• Өнөөдөр 2025-04-19

Гэр бүлийн дөрвөн хүн угаарын хийд хордож, амиа алджээ

2021-05-27,   851

      Өнгөрсөн мягмар гарагт угаарын хийд хордсон гэх 14 дуудлага иржээ. Тодруулбал, Төв аймагт гэр бүлийн зургаан хүн угаарын хийд хордож, ой зургаан сартай охин эндсэн байна. Мөн тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дугаар хороонд 52 настай эрэгтэй, зургаан настай хүүтэйгээ  угаарын хийд хордож, амиа алджээ.
 
Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд эхнэр, нөхөр, хоёр хүүхдийн хамт угаарын хийд хордож, амиа алдсан хэрэг гарсан. Мэргэжлийн байгууллагын алба хаагчид хэргийн газарт очиход өрхөө бүтээж, яндангаа салгасан, угаарын хий мэдрэгч ажиллагаагүй байсан байна.
 

Гэр бүлийн дөрвөн хүн угаарын хийд хордож, амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188