Гэр хорооллын гудамжнаас сурвалжиллаа.
Үүр хаяарч байхад Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, Цайзаас дээш өгслөө. Эхний автобустай уралдаад энд амьдрал эхэлж байна. Гудамж болгоноос нь яарсан, сандарсан хүмүүс гүйлдэнэ. Хашааны булан тохой, завсраар шалбааг зайрмагтаж, хүйтэн хоножээ. Өдөр нь хог, удаадас холилдож урсдаг нь илт. Төд удалгүй нар тэр дээр гарч, 07:00 цаг болоход ганц, хоёроороо гүйлдэж байсан хүний хөдөлгөөн эрс нэмэгдэж, хүүхдүүдээ дагуулаад явах аж. Заримыг нь үүрч, түүрээд, үлдсэн хэдийг нь хөтлөөд, “Алив хурдлаач ээ, хурдан гүйгээрэй, хоцорлоо шүү” гэх яриа энэ гудамжинд бишгүй дээ л сонсогдоно. Үүнтэй зэрэгцээд “Ноолуур авна, арьс шир авна, самар авна, сум байна” гэсэн хэсэг эмэгтэй Цайзын буланд зогсож байдаг юм байна. Тэд хүмүүсийн хөдөлгөөнтэй давхцаад гудамжиндаа гараад ирлээ. Тэдний араар байх барилгын материалын агуулахын контейнерт ачаа бууж байгаа бололтой тас, няс л гээд байна. Хэдэн залуу “Шидлээ шүү, наадхаа холдуулаач ээ, машины хаалгаа хаа” гээд чанга чанга ярих юм. Тун удалгүй урд талын модны захын хашаа онгойж, хөрөөн дуу сонсогдож эхэллээ. Дээш өгсөөд, Алтан-Өлгийн оршуулгын газрын хажуугаар өнгөрлөө. Хоёр, гурван хүн шарилын дундуур алхаж яваа харагдана. Үе үе тонголзож, чулуун хөшөөний бичгийн унших юм. Харуул нь бололтой байсхийгээд л хаалгаараа хашхираад байна. “Наанаа сүү өргөж болохгүй. Гал гаргаж болохгүй” гэх үгсээ хэд ч давтав. Цайзын өглөө ингэж эхэлдэг юм байна.
.jpg)
Өмхий үнэртүүлсэн угаадас айлуудын хашаанаас урсаж, хөлдөөд хоножээ. Модон хашааны ёроол сааралтаж, айлуудын асгасан угаадас хайлсан цастай нийлэн гудамжинд урсаж, машин битгий хэл явган хүн ч явахад бэрх болж. Өвөл зам дээр асгасан үнсний үлдэгдэл, шар усны үерийн ус, муу усны нүх рүү биш, хашааныхаа булан руу цацсан төмпөн, төмпөн угаадас нийлэхээрээ ямар байх нь тодорхой биз. Араас нь айлуудын бохир гэсэж, ялгадас, шээсний үнэр хаа сайгүй үнэртэнэ. Булан эргээд л нойлын цаас, ундаа, архины сав, ариун цэврийн хэрэглэл, түлшний шуудай гээд хөглөрөхгүй хог гэж алга.
Гудамжинд яваа иргэн Б.Батваараас амьдарч байгаа орчин нөхцлийнх нь талаар асуухад “Одоо явахад арай л дээрдээд байна. Цас дөнгөж ханзарч байхад энэ хэсэг бүүр аймар байсан. Үнэр танар, шалбааг нь явуулахгүй шүү дээ. Айлууд өвөлжин угаадас, бохир усаа хашааныхаа булан руу асгадаг. Өнөөх нь уул овоо шиг овойж хөлдөөд, хавар болохоор хайлах нь тодорхой биз дээ. Угаалгын нунтагтай, бохир ус андашгүй. Хашааны мод нь сааралтаад л ирдэг юм. Заримдаа угаадас асгасан айлын хүнийг гараад ирэхээр нь “Угаадсаа гудамж руу битгий асгаад бай” гэхээр “Хашааны цас хайлж байна” гээд тачигнаа. Гэтэл өнөөх хайлсан цас нь хөөсөрч, сааралтаад угаалгын нутаг эсвэл удаж, өмхийрсөн эхүүн үнэр үнэртдэг” гэлээ.
(1)(1).jpg)
Энэ гудамжны ард хэсэгт хүүхдийн тоглоомын талбай байдаг юм байна. Ганц саравчтай, сагсны шийдтэй. Хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөдөг гэхээс илүүтэй томчуудын сархад хүртдэг газар гэлтэй. Үүнийг нь илтгэхээр орон гэргүй хүмүүс сууж харагдана лээ. Талбайн арын айлын хашаанаас урссан угаадас хүүхдийн гулгуурын хажуу хүртэл урсана. Ингэж урсаад удсан гэдэг нь бусад хэсгээсээ илүү хонхойж, зам татсанаас нь илхэн харагдана. Тус хорооны дундуур шар усны үерээс сэргийлэх үеийн далан бий. Гэхдээ биднийг очиход үеийн далан бус хог, шавхайндаа дарагдсан жалга угтсан юм. Өнжмөл өвс нь цас, усны урсгалын дагуу налж, эргэн тойронд нь иргэдийнх нь хаясан хогоор дүүрчээ. Хажуухан талд нь худаг байх бөгөөд таван литрийн саваар усаа авсан эр өнөөх жалга уруудан, шавхай, хог туучин одлоо. Хайлсан цас, угаадас урссан энэ зам дагуу хоёр талынх нь айлуудын хашааны хаалга байрлана. Гэртээ тэд ялгадас, угаадас, хогтой замаар туучсан гуталтай ордог гэсэн үг. Жалга дагуу байрлах айлууд шөнөдөө хашаагаа давуулж ууттай хогоо шидэж, угаадсаа асгадаг гэнэ.
.jpg)
Хөрсний бохирдол утгаа алдсан. Уулга алдахаас өөрийг үнэндээ бид чадахгүй байна. Гэр хорооллынх нь гудамж угаадас, ялгадастай холилдон урсаж байхад зэргэлдээх гудамжинд нь ундны цэвэр усны гүний гудаг байж байна.
Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас тодруулахад, “Хөрс нь хүн амын эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Ерөнхийдөө хөрс хатуу, шингэн хаягдлаар бохирдож байна. Түүнчлэн нийслэлийн нийт хүн амын 60 хувь нь буюу 185,000 өрх гэр хороололд амьдардаг. Энэ өрхүүд ихэвчлэн нүхэн жорлон ашиглаж байна. Нүхэн жорлонгийн бохирдол ойр хавийн газрыг маш ихээр бохирдуулдаг. Тиймээс ч нүхэн жорлон болон ил задгай асгаж буй угаадас шингэн нь хөрсний бохирдлын гол эх үүсвэр болж байна. Үүнээс болж Нүдний халдварт өвчин хамгийн их тохиолдож байгаа. Түүнчлэн цусан суулга, халдварт шар гэх мэтчилэн бичил биетний гаралтай халдвар нэмэгддэг” гэв.
(1).jpg)
Иргэд санаатайгаар гудамж, нийтийн талбайд хог хаясан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодрууллаа. Тус төвийн мэргэжилтэн “Жилийн дөрвөн улиралд гудамжинд хог хаясан, угаадас асгасан, нийтийн талбайд ил бие зассан гэх дуудлага олон ирдэг. Гэр хорооллын гудамжнаас гадна автобусны буудал дээр шүлс, нус, цэрээ хаясан талаарх дуудлага ирнэ. Бид тэдгээр иргэдэд Зөрчлийн хуулийн 5.1.1-д заасны дагуу торгох арга хэмжээ авдаг” гэв. Энэхүү хуулийн заалтад “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг аж.
| ХОГОНДОО ДАРАГДАЖ, ХАЛДВАРТ ӨВЧНИЙ АЮУЛД НЭРВЭГДСЭН ГЭР ХОРООЛОЛ |
|
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |