• Өнөөдөр 2025-04-19

Баян-Өлгий аймагт хүчтэй шороон шуурганы улмаас барилга, байгууламжийн дээвэр хууларчээ

2021-05-25,   553

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хүчтэй шороон шуурганы улмаас айл, барилга, байгууламжийн дээвэр хууларчээ. Тодруулбал тавдугаар сарын 24-ний өдөр хүчтэй шороон шуурганы улмаас нэг өрхийн гэр, биеийн тамир, спортын заал, улсын нөөцийн салбар, хоёр орон сууц болон гурван айлын байшингийн дээвэр хууларсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид байгууллага, орон сууц болон айлын байшингийн хууларсан дээврийн мод, төмрийг холдуулах, нурсан айлын гэрийг хураах зэрэг ажлуудыг хийж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Баян-Өлгий аймагт хүчтэй шороон шуурганы улмаас барилга, байгууламжийн дээвэр хууларчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188