• Өнөөдөр 2025-07-05

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Баянхонгор аймагт ажиллаж байна

2021-05-25,   767

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Баянхонгор аймагт ажиллаж, коронавирусийн халдварын эмчилгээ үйлчилгээнд ашиглах 105 сая төгрөгийн өртөг бүхий хамгаалах хувцас, эмнэлгийн хэрэгсэл, N95 амны хаалт, нүүрний хаалт, бээлий, халад, эмнэлгийн яаралтай тусламжийн зарим тоног төхөөрөмж зэргийг Нэгдсэн эмнэлгийн дарга А.Ганболдод хүлээлгэн өгөв. 
 
 Түүнчлэн Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэснийг энэ үеэр салбарынхантай хуваалцлаа. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 850 сая төгрөгийн өртөг бүхий хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар болсон. Мөн 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий компьютер томографийн аппаратыг шийдвэрлээд байгаа. Мөн PCR шинжилгээний бүрэн автомат аппаратыг тус аймагт авахаар шийдвэрлээд байгаа юм байна. 
 
 Мөн Баянхонгор аймагт ажиллах хугацаандаа эмч, эмнэлгийн байгууллагынхантай уулзаж, цар тахлын хүнд цаг үед тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхандаа талархал илэрхийлж, тэднийг урамшуулан нэр бүхий хүмүүсийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас зэрэг төрийн дээд одон, медалиар шагнасныг гардуулан өгсөн юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Баянхонгор аймагт ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188