Биднийг “Тойрог” дэлгүүрт очиход зөрөх зайгүй шахам олон хүн угтав. Тэдний ихэнх нь 18-26 насныхан. Өнөөдөр дэлгүүр дээр “тойрогдсон” хувцаснууд задарч байгаа гэнэ. Дэлгүүрийн ажилчид бараагаа цэмбийтэл индүүдээд, ангилжээ. Онцлох загварын болоод шинээр бүтсэн хувцаснуудаа бараануудынхаа голд, худалдан авагчдын нүдэнд шууд өртөхөөр өлгөжээ. Тухайн өдөр зааланд ажиллаж буй худалдааны зөвлөх онцлох загвараа сонгодог гэнэ. Дэлгүүрийн худалдагчид нь эелдэг, харилцааны соёлтой, нүүр дүүрэн инээмсэглэж, бараагаа тайлбарлана. Хуучин хувцасны дэлгүүрийг “Нарантуул” зах болон худалдааны төвүүдэд харж байснаас ийм тохилог, элдэв үнэргүй, загварлаг хувцас дүүрнээр харж байгаагүй надад туйлын сонирхолтой байлаа. Тийн сонирхол татаж буй зүйлсийн нэг нь жаазлан өлгөсөн цэнхэр өнгийн хөхний даруулга байв. Үүний утга учрыг асуухад Үүсгэн байгуулагчийн ээж дэлгүүрээ анх нээхэд нь өгсөн. Тэгээд дурсгал болгож, ийн хадгалдаг” гэлээ.
Дэлгүүрийн барааг сонирхон зогсох зуур 20 орчим насны хоёр залуу “Воо, хэмээн гадуур хэдэн өдөр хайгаад олоогүй, хилэн өмд, цамц энд зөндөө байна. Шууд наашаа ирдэг байж” гэж хоорондоо ярьж байлаа. Тэднээс “Тойрог” дэлгүүрийг яагаад сонгон үйлчлүүлдэг талаар нь асуухад “Хэт их хувцастай байх нь хувийн санхүүд алдагдалтайгаас гадна байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөөтэй аж. Тухайлбал, нэг футболк хийхэд дунджаар 2700 литр, жийнсэн өмд 10 мянган литр, оймс 600 литр ус зарцуулдаг гэдэг. Дэлхийн дулаарлын эсрэг давалгаанд нэгдэж, хэт их хувцас худалдан авахаас зайлсхийх өөр нэг арга бол хуучин хувцас худалдаж авах юм. Мөн өөрийнхөө хуучин хувцсыг бусдад зарах арга байж болно. Тиймээс бид өөрийн хүссэн загварын хувцсаа худалдан аваад зогсохгүй байгаль дэлхийгээ бага ч болов хайрлаж байгаа хэлбэр учраас энэ дэлгүүрийг сонгон үйлчлүүлэх дуртай” гэв.
.jpg)
Эл дэлгүүрийн үүсгэн байгуулагч Агнууш баримтат гэрэл зурагчин мэргэжилтэй. ОХУ-д суралцаж байгаад цар тахлын улмаас эх орондоо ирж, 21 хоногийн тусгаарлалтад байх үедээ дэлгүүрээ нээх, санаагаа олжээ. Тэрбээр “Манайхыг яг дэлгүүр гэж хэлж болохгүй. Харин соёл, хайр түгээж байгаа хамт олон гэж хэлж болно. Учир нь, байгальд ээлтэй шинэ бүтээгдэхүүнүүд, хуучин бүтээгдэхүүнүүдийг дахин эргэлтэд оруулахад хувь нэмрээ оруулахыг хичээж байна. Хуучин хувцас гэхээр гадаадаас импортолж оруулж ирдэг комиссын таагүй үнэртэй хувцаснууд байдаг гэсэн ойлголт нийтийн дунд байдаг. Манайх байгуулагдсанаар хүмүүс хуучин хувцасны тухай эерэг ойлголттой болж, зөв хандлагаар хүлээж авч, хэрэглээ талаас нь харж байгаа нь таатай байгаа. Зөвхөн монголчуудаасаа хуучин хувцас татан төвлөрүүлээд, эргүүлээд монголчуудад нь хүргэх эко системийг бүтээх зорилготой” гэж байлаа.
“Тойрог” дэлгүүрт хүмүүс хуучин хувцсаа килограммаар нь үнэлж, зардаг. Улиралд нэг удаа “Хувцас худалдан авах сар” гэх арга хэмжээ зохион байгуулж, нэгдсэн байдлаар хувцас худалдан авдаг. Ингэхдээ нэг кг хувцсыг 5000 төгрөгөөр авдаг байна. Харин тэд дизайнеруудтай хамтран худалдаж авсан хувцаснуудынхаа загварыг өөрчилж, дахин шинэчилж, цор ганц “Upcycled second hand” загвар гарган, үйлчлүүлэгчдэд худалддаг юм байна. Иргэд өөрсдөдөө хэрэггүй болсон хувцсаа зарахаас гадна гар урлалын бүтээгдэхүүнээ ч авчирч тохирсон үнээр нь борлуулдаг гэнэ. Эндээс бид барааны үнэ ямар байдгийг сонирхлоо.
Тус дэлгүүрт нимгэн хувцас хамгийн дээд үнэ нь 20 мянган төгрөг, пальто, цув, куртик зэрэг гадуур хувцас 30-40 мянган төгрөгийн үнэтэй байв. Үнийн тухайд Агнууш “Тойрог иргэдийн хэрэглээг хангах бус, хэрэгцээг нөхөх зорилготой” гэж байлаа. Тэд хувцсаа хүлээн авахдаа тодорхой стандартын дагуу чанар шалгагчаар шалгуулж, хүлээж авдаг байна. Ингэхдээ хувцсаа өгч буй хүмүүст хувцсаа бүрэн угаасан байх, урагдал, гэмтэл ямар нэгэн асуудалгүй байх зэрэг тодорхой шаардлага тавьдаг аж.
“Тойрог” дэлгүүр байгуулагдаад гурван жил болж байгаа бөгөөд өдөр ирэх тусам цар хүрээгээ тэлсээр байна. Хуучин хувцасны соёлыг түгээн дэлгэрүүлэх, “Хуучин хувцас өмсөх муу” гэсэн мухар сүсгийг арилгах, байгальд ээлтэй байхад иргэдийг уриалах нь энэ дэлгүүрийн гол зорилго гэсэн.
 (58).jpg)
| ХУУЧИН ХУВЦСЫГ ШИНЭ БОЛГОДОГ ДЭЛГҮҮР |
|
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМ ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРЫН ТЭРГҮҮН ШАГНАЛ "МЭРГЭН НОМ ЦОМ"-ЫН ЭЗЭН БОЛЛОО
2026-09-19 12:00:01
Дэлхийн аваргыг төрүүлэн гаргасан У.Ханд С.Түмэндэмбэрэл багш нар талархлаа илэрхийлэв
2026-09-19 11:06:06
Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо
2026-09-19 09:57:12
Монгол, Сингапурын нүүрстөрөгчийн зах зээлийн талаар санал солилцов
2026-09-19 08:06:08
Өсвөрийн боксчид “Монгол туургатан” олон улсын наадмыг зорив
2026-09-19 07:58:51
Иогчдын холбооныхон Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзав
2026-09-19 07:41:18
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-09-19 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-19 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-19 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |