• Өнөөдөр 2025-04-20

Имарт худалдааны төв худалдаалж буй мах, махан бүтээгдэхүүнээ цахим бүртгэлд нэгтгэлээ

2021-05-25,   409

Имарт хүнсний аюулгүй байдалдаа онцгойлон анхаарч ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд төр засаг ч үүнд анхаарч томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Тухайлбал, Швецарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Мал эмнэлэг гэрчилгээ”-г цахимжуулан, хянах системийг орон даяар хэрэгжүүлж эхэлжээ.  Мал эмнэлэгийн ерөнхий газар нь энэхүү цахим сиситемийг хамгийн түрүүнд Имартын мах махан бүтээгдэхүүнд ашиглаж эхлээд байна. 
 
“Мал эмнэлэгийн гэрчилгээ”-г цахимжуулснаар тус дэлгүүрийн хэрэглэгч, үйлчлүүлэгчид худалдан авч буй мах махан бүтээгдэхүүнээ аль нутгийн гарал үүсэлтэй болох  мэдээллийг авах бүрэн боломж бүрджээ. Үүнээс гадна хэрхэн хүнсэнд бэлтгэж, ямар шат дамжлагаар тээвэрлэж, дэлгүүрийн лангуун дээр ирсэн зэрэг бүх мэдээллийг харж худалдан авах давуу тал бүрдэж байгаа юм.
 

Имарт худалдааны төв худалдаалж буй мах, махан бүтээгдэхүүнээ цахим бүртгэлд нэгтгэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188