• Өнөөдөр 2025-07-29

Хөвсгөл аймагт гурван сартай бамбарууш айлын хотонд иржээ

2021-05-22,   1128

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлын хотонд энэ сарын 16-нд бамбарууш иржээ. Түүнийг байгальд нь тавьсан боловч буцаж ирээд байгаа тул Эрдэнэбулган сумын удирдлагуудад хандсан байна.
Тус сумын Шуурхай баг хуралдаж БОАЖЯ, аймгийн БОАЖГ-аас өгсөн зөвлөмж, чиглэл, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр бамбаруушийг нэг сар тэжээн, амьдрах чадвартай болохоор нь буцааж тавихаар болжээ.
 
Эрдэнэбулган сумын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн дарга Г.Баярбат бамбаруушийг тэжээж байгаа бөгөөд түүнийг өхөөрдөн Миша гэж нэрлэсэн байна. Бамбарууш 2-3 сартай, зургаан кг жинтэй, 48 см өндөртэй байгаа бөгөөд өдөрт нэг литр сүү ууж байгаа гэнэ. Түүнийг бие даан амьдрах чадвартай болохоор нь нэг сарын дараа буюу жимс, мөөг ургахаар байгальд тавихаар төлөвлөж байна.

Хөвсгөл аймагт гурван сартай бамбарууш айлын хотонд иржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188