УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нүүрсний хулгай болон оффтейк гэрээний асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрээр "Одоогоор Үндэсний эвслийн дөрвөн гишүүн нээлттэй сонсгол явуулахыг дэмжиж гарын үсэг зураад байгаа. Сонсголоор хэд хэдэн асуудлуудыг гаргах ёстой. Ганцмод, Гашуунсухайт боомт болон Тавантолгойн төмөр замыг барих болсон үндсэн шалтгаан, гүйцэтгэгчээр яагаад заавал "Бодь" компанийг сонгон шалгаруулсан, "Бодь" компаниар гүйцэтгүүлэхийг хэн сонгон шалгаруулсан, нүүрсээ "Бодь" компанид хэдээр бодож олгосон, цаашаа хэдэн төгрөгөөр гаргасан, яагаад энэ гэрээг нууцлах болсон гэсэн таван асуудлын хүрээнд асуудлыг ил тод болгох ёстой.
Оффтeйк гэрээтэй холбоотой асуудлуудыг бүгдийг нь ил болгох ёстой. Хуулийн хугацаагаар түр хороо зургаан сарын хугацаанд ажиллах бөгөөд энэ хугацаанд асуудлыг нэг тийш нь болгож, нийгэмд үүссэн эргэлзээг тайлах ёстой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойн төмөр замаас "Бодь интернэшнл" компанийн дансаар дамжин 110 сая ам.доллар улстөрчдөд тараагдсан гэх мэдээлэл гарсан. Үүнээс нэг сая ам.долларыг нь нэр бүхий УИХ-ын гишүүн авсан гэж зарласан. Үлдсэн 109 сая ам.долларыг хэн, хаашаа зөөж тараасан бэ гэдгийг нотлох ёстой.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хүн алаад шатаасан гэх ноцтой мэдээлэл хийсэн. Энэ сүр дуулиантай мэдэгдлүүдээ албан тушаалтнууд баримтаар нотлох үүрэгтэй. Худал мэдээлэл тараах, гүтгэхтэй холбоотой хуулийн заалт Үндсэн хуулийн цэц дээр түдгэлзсэн байгааг далимдуулан нийгэмд баталгаагүй мэдээлэл цацаж, ёс зүйн зөрчил гаргаж болохгүй.
| УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: "Бодь"-ийн оффтeйк гэрээг шалгаж олон нийтэд мэдээлэх шаардлагатай |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |