• Өнөөдөр 2025-04-20

МУИС сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг хойшлуулжээ

2021-05-19,   621

МУИС-ийн захиргаанаас коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг хойшлуулжээ.

Тухайлбал, МУИС-ийн захирлын 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн А/17 тоот тушаалд суралцагч сонгосон багц цагийн төлбөрийн 50-аас доошгүй хувийг төлж хичээл баталгаажуулалт хийнэ. Суралцагч үлдэгдэл төлбөрийг 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулна. Хэрэв дурдсан хугацаанд сургалтын төлбөр төлж барагдуулахгүй бол хичээлийг цуцлахаар заасан билээ.

 
Коронавирусийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл, суралцагчдаас гаргаж буй хүсэлтийг үндэслэн сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгажээ

МУИС сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг хойшлуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188