж асуухад “Би тарвага агнахаар явж байгаад холоос дэрсэн дотор байсан хүнийг тарвага гэж андуураад буудчихжээ, та нартай хамт явж байсан хүн шиг байна” байсан. Ингээд очоод харахад хамт явж байсан Ө нас барчихсан байсан.
Талийгаачийн эхнэр Э мэдүүлэхдээ “Нөхрөө нас барсан тухай өдрийн 15.00 цагт хамт явсан хүмүүсээс нь мэдсэн. Маш их гомдолтой байна. Би гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Манай гэр бүлийн хувьд маш хүнд нөхцөл байдлыг туулаад явж байна. Нөхөр маань амьдралынхаа бүхий л зүйлийг болгодог хүн нь байсан. Бид анх гэрлэхдээ таван ханатай гэрт амьдардаг байсан. Дараа нь лизингээр байр авсан. Одоо байрныхаа лизингийг төлж чадахааргүй боллоо. Том хүүгээ дунд сургуулийг нь төгсгөөд Япон Улс руу сургахаар явуулсан ч аавыгаа алдаад эх орондоо ирчихсэн. Хүүгийнхээ сургуулийн төлбөр мөнгийг төлөх чадваргүй болсон. Хүүхдүүдийн маань төдийгүй миний амьдралд маш их өөрчлөлтийг авчирлаа. Миний хувьд 42-хон насандаа ганц бие ээж болж үлдлээ. Ийм хэрэг гарсанд мах их харамсаж, гомдож байна. Шүүгдэгчийн хувьд надтай нэг удаа ч болов уулзаж, утсаар холбогдож, надаас уучлал гуйж байгаагүй. Шүүх хуулийн дагуу хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх байх гэж бодож байна. Өөр хэлэх зүйлгүй.
Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэлээ.
| ШҮҮГДЭГЧ М: ДЭРСЭН ДОТОР ХОЁР ХУРУУ ХЭМЖЭЭТЭЙ ТАРВАГАНЫ ХАР ТОЛГОЙ ЦУХУЙГААД БАЙХААР НЬ БУУДЧИХСАН ЧИНЬ ХҮН БАЙСАН |
|
ГАНДАНГИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН Г.САМПИЛНОРОВЫН НЭГ ӨДӨР
2026-04-24 08:04:28
Чөлөөт бөхийн “U15”, “U20” улсын аварга хоёр дахь өдөр эхэллээ
2026-04-24 08:02:49
Г.Монголжин "САНЬЯА-2026" элсний наадмаас хүрэл медаль хүртэв
2026-04-24 07:10:00
СУРРОН, СОГТУУЧУУДААР ДҮҮРЭН УЛААНБААТАРЫН ШӨНӨ
2026-04-24 07:00:00
132, 134 ДҮГЭЭР УСНЫ ХУДГААС ТЭМДЭГЛЭСЭН МИНЬ
2026-04-24 07:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-04-24 07:00:00
2026-04-24 07:00:00
ДЭЛБЭРЭЛТИЙН ДАРААХ ХАШХИРААН
2026-04-24 07:00:00
Х.НЯМБААТАР: Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
2026-04-23 11:44:27
ХОРИОД ЖИЛ НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАСАН А.БАЙГАЛЬМАНДАХ
2026-04-23 08:44:12
У.Нямхүү “Нүүдлийн мал аж ахуйн отор нүүдэл” симпозиумд илтгэл тавилаа
2026-04-23 08:31:32
"САНЬЯА-2026" элсний наадмын нээлт боллоо
2026-04-23 08:10:38
ИРГЭД ҮНИЙН ӨСӨЛТӨД “ӨРЦЛҮҮЛЖ”, ХҮНСНИЙ ЗАХУУД ХҮНГҮЙДЭЖ БАЙНА
2026-04-23 07:52:56
УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ЭРТ БОСДОГ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ
2026-04-23 07:08:37
Г.МЯГМАРРАГЧАА: ХАЛИУН БУГА АГНАСАН ЭТГЭЭДИЙГ СҮҮЛИЙНХЭЭ МАХЫГ БОГЦОНДОО ХИЙЖ БАЙХАД НЬ ОЧТОЛ ХУТГА БАРИАД, УЛАНГАСАН ДАЙРЧ БАЙЛАА
2026-04-23 07:00:00
ҮРТЭЙ, ҮНДЭСТЭЙ БОЛГОНЫГ ХАМГААЛАГЧДЫН ХАВАР
2026-04-23 07:00:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-04-23 07:00:00
2026-04-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |