• Өнөөдөр 2025-04-21

ТАНИЛЦ: Дорноговь, Өмнөговь аймаг руу зорчих иргэн, хуулийн этгээдийн бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

2021-05-31,   349

          Дорноговь, Өмнөговь аймаг руу зорчих уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэн, хуулийн этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлж, УОК-ын Шуурхай штабт хүсэлтээ гаргах юм. 
 
ҮҮНД: 
 
1. Байгууллагын зорчихыг хүссэн албан бичиг, өргөдөл, хүсэлтээ ирүүлэхдээ зорчих зорилгоо тодорхой дурьдах, холбоо барих хүний байнга ашиглах 24 цагаар нээлттэй байх утасны дугаар заавал бичих;
 
2. Зорчих тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /улсын дугаар, марк/;
 
3. Зорчих хүний овог, нэр /хүн бүрийн иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримтын хуулбар/;
 
4. Вакцины II тунд хамрагдаад 14-өөс дээш хоносныг нотлох баримт,
 
5. Сүүлийн 4 сарын хугацаанд короновируст халдвараар өвчилж эдгэрсэн эрүүл мэндийн байгууллагын магадлагаа;
 
6. Вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоног болоогүй бол PCR шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/,
 
7. Нэвтрэх ажилчдын тоо 20-оос дээш тохиолдолд файл хэлбэрээр [email protected] хаягаар ирүүлэх.
 
Эх сурвалж: УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ
 

ТАНИЛЦ: Дорноговь, Өмнөговь аймаг руу зорчих иргэн, хуулийн этгээдийн бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188