• Өнөөдөр 2025-04-20

ТАНИЛЦ: Орон нутаг руу зорчих иргэдэд тавих шаардлага

2021-05-22,   1569

Хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдөр буюу тавдугаар сарын 22-ны 06:00 цагт иргэдийн нээгээд байгаа. Монгол Улсын Шадар сайдын 46 дугаар тушаалын дагуу иргэд дараах шаардлагыг хангасан байна.
 
  • Дархлаажуулалтын бүрэн тун / II тун/ хийлгэсний дараа 14 хоносон гэх нотлох баримт шаардлагатай. Энэ тохиолдолд PCR-ын шинжилгээ шаардахгүй.
  • Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусийн халдвараар өвдөж, эдгэрсэн бол эмчийн магадлагаа шаардлагатай. Эмчийн магадлагааг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол эмнэлгээс, гэрээр эмчлүүлсэн бол Өрхийн эрүүл мэндийн төвөөс авна.
  • 0-17 насны хүүхдээс шинжилгээ шаардахгүй боловч шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түргэвчилсэн шинжилгээ хийнэ
  • Бусад тохиолдолд буюу вакцины бүрэн тунд хамрагдсан ч 14 хоног болоогүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй иргэдийн хувьд PCR-ын шинжилгээ /72 цаг хүчинтэй/ эсхүл түргэвчилсэн шинжилгээ /48 цаг хүчинтэй/ шаардана. Мөн шинжилгээ өгч явж байгаа иргэд, 0-17 насны хүүхэд очсон газраа гэрийн ажиглалтад долоо хоног байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

ТАНИЛЦ: Орон нутаг руу зорчих иргэдэд тавих шаардлага
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188