• Өнөөдөр 2025-04-21

Нийслэлд тарьсан модноос хулгайлсан хэрэг гарчээ

2021-05-30,   581

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нийслэлд тарьсан гоёл чимэглэлийн модыг сугалж, хулгайлан авч явсан хэрэг гарсан талаар мэдээллээ. Тэрбээр "Энэбишийн өргөн чөлөөнд 220 ширхэг торхтой саванд гоёл чимэглэлийн мод тарих ажил өчигдөр эхэлж, нийт 150 торхонд монос 366 ширхэг, голт бор 384 ширхэг ирхэг тарьсан. 
 
Тавдугаар сарын 30-ны 04:31 минут орчимд өндөр ургасан монос модноос нэг ширхэг, голт бор гурван ширхэг сугалан авч хулгайлсан хэрэг гарсныг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мэдэгдсэн. Хотын ногоон байгууламийг нэмэгдүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал" гэлээ.

Нийслэлд тарьсан модноос хулгайлсан хэрэг гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188