• Өнөөдөр 2026-04-23

“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД

         УИХ-ын өнгөрсөн сонгуулиар MCS групп төр дэх төлөөллийн бүрэлдэхүүнээ бүтцээр нь шинэчилж, цус сэлбэсэн. Шинэ бүрэлдэхүүнд багтаж, шүглийн дуугаар “талбай”-д гарч ирсэн нэг төлөөлөл нь УИХ-ын гишүүн Л.Соронзонболд. Гэхдээ УИХ-ын гишүүн Л.Соронзонболд ганцхан MCS-ийг төлөөлөөгүй. “Нүүрсний хулгай”-н хэргээр ял авсан Т.Аюурсайхан түүний тун дотнын найз байсан. Дээр нь тойргоо ч, сонгогчдоо ч Л.Соронзонболдод “бэлэглээд” улс төрийн тайзнаас буусан Х.Болорчулуун түүний худ. Товчхондоо, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд түмэнд шинэ боловч, төрд “хуучин” хүн аж. 

БАЙРНЫ НАЙЗУУД ОРДНЫ ТҮШЭЭД БОЛСОН ТҮҮХ

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд Дорнод аймгийн уугуул, 1993 онд Чойбалсан хотын I сургуулийг УИХ-ын гишүүн, “Шарк” Д.Энхтүвшинтэй нэг ангид хамт төгссөн, 10 жилийн найзууд. Зүгээр ч нэг ангийн найзууд төдий биш, нэг байрны, нэг давхрын хоёр. 8, 9, 10 дугаар ангидаа Улсын математикийн олимпиадад Дорнод аймгийг төлөөлөн Л.Соронзонболд, Д.Энхтүвшин хоёр Улаанбаатарт ирж оролцдог байлаа. Дараа нь, 1993 онд МУИС-д хамтдаа элсэж, нэг нь банкны эдийн засагч, нөгөө нь санхүүгийн менежментийн ангид суралцаж, мөн л хамт төгссөн. Тэгээд ч зогсохгүй тэр хугацаандаа байр түрээслэн хамт амьдардаг байлаа. Хожим, нэг нь МCS-ийн дэд ерөнхийлөгч, нөгөө нь МСS-ийн харьяа М банкны гүйцэтгэх захирал болж, дахиад л нэг “тогоо”-ноос хооллодог болсон түүхтэй.  Өдгөө тэд МCS-ийн төлөөлөл болж, төрд түшээ болоод буй. 
 
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Банкны эдийн засагчийн ангийг Сангийн сайд Б.Жавхлан, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Эдийн засгийн хөгжлийн сайд Лу.Гантөмөрийн эхнэр А.Туул, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн төрсөн эгч Д.Амарзаяа нартай хамт төгссөн, нэг ангийн найзууд. Ангийн дарга нь Л.Соронзонболд байсан. Л.Соронзонболд их сургуулиа төгссөнөөсөө хойш найз Ч.Ганхуягийнхаа Хас банкийг байгуулалцаж, газрын захирал, тэргүүн дэд захирлаар нь ажиллаж байгаад 2011 онд Худалдаа хөгжлийн банканд ирсэн. Ингээд 2011-2016 онд Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээгийн орлогчоор ажилласан. Б.Мэдрээ тухайн үед хоёр орлогчтой байсны нэг нь Л.Соронзонболд, нөгөө нь О.Орхон юм. Ингээд Л.Соронзонболд 2018 онд MCS-т ирж, М банкийг удирдаж эхэлсэн. Түүнийг дуудаж дэргэдээ авчирсан хүн нь багын, байрны, ангийн, их сургуулийн найз, тухайн үеийн MCS-ийн Дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин. Өөрөөр хэлбэл, УИХ-д MCS-ийг төлөөлөхөөр орж ирцгээлээ. Ер нь MCS-ийн Ж.Оджаргал, Ж.Од хоёр ийм нөхөрлөлд итгэдэг, тиймдээ ч төлөөллөөрөө сонгодог гэхэд хилсдэхгүй. MCS-ийг 20-оод жил төрд төлөөлсөн Ц.Мөнх-Оргил гэхэд Ж.Одтой 10 жил хамт сурч төгссөн, цэрэгт нэг салаанд алба хаасан, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг хамт сурч төгссөн найзууд. Яг л Л.Соронзонболд, Д.Энхтүвшин хоёр шиг. 

Т.АЮУРСАЙХАНЫ НАЙЗ БАС ГЭРЧ

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд зүгээр ч нэг банк дамжсан намтартай, багын найзынхаа татаасаар MCS группийн төлөөлөл болж, төрд орж ирсэн нэгэн биш. Өөрөөр бол, түмэнд шинэ хүн мэт харагдах боловч төрд эчнээ танил нэгэн. Тэр байтугай, хоёр жил гаруй нийгмийн халуун сэдэв байсан “нүүрсний хулгай”-н хэрэгт ч оролцсон байж болзошгүй бараан сүүдэр түүнд бий. Тодруулбал, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 холбогдогчтой “нүүрсний хулгай”-н хэргийн шүүх хурлуудад Л.Соронзонболд гэрчээр дуудагдсан байдаг. Банканд л ажиллаж байсан “цэвэрхэн” намтартай Л.Соронзонболд яагаад алдарт “нүүрсний хэрэг”-т гэрчээр дуудагдсан бэ. Учир нь, Т.Аюурсайхан, Л.Соронзонболд хоёр Дорнодын уугуул, эртний найзууд. 1993 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Банкны эдийн засагчийн ангид хамт элсэж, хоёр жил хамт суралцаад, 1995 онд Т.Аюурсайхан нь сургуулиа хаяж, Турк руу явж байв. Хожим нь, 2013 оноос Т.Аюурсайхан, Л.Соронзонболд хоёр, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Н.Батсүмбэрэл нартай нийлж, МАН-ын дэргэдэх “Шинэчлэл хөгжлийн хороо” гэгчийг байгуулан, төв талбай хавиар элдэв жагсаал, цуглаан, хөдөлгөөн зохион байгуулж, 2016 он хүртэл бужигнуулсан. Хамгийн сүүлд, тэд 2016 оны сонгуулийн өмнөхөн Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд майхан барьж, Төрийн ордныг гороолон жагсаж, АН-ын эсрэг акцалж байв. Шагналд нь, 2016 ондоо Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тэргүүн дэд захирал болж, Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болсон. Т.Аюурсайханыг УИХ-ын гишүүн болоход арын албыг нь хариуцаж, менежерээр нь ажилласан хүн нь Л.Соронзонболд. Ингэж байтал, 2018 онд Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал болж, улмаар Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр “Эрдэнэс тавантолгой” ХК-д “хаанчилж” эхэлснээр бидний мэдэх “нүүрсний хулгай”-н түүх эхэлсэн байдаг. Тэгэхээр Л.Соронзонболд “нүүрсний хулгай”-н хэргээс яагаад ч хол хүн биш болж таарч байгаа юм. 

Х.БОЛОРЧУЛУУНЫ ХУД БАС ХАМТРАГЧ

    2024 оны тавдугаар сард УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Ээж маань намайг дахиад битгий нэр дэвш, одоо болно гэсэн. Тиймээс би нэр дэвшихгүй” гэж мэдэгдэл хийж, нэрээ татсан. Ингээд УИХ-ын  VI тойрогт МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, Ц.Идэрбат, М.Ганхүлэг, П.Анужин, М.Бадамсүрэн, У.Отгонбаяр, Л.Соронзонболд нарын долоон хүн нэр дэвшсэн. Магадлалаар нь тооцвол, Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувьд өөрөө, бас Ц.Идэрбат, М.Ганхүлэг гэх хоёр дүүгээ аваад нэр дэвших нь тодорхой байсан. М.Бадамсүрэн Дорнод аймагт есөн жил засагласан учраас танигдсан, төвөггүй сонгогдох нь тодорхой гэж тооцоолсон. У.Отгонбаяр Ерөнхийлөгчийн төрсөн дүү учраас нэр дэвшүүлэхээс өөр сонголт байгаагүй. П.Анужингийн төрсөн аав Р.Буд нь Сүхбаатар аймгаас УИХ-ын гишүүнээр хоёр удаа тасархай сонгогдож байсан учраас түүнд ч найдлага байгаа гэж тооцсон. Харин Л.Соронзонболдын хувьд таамагт байгаагүй, түмэнд танигдаагүй цоо шинэ хүн байлаа. Тэдэн дундаа Л.Соронзонболд Х.Болорчулууны орон зайг өвлөж, Х.Болорчулууныг дэмжигчдийн саналыг авч чадсан.
 
     Өөрөөр хэлбэл, Х.Болорчулуун нэрээ зориуд татаж, өөрийнхөө тойргийг сонгогчидтойгоо Л.Соронзонболдод “бэлэглэсэн” байх сэжүүр бий. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Соронзонболдын төрсөн ах Л.Болд нь УИХ-ын гишүүн асан Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болорчимэгийн нөхөр. Өөрөөр бол, Л.Соронзонболд Х.Болорчулуун хоёр худ гэсэн үг. Лавшруулбал, тэд зүгээр ч нэг худ биш. Ганц жишээ дурдахад, 2017 оны аравдугаар сард Х.Болорчулууны Төрийн ордны ганц найз, хамтран тэмцэгч Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайдаар томилогдсон. Сарын дараа буюу 2017 оны арваннэгдүгээр сард Л.Соронзонболдын төрсөн ах, Х.Болорчулууны хүргэн Л.Болд “Саруул өргөө констракшн” ХХК-ийг байгуулсан. Улмаар энэ компани нь эрчим хүчний салбарын тендерүүдийг баруун, солгойгүй түүж эхэлсэн баримт байна. Цаашлаад, өнгөрсөн хугацаанд Х.Болорчулуун, Л.Соронзонболд хоёр “Дорнын хүчтэн” бөхийн дэвжээг хамтран удирдаж, Х.Болорчулууны санаачилсан бүхий л арга хэмжээнд Л.Соронзонболд ивээн тэтгэгчээр, дэмжигчээр оролцож ирсэн түүхтэй. Нэгтгэж харвал, Х.Болорчулуун Дорнод аймгаас гурван удаа сонгогдсон, гэсэн ч ЖДҮХС, ТЭДС-ийн зээлүүд, үхэр ээмэгжүүлэх мэтийн явуургүй санаачлагуудаас нь үүдэж олны дунд карьер нь навс унасан. Тиймдээ ч MCS групп хэмээх том артай худ Л.Соронзонболддоо 

“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188