• Өнөөдөр 2025-04-21

Монгол руу тээвэрлэх 4000 чингэлэг Тяньжин боомтод саатжээ

2021-05-30,   977

Цар тахлын улмаас гадаад худалдаанд удаашрал үүсэж, урд хойд хил дээр олон тооны чингэлэг, ачааны  машины дараалал үүссэн. Манай улсын нийт ААН-үүдийн 25 хувь нь гадаад худалдаа эрхэлдэг, 250 мянган хүн энэ салбарт ажиллаж байна.   
 
БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин АНУ, БНСУ, БНТУ болон Азийн орнуудаас импортолдог бараа бүтээгдэхүүнийг Монгол руу тээвэрлэдэг. Гэвч тус боомтод нэг сарын өмнө 5500 чингэлэг овоорсон байсан бол одоо 4000 болж буурчээ.
 
Тус улсын экспорт нэмэгдсэн, эдийн засаг нь эргээд сэргэсэн тул галт тэрэгний эрэлт нэмэгдсэнээс тээвэрлэлт саатсан гэж манай талд албан бусаар мэдээлсэн байна. Гадаад худалдаа эрхлэгчид чингэлгийг түрээсэлж ашигладаг тул зардал гарсаар байна. Энэ нь барааны үнийг өсгөлөө. 2008 онд мөн ийм байдал үүсэж байсан тул анхаарал тавьж ажиллахыг бизнес эрхлэгчид УИХ-ын дарга Г.Занданшатар, ГХЯ-наас хүсэв.
 

Монгол руу тээвэрлэх 4000 чингэлэг Тяньжин боомтод саатжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-31 05:29:42
    Болд: Олон хүний амьдрал явж байгаа шүү .??? Манай улс ийм дампуурсан улс алга
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188