• Өнөөдөр 2025-04-19

Улсын хэмжээнд 4834 иргэн тусгаарлагдаж байна

2021-05-25,   520

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, 104 байранд 4834 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс нийслэлд 15 тусгаарлах байранд Монгол Улсын 419 иргэн, гадаадын 37 иргэн, нийт 456 иргэн, эмнэлгийн 32 байршилд 3554 иргэн, орон нутагт 57 эмнэлэг болон тусгаарлах байранд Монгол Улсын 824 иргэн тус тус байрлаж байна.
 
Эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 357 иргэн өчигдөр нэмэгдэж, 338 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 12 иргэн шилжин эмчлүүлж байна. Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 954 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

Улсын хэмжээнд 4834 иргэн тусгаарлагдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188