• Өнөөдөр 2025-04-19

Гааль дээр ачаа, тээвэр гацсан асуудал бүрэн арилжээ

2021-05-27,   532

Иргэд болон аж ахуйн нэгжийн ачаа, тээвэр хил гааль дээр гацсан асуудал бүрэн арилсан гэж Улаанбаатар хотын гаалийн газраас мэдээллээ. Улаанбаатар хотын гаалийн газраас ачаа барааны эргэлт, зарим терминалуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан иргэд, зарим ААН-ийн барааны бөөгнөрөл гааль, хяналтын бүсүүдэд үүссэн байсан. 
 
Үүнтэй холбогдуулан гаалийн байгууллага энэ сарын 6-наас эхлэн ирэх зургаадугаар сарын 30-ныг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа юм. Ачаа, тээврийн бөөгнөрлийн байдал арилж, хэвийн байдалдаа шилжсэн. Эхний долоо хоногт 1200 хүртэл гаалийн бүрдүүлэлт хийж, бараа тээврийг олгож байсан гэдгийг Улаанбаатар хотын гаалийн газраас мэдээллээ.

Гааль дээр ачаа, тээвэр гацсан асуудал бүрэн арилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188