• Өнөөдөр 2025-04-21

Эрүүл мэндийн даатгалын сангаас 12 мянга гаруй иргэнд 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

2021-05-29,   477

Эрүүл мэндийн даатгалын сангаас хоёр сарын хугацаанд 12 мянга гаруй иргэнд 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.Тодруулбал, 2021 оны гурав болон дөрөвдүгээр сард 12439 даатгуулагчид 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.
Ингэхдээ нөхөн үржихүй, жирэмслэлт, төрөлт, нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээтэй холбоотой 33 оношийн хамааралтай бүлгийн эмийн эмчилгээ болон мэс заслын тусламж, үйлчилгээнд санхүүжилт олгосон болохыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас 12 мянга гаруй иргэнд 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188