Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилга тавдугаар сарын 21-нд ашиглалтад орлоо.
100 ортой Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг 2018 онд ЭМЯ-ны тендерээр шалгарсан “Тэргүүн Чансаа” ХХК 11.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр эхэлж, энэ оны гуравдугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Эмнэлэг нийт хоёр алба нэг төвтэй, есөн тасгийн зохион байгуулалттай бөгөөд 165 орон тоотой үйл ажиллагаа явуулна.
Эмнэлгийн шинэ барилгын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам болон ЭМГ, эмнэлгийн удирдлага, албан хаагчид оролцлоо.
Тус аймаг Дундговийн Цагаандэлгэр, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Дорноговийн Даланжаргалан, Айраг, Хэнтий аймгийн Баянмөнх, Бор-Өндөр зэрэг сумтай хиллэдэг бөгөөд зэргэлдээх аймаг сумын иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. Эмнэлэг ашиглалтад орсноор хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сайжирна гэж албаныхан онцлов.
Говьсүмбэр аймагт 100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилга ашиглалтад орлоо |
|