-Сар шинэдээ сайхан шинэлсэн үү. Таны гэрийнхэндээ баяр мэнд хүргэж гэрийнхээ дээгүүр нисэж байгаа дүрс бичлэг цахим хуудаснаа эерэг хандалт авсан шүү дээ. Тус мэндчилгээний талаар ярихгүй юү?
-Сар шинэ сайхан боллоо, би уг спортоор хичээллээд найман жил болжээ. Одоо уулын шүхрийн спортын багш, дасгалжуулагчаар ажиллаж байна. Би Сэлэнгэ нутгийн хүүхэд. Ээж ах нар минь нутагтаа ажиллаж, амьдарч байгаа. Жил болгон сар шинээр ээждээ очиж үнсүүлдэг. Энэ жил дүрс бичлэг дээр гарч байгаа нислэгийн хөдөлгүүрийг авсан юм. Тэгээд гэрийнхэндээ сонин болгож, мэндчилгээ хүргэж нислэг хийсэн дээ.
-Зориулалтын бус газар ниссэн учраас гэрлийн шон, цахилгааны утас саад болсон уу. Гэрийнхэн нь мэндчилгээг нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Аюулгүй байдлыг харж, тооцоолж шүхрээр ниссэн. Энэ спортоор хичээллэдэг хүн бүрийн хамгийн эхний алхам нь өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах байдаг. Өмнө нь нисэж басан учраас их зүйл бэлдээгүй ээ. Харин гэр бүлийнхэндээ зориулж анх удаа нислэг хийлээ. Гэрийнхнээс гадна ирсэн зочид, намайг харсан хүмүүст их сонирхолтой санагдаж, огшсон гэсэн. Тэр дундаа хүүхдүүдэд их таалагдсан байсан.
(5).jpg)
-Шүрхийн спортын юу нь таны сонирхлыг татсан юм бэ?
-Би шүрхийн спортоор сонирхож хичээллээд найман жил, хоббигоо ажил болгоод дөрвөн жил болж байна. Угтаа би чинь эрх зүйч мэргэжилтэй хүн. Аав минь шүхэрчин хүн байсан нь нөлөөлсөн дөө. Ер нь хүн бүрд нисэх мөрөөдөл байдаг байх. Цэнхэр тэнгэрт нисэхийг мөрөөддөг хүүхэд бүрийн бодол, мөрөөдөл надад ч бас байлаа. Мөрөөдөлөө л биелүүлсэн хэрэг юм уу даа.
-Анхны нислэгээ санадаг уу. Тухайн үед ямар мэдрэмж авч байсан бэ?
-Хүн бүр надаас анх нисэхдээ ямар мэдрэмж авч байсан талаар асуудаг. Би төдийлөн сайн санадаггүй юм. Гэхдээ анх нисэхдээ ч айж байгаагүй, дурлаж, хүсэж нисэж байлаа. Хэдий би санахгүй байгаа шавь нартаа, анх нислэг хийх гэж байгаа хүн бүрд анхны мэдрэмжээ дахин авч чадахгүй учраас бүү мартаарай гэж захидаг.
- Шүхэртэй ниссэн хамгийн өндөр цэг нь хэдэн метр байсан бэ?
-Миний хамгийн өндөр цэг газраас дээшээ 2000 метр байсан даа.
-Нисэж байхдаа юуны талаар боддог вэ. Бүхнийг дээрээс харах үед ямар мэдрэмж төрдөг вэ?
-Нисэж байхдаа өөрөөрөө бахархах мэдрэмжийг л их авсан даа. Одоо бол ажил болгон хийж байгаа учраас анх нисэж байгаа хүн шиг хөөрч, догдолсон мэдрэмжээ тайлбарлаж чадахгүй байх.
(4).jpg)
-Шүхэрээр нисэхийн тулд мэргэжлийн үнэмлэх, сургалт шаарддаг уу. Юун дээр хамгийн их анхаарах шаардлагатай вэ?
-Тодорхой хэмжээний өндөрт нисэж байгаа учраас аюулгүй нисэх заавар сургалтад заавал суудаг. Сургалтаар заасан зааврыг ягштал мөрдөх хэрэгтэй. Сургалт нь тухайн нисгэгчийн аюулгүй байдлыг хангаж заавар гаргаж байгаа шүү дээ. Манай төрөлд шүхрийн эвхэх бол харьцангуй гайгүй байдаг.
-Нисгэгчээс шаарддаг зүйл нь юу юу байдаг вэ. Шүхрээр тодорхой өндөр дээрээс нисэж байгаа учраас биеийн жингээ барих шаардлага байдаг уу?
-Эрүүл мэндийн байдал хамгийн чухал. Мөн 14-өөс дээш насныхан нисэх заалттай байгаа. Жин их байх нь таатай зүйл биш хэдий ч нисгэгч өөрийн биеийн жинд тохирсон шүхрийг сонгох боломжтой.
-Шүхэртэй нисэхэд тохиромжтой улирал цаг агаарын байдал нь хэзээ вэ. Монгол Улсад энэ төрлийн спортын хөгжил хэр байгаа вэ. Цаашид хөгжих боломж байдаг уу?
-Мэргэжлийн нисгэгчийн зүгээс манай улсын хувьд өвлийн улирал нислэг хийхэд хамгийн тохиромжтой байдаг. 2023 он уулын шүхрийн нислэгийн хувьд хөгжлийн шинэ түвшинд хүрэх жил болж байна. Энэ жил хөдөлгүүртэй нислэг, татлагатай нислэг гэх мэт шинэ нислэгийн төрлүүдийн нэвтрүүлэн ажиллаж байна.
-Уулын шүхрийн нислэгээр хүнтэй хамт нисэх үйлчилгээ байдаг юм билээ. Тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа юу?
-Хүн авч нисэж байгаа учраас тухайн хүнийг анхаарах, аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний ажил. Үйл ажиллагаа тогтмол явагдаж байгаа. Жирэмсэн болон тулгуур эрхтний бэртэлтэй бол нислэг хийх хориотой байдаг.
-Уулын шүхрийн спортын клуб байдаг юм билээ. Клуб нь хэдэн хүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ. Бүгд сонирхлоороо нэгдсэн хүн байдаг уу?
-Одоо 80 орчим шавь нар бэлтгэн гаргаж байна. Клубт харьяалагдаж хүмүүс бүгд л нэг хүсэл зорилготой хүмүүс байдаг даа. Уг спортыг Монголын аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болгохоор шинэчлэл хийж байгаа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.

| Ч.МӨНГӨНЖИГҮҮР: Шүхэрчин ааваараа бахархаж өссөн болохоор шүхрийн спортод дуртай болсон |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |