Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн Ульхан боомтод ажиллалаа. Монгол Улс хилийн 26 боомттой. Үүний 13 нь ОХУ, 13 нь БНХАУ-тай холбогддог. Дорнод аймаг Хавирга, Эрээнцав, Ульхан, Баянхошуу, Сүмбэр гэсэн таван боомттой бөгөөд нэг нь ч хатуу хучилттай автозамгүй юм.
Ульхан боомт хоёр талын зэрэглэлтэй, байнгын горимтой бөгөөд жилд дунджаар 4000-5000 зорчигч, 1000 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч 18 орчим тн ачаа тээвэрлэдэг. Зорчигчдын 70 хувь нь монгол, 30 хувь нь гадаадын иргэн байна. Гаалийн салбар 2019 онд импортын гаалийн зургаан бүрдүүлэлтээр 17 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Цар тахлаас болж 2020 оны гуравдугаар сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй тухай хилийн дугаар ангийн захирагч, хурандаа О.Баттулга танилцууллаа.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Хилийн боомтуудаа эхний ээлжид авто замаар холбох ёстой |
|