• Өнөөдөр 2025-04-19

Дундговь аймагт PCR шинжилгээний төхөөрөмж өгөхөөр болжээ

2021-05-24,   571

Дундговь аймгийн хэмжээнд коронавирусийн халдварын 50 тохиолдол бүртгэгдэж гэрийн тусгаарлалтад 318 иргэнийг ажиглаж байна. Вакцинжуулалтын хувьд аймгийн хэмжээнд нийт 30684 иргэнийг вакцинжуулахаас 20479 иргэнийг нэгдүгээр тунд хамруулжээ.
 
Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар албан томилолтоор ажиллах үеэрээ Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Хулд сумын дэргэдэх Аврах эрэл хайгуулын бүлэгт бага оврын автомашин, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт туулах чадвар сайтай УАЗ фургон автомашинууд шийдэж өгөхөөр болов. 
Мөн Дундговь аймгийн Эрүүл мэндийн нэгдэлд нэн шаардлагатай байсан PCR шинжилгээний болон амьсгалын аппаратыг хоёр хоногийн дотор хүлээлгэн өгөхөөр болсон байна.
 

Дундговь аймагт PCR шинжилгээний төхөөрөмж өгөхөөр болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188