Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы өнөөдөр Говьсүмбэр аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан 100 ортой Нэгдсэн эмнэлгийн шинэ байрны нээлтэд оролцлоо.
Энэ үеэр тэрбээр тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байсан PCR шинжилгээний аппарат болон амьсгалын аппарат хүлээлгэн өгсөн юм. Мөн ирэх сард Хүчилтөрөгчийн бичил үйлдвэр байгуулж, яаралтай мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлж, мэс заслын өрөөний агааржуулалтын системийг шийднэ гэдгээ илэрхийллээ.
Говьсүмбэр аймагт 100 ортой Нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсноор ард иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.
Шадар сайд С.Амарсайхан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад стандарт маш чухал. Өнөө цагт эрүүл мэндийн үзлэг оношилгооноос эхлээд эмчилгээ, үйлчилгээ болгон нарийн стандарт шаардах болсон. Иймд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байдаг Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааг эрүүл мэндийн салбарын чанарын стандартыг дээшлүүлэхэд чиглүүлж ажиллахаа илэрхийлье. Орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад энэхүү эмнэлгийн барилга ач тусаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
Говьсүмбэр аймагт хүчилтөрөгчийн бичил үйлдвэр байгуулна |
|