Дэлхийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдийг гардуулах арга хэмжээг зохион байгуулжээ.
Эрүүл мэндийн яам нь Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг 2020 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж байна. Тус төслийн санхүүжилтээр УГТЭ-т 2.9 cая ам.долларын (найман тэрбум 380 сая төгрөгний) төсөвт өртөгтэйгээр, Уушги орлуулах ЭКМО, 30 гаруй нэр төрлийн Яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасгийн тоног төхөөрөмжийн иж бүрдэл, Оношлогооны дурангийн иж бүрдэл, зөөврийн рентген аппарат зэрэг тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Уг үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны удирдлагууд, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөллүүд, Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага, хамт олны төлөөллүүд оролцлоо. Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт мөн Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төсөл 2020 оноос хэрэгжээд байгаа бөгөөд Дүрс архивлах дамжуулах системийг суурилуулан амжилттай хэрэгжүүлж буй билээ.

Мөн уг төслийн хүрээнд Вакцин Биобэлдмэлийн үндэсний төв агуулах, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Өвөрхангай болон Өмнөговь бүсийн эмчилгээ оношлогооны төвд хүчилтөрөгчийн бичил үйлдвэр тохижуулж, 21 аймаг есөн дүүрэгт 205 амьсгалын аппарат, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II эмнэлгүүдэд эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмж, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Япон Монголын эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, мэргэжилтнүүдийг сургасан.
Цар тахалтай тэмцэж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийн аюулгүй ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор мөн 2.6 сая ам долларын хувийн хамгаалах хэрэгсэл, N95 маск, Нүүрний хамгаалалт, нүдний шил, комбинезон, үзлэгийн бээлий зэргийг шаардлагатай эмнэлэгүүдэд хувиарлаад байна.
| ДЭМБ-аас 2.9 cая ам.долларын тоног төхөөрөмжийг ЭМЯ-нд өгчээ |
|
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |