• Өнөөдөр 2025-04-20

Хотын таван байршилд шинэ суурьшлын бүс байгуулахаар төлөвлөж байна

2021-05-22,   632

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр болж, хурлаар дөрвөн асуудлыг хэлэлцжээ.
Үүнд:
  • Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн дүн, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай
  • Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2021 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний танилцуулга
  • Өглөөний Улаанбаатар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай
  • Хөгжлийн үүд төслийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцлээ. 
ДУЛААНЫ ШУГАМ, СҮЛЖЭЭНИЙ 21 БАЙРШИЛД ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
 
Хурлын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Улаанбаатар хотод 2020-2021 оны өвөл авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай мэдээллийг хүргэлээ. Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 310005 дугаарын утсанд 2020-2021 онд 39.510 санал, гомдол иржээ. Үүнээс халаалттай холбоотой 700, халуун устай холбоотой 193, ус хангамжтай холбоотой 152, ариутгал татуургатай холбоотой 123, цахилгаан хангамжтай холбоотой 1247 гомдол ирсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар өссөн үзүүлэлт аж.
 
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Улаанбаатар хотод дулаан хангамжийн шугам тоноглолд 2021 оны зун хийх засварын ажлын график, төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа. Дулааны гол шугам, сүлжээг есөн хэсэгт хуваан тэг зогсолт хийж, 21 байршилд шугам, сүлжээний засвар, шинэчлэл, шахалтын ажил хийхээр төлөвлөсөн. Дулааны шугамын зогсолтын графикт хугацаатай уялдуулан инженерийн хангамжийн байгууллагууд их, урсгал засварын ажлуудаа хийж гүйцэтгэсэн” гэдгийг  хэлсэн.  2020-2021 оны өвлийн их ачааллын үед давхардсан тоогоор 35.926 шугам тоноглолд ээлжит болон ээлжит бус үзлэг хийн, 1082 зөрчил илрүүлэн бүрэн арилгажээ.
 
Улаанбаатар хотын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах их болон урсгал засварын ажлын хүрээнд Цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа газрууд нийт 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг гаргаж, 2021 оны батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжилтэд хяналт  тавьж, 2021 оны есдүгээр сарын 1-ний дотор зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Хотын таван байршилд шинэ суурьшлын бүс байгуулахаар төлөвлөж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188