Сурагчдын өвлийн амралт арванхоёрдугаар сарын 19-нд эхэлсэн. Энэ удаагийн амралт бусад амралтаас удаан үргэлжилдгээрээ онцлог бөгөөд хүүхдүүд хөдөө явах, сургалтад сууж өөрийгөө хөгжүүлэх, ээж, аавдаа туслах зэргээр амралтаа өнгөрүүлдэг. Бид энэ удаа хүүхдүүд амралтаа хэрхэн өнгөрүүлж байгаа талаар сурвалжиллаа.
Мөсөн талбай дээр даарснаасаа болж улаа бутарсан хацартай, сормуус, хөмсөг нь цантаж, түүнийгээ цастай бээлийгээрээ арчих багачууд нэгнээсээ хөтлөн мөсөн тэшүүр дээр хөөцөлдөн гулгана. Хэдийн шаламгай гулгах хөгүүдийн цаана дөнгөж гулгаж сурч байгаа охин төмөр чиглүүлэгч барин нааш цааш алгуурхан гулгана. Гадаа хүйтэн байгаа ч талбай дээр багачууд амнаасаа уур савлуулан хөгжилтэйгөөр наадна. Бидний ирсэн 120 мянгатад байрлах мөсөн гулгуурын талбайн ажилтан Б.Мөнхтуяа “Манай үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын сүүлчээр эхэлсэн. Сургууль хичээллэж байх үед хичээлээ тараад найзуудаараа тоглох гэж их ирдэг. Харин хичээл амарснаас хойш цөөрсөн одоо бол оюутан, ахлах ангийн хүүхдүүд ирж гулгаж байгаа. Гэр бүлийнхэнтэйгээ ирж гулгах хүүхдүүд ч бий. Манайх нэг цагийн 5000 төгрөгийн ханштайгаар үйл ажиллагаа явуулж байгаа” гэв. Мөсөн талбай руу орохоор яарсан хүү тэшүүрээ өмсөж байгаатай таарлаа. Тэрбээр тавдугаар ангийн сурагч гэх бөгөөд “Би уг нь өвөл хөдөө явдаг юм. Гэхдээ энэ жил англи хэлний хичээл орж эхэлсэн учраас хичээлдээ анхаарал хандуулах ёстой болоод сургалтад явж байгаа. Хичээл дээрээ амралтын даалгавраа давхар хийж байгаа. Өнөөдөр амарч байгаа учраас тоглохоор ирж байна. Гадаа хүйтэн байсан ч тэшүүрээр гулгах гоё байдаг юм” гэж хэлэх зуураа тэшүүрээ шаламгай өмсөөд талбай руу хурдаллаа.
.jpg)
Сурагчид амралтаа өөрийгөө хөгжүүлэхэд ашиглан төрөл бүрийн сургалт, дугуйлан, өдөр өнжүүлэхэд явдаг хүүхэд цөөнгүй бий. Бид хэд хэдэн сургалтын төвөөр зочилж сурагчид хэрхэн амралтаа үр бүтээлтэй ашиглаж багаа талаар тодруулсан юм. Нарны хороололд байрлах сургалтын төвийн хаалганы гаднаас багш нарын зааварчилгаа, хүүхдүүдийн шуугилдах дуу сонсогдоно. “Zora kids club” сургалтын төв амралтаа зөв өнгөрүүлэхэд зориулан сурагчдын сонирхлын дагуу зураг теннис, бүжгийн дугуйлан хичээллүүлдэг. Биеэ чилтэл хичээл хийсэн сурагчид амралтаараа биеийнхээ чилээг гаргаж авьяас чадвараа хөгжүүлэх хэрэгтэй талаар тус сургалтын төвийн менежер Г.Зулцэцэг ярьж байлаа. Тэрбээр “Сурагчдын амралтын үеэр дугуйланд хичээллэх хүүхдүүдийн тоо уг нь нэмэгддэг. Гэхдээ энэ жил ханиад, өвчлөлөөс болоод сургалтад хамрагдах хүүхдийн тоо багссан. Манай дугуйланд орчин үеийн бүжиг, уран зураг, таеквондо, англи хэлний ангиуддаа дөрвөөс дээш насны хүүхдүүдийг хамруулдаг” гэв.
(1).jpg)
Ягаан, хөх, шар өнгийн даавуу унжуулсан өрөөнд 10-13 насны охид багшийнхаа зааварчилгааг даган агаарын иогийг төвөггүй хийж, агаарт бүжиглэж байлаа. “Angel Yoga Studio” сургалтын төв нь нэг удаагийн элсэлтээрээ долоон хүүхэд авдаг бөгөөд ээжүүдтэйгээ хамтдаа иог сурах, хичээллэх боломжтойгоороо давуу тал болдог гэнэ. Тус төвийн сурагч Ж.Ариунзаяа “Би наймдугаар ангид сурдаг. Агаарын иогоор хичээллээд нэг жил болох гэж байгаа. Анх иогоор хичээллэх нь өндөр болоход нэмэртэй талаар нь мэдээд ирж байсан. Дугуйландаа явснаар сунгалтаа сайжруулсан, анхаарал төвлөрөлт сайжирсан. Өвлийн амралтаа иогт явж, дүүгээ харж өнгөрүүлж байгаа. Зургадугаар ангид байхдаа өвлийн амралтаараа математикийн сургалтанд сууж байсан. Тэр үед мэдэхгүй хичээлээ заалгаж их үр дүнтэй суралцаж байсан юм. Харин энэ удаагийн амралт илүү таалагдаж байгаа” гэлээ.
.jpg)
Бидний дараагийн очсон “Эрдмийн далай” өдөр өнжүүлэх төв өнөөдөр амарч байгаа гэнэ. Хүүхэд байхгүй ангид сургалтын төвийн багш нар дараагийн хичээлийн материалаа бэлдээд завгүй сууна. “Сурагчдын амралтаар сургалтын элсэлт багасдаг. Хичээл амрахаас өмнө өдөр өнжүүлэхэд хамрагдаж байсан хүүхдүүд амралтын үеэр хөдөө явна, дүүгээ харна гэсэн шалтгаанаар түр чөлөө авдаг. Сурагчдын амралтын үеэр хөдөлгөөний дутагдлаас сэргийлсэн нэмэлт хичээлтэй ангиуддаа элсэлт авдаг. Хичээл орж байх үед сургууль дээрээ өдөржин хичээл хийгээд ядарсан хүүхдүүд үргэлжлүүлэн гэрийн даалгавраа сууж хийнэ. Энэ нь хүүхдийн өсөлт удаашрах нэг шалтгаан болдог. Тиймээс хичээл хийх гурван цаг болон амралтын гурван цагтайгаар ажиллаж байгаа” гэдгийг тус сургалтын төвийн багш С.Мөнхтогоо тайлбарласан юм. Мөн “Өдөр өнжүүлэх төв хүүхдүүдийн хувьд олон эрсдэлээс сэргийлэх газар байдаг. Өдөр өнжүүлэхэд өөрийн насанд тохирсон сургалтад сууж, шим тэжээлтэй хоол идсэнээр гэр бүл болон үл хайхрах хүчирхийллээс хамгаалагддаг. Хичээл амарсан үед хүүхдүүдийг гэрт нь цоожилж үлдээх тохиолдол гардаг шүүдээ. Хүүхэд өртөх ямар нэгэн эрсдэлээс хамгаалдаг” гэв.
Хичээл сургуулийн амралттай холбоотойгоор бага насны хүүхдийг гэрт нь үлдээх, дүүгээ харах үзэгдэл элбэг тохиолддог. Цэцэрлэгийн ирц багасаж, ах эгчээр нь бага насны хүүхэд харуулдаг талаар цэцэрлэгийн багш, ажилчид дурдаг билээ. Үүнтэй холбоотойгоор “Эрхэм сувд” цэцэрлэгийн багшаас тодруулсан юм. Тэрбээр “Сургуулийн амралт эхлэх үед сурагчдын ирц багасдаг. Эцэг эхчүүд “ах, эгч нь амарчихсан учраас хүүхдээ харуулна, чөлөө авъя гэдэг" гэсэн юм.
Хүүхэд бүрийн өвлийн амралт ийн өөр өөр өнгөрч байна. Сонирхол, чадвараа хөгжүүлэх сургалтад сууж баяр хөөртэй өнгөрүүлэх нэгэн байхад үл хайхрах хүчирхийлэлд өртөж, цоожтой хаалганы цаана үлдэх нэгэн ч байна.
| СУРВАЛЖИЛГА: Сурагчдын амралтын сонирхолтой өдрүүд |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |