• Өнөөдөр 2025-04-19

Өглөөний жишиг гудамж байгуулах төслийг дахин шинэчилнэ

2021-05-24,   1365

“Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамж байгуулахаар төлөвлөжээ. “Өглөөний гудамж” нь үнэгүй WiFi-тай бөгөөд өглөөний 6.00-9.00 цагийн хооронд дугуйн болон бусад эко тээврийн хэрэгслийг дэмжих, урлаг, спортын үйл ажиллагаанд хамрагдах, гудамжны номын сангаар үйлчлүүлэх боломжтой. 
 
Мөн төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулахыг “Өглөөний Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэх тухай Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр танилцуулсан юм. Гаднын улс оронд олон үйлчилгээ үзүүлдэг томоохон гудамжнууд байдгийн жишгээр нийслэлд өглөөний гудамж байгуулж, иргэдэд тав тухтай үйлчилгээ үзүүлэхэд анхаарахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үүрэг болгож, “Өглөөний Улаанбаатар” төслийг дахин шинэчлүүлэхээр буцаав.

Өглөөний жишиг гудамж байгуулах төслийг дахин шинэчилнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188