• Өнөөдөр 2025-04-20

Иргэний үнэмлэхийн QR-аар вакцин хийлгэсэн эсэхийг шалгана

2021-05-19,   666

E-Mongolia-гийн Covid 19-Verify аппликейшинээр иргэний  үнэмлэхний QR кодоо уншуулж вакцин хийлгэсэн эсэхийг шалгадаг боллоо. Вакцины гэрчилгээгээ хэвлэх, ухаалаг утаснаас харуулах боломжгүй үед иргэний үнэмлэхтэйгээ байхад л болох юм.
 
Түүнчлэн иргэд www.e-mongolia.mn сайт болон E-Mongolia гар утасны аппликейшнээс вакцинжуулалтын гэрчилгээгээ авах боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах ТҮЦ машинаас авч болно. Төв шуудангийн нэгдүгээр давхарт байрлах E-mongolia иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлэх төвд хандаж, вакцинжуулалтын гэрчилгээгээ авах боломжтой.

Иргэний үнэмлэхийн QR-аар вакцин хийлгэсэн эсэхийг шалгана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188